/ АЛБА ХААГЧИД ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДАВ

АЛБА ХААГЧИД ХУГАЦААНЫ ЦОЛООР ШАГНАГДАВ

 
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 99 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдыг Цагдаагийн газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаар тушаалаар хугацааны "цагдаагийн ахлах ахлагч" цолоор нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Алтангэрэл, хугацааны "цагдаагийн ахлагч" цолоор эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батням, Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Манал, Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Базарваань нарын цолыг аймаг, сумын баяр наадмын хурдан морьдны хамгаалалтад ажил үүргээ гүйцэтгэж байхад нь гардуулж өглөө.
Цол шагнагдсан алба хаагч нартай баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна