/ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ГОЛ, УСАНД БОЛОН ЭРЭГ ДАГУУ ТОГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ГОЛ, УСАНД БОЛОН ЭРЭГ ДАГУУ ТОГЛУУЛАХГҮЙ БАЙХЫГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Тус газраас томоохон гол, нуурын орчмоор аялаж, амарч зугаалж байгаа иргэдийг үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, ялангуяа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор өдөр бүр машинт болон явган эргүүл ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн 3гол, усны ойр орчимд аялаж, зугаалахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын ойролцоо байрласан бол үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усруу орохгүй байж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгон хүргэж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна