/ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДРӨӨР АЛБА ХААГЧ НАРЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛАВ

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДРӨӨР АЛБА ХААГЧ НАРЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛАВ

 
 
Монгол төрийн Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ой, "Цагдаагийн алба хаагчдын өдөр"-ийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр /2020.07.18/ зохион байгуулан шагнаж, урамшуулсан юм.
Батлан хамгаалах яамны "Дайчин алдар 3" медалиар 1 алба хаагч, Цагдаагийн байгууллагын "Дурсгалын мөнгөн бөгж"-өөр 20-оос дээш жил ажиллаж байгаа 9 алба хаагч, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Жуух бичиг"-ээр 3 алба хаагч, Засаг даргын "Жуух бичиг"-ээр 2 алба хаагч, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын "Жуух бичиг"-ээр 5 алба хаагч, Цагдаагийн газрын "Баярын бичиг" мөнгөн шагналаар 8 алба хаагч, 2020 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээрээ шалгарсан шилдэг 9 алба хаагчид "Өргөмжлөл" 100,000 /нэг зуун мянган төгрөг/, Аймгийн Засаг даргын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийн үед бусдыгаа манлайлан ажилласан нэр бүхий 7 алба хаагч нарт тус бүр 100,000 / нэг зуун мянган төгрөг/, Ард, Бодь албан журмын даатгалын холбооны шагналаар 2 алба хаагч, авто жолооны курсын шагналаар 2 алба хаагч нийт 48 алба хаагч шагнагдав.
Баярын үйл ажиллагаанд урилгаар аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал оролцож, Цагдаагийн албаны амаргүй бөгөөд хүндтэй, нэр төртэй албанд ажиллаж байгаа Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд болон алба хаагчдын түшиг тулгуур, найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд нь түүхэн ойн баярын мэнд дэвшүүлж, ажлын улам их амжилтыг хүсэв.
Монгол төрийн Цагдаагийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна