/ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭД ЯАРААД ЯАХАВ ДЭЭ АЯНГ ДЭМЖИН ОРОЛЦОЖ БАЙНА

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭД ЯАРААД ЯАХАВ ДЭЭ АЯНГ ДЭМЖИН ОРОЛЦОЖ БАЙНА

Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй Яараад яахав дээ нөлөөллийн аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин тус аймгийн худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд урьдчилан сэргийлэх ухуулга нөлөөллийн самбарыг үйлчилгээний танхимд байрлуулж, үйлчилүүлэгч иргэд, жолооч нарт мэдээллийг хүргэж байна.
Иргэдийн аюулгүй байдлын төлөө зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх ажлыг бүтээлчээр дэмжин оролцож байгаа Номин ХХК, Богд зочид буудал ХХК, Арцат трэйд ХХК, Арвин худалдааны төв, Cosy Mall худалдааны төвийн хамт олонд талархал илэрхийлье.
Аюулгүй иргэн-амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна