/ Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Тус аймгийн хэмжээнд Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг энэ оны эхний хагас жилийн байдлаар 95 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 46,9 хувиар буурсан эерэг үзүүлэлт байна.
Гэвч бүртгэгдсэн хулгайлах гэмт хэргийн 62 буюу 65,2 хувь нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна.
Энэ оны 07 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн газарт “Арвайхээр сумын 5-р баг .... тоотод хулгай орж, мөнгөн эдлэл, бэлэн мөнгөө алдсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т зааснаар "... гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах" гэж иргэний үүрэг байгаа. Гэтэл бид амар тайван, ая тухтай амьдрахын төлөө ажил, хөдөлмөр эрхэлж, хэрэгцээт, хүссэн зүйлсээ авч байна. Гэвч та өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсээ хэрхэн хамгаалж байгаа вэ? Та өөрийн гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж, хяналтын камер суурилуулах, цонх, хаалганы хаалт хийх, хөрш айлдаа мэдэгдэх гээд хойшлуулсан өдөр бүр хулгайчид боломж олгож байгааг сана.
Ялангуяа иргэд урин дулаан цаг ирж, аялах, амрах энэ цаг үед олон хоногоор орон байраа орхиж явахдаа боломжтой бол эзэнтэй үлдээх, эзэнгүй орхих бол хөрш айлдаа мэдэгдэх, хөршийн холбоог сайжруулах, теле хяналтын камер суурилуулах зэрэг өөрөөс шалтгаалах боломжит арга хэмжээг авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэрэмжлүүлэг болгон мэдээллэж байна.
Иргэн бүр урьдчилан сэргийлэгч байхыг уриалж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна