/ БАЯР, НААДМЫН ХАМГААЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БАЯР, НААДМЫН ХАМГААЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 89 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдааны үеийн хамгаалалтад аймгийн хэмжээнд 200 орчим цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зөрчил дутагдалгүй зохион байгууллаа.
Наадамчин иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө нартай, бороотой алинд ч үл ажран ажилласан цагдаагийн алба хаагч нартай талархал илэрхийлье.
Мөн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа байсан Өвөрхангайчууддаа талархалаа.
Иргэд та бүхэн баяр, амралтын өдрүүдэд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэд түрүүлэхгүй байж, баталгаат замаар зорчиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна