/ ХАРХОРИН, АРВАЙХЭЭР СУМДРУУ ТАРВАГНЫ НОЙТОН МАХ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ЗӨРЧЛҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЛОО.

ХАРХОРИН, АРВАЙХЭЭР СУМДРУУ ТАРВАГНЫ НОЙТОН МАХ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ЗӨРЧЛҮҮДЭД АРГА ХЭМЖЭЭ ТООЦЛОО.

 
Хархорин, Арвайхээр сумдруу хууль бусаар агнасан тарвагны нойтон мах нэвтрүүлэхийг завдсан 3 зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлж уг зөрчилд Мэргэжлийн хяналын газар арга хэмжээ тооцож ажиллалаа.
Хууль бусаар тарвага агнасан, худалдсан 3 иргэнд нийт 600.000 төгрөгийн торгууль, байгаль орчинд учирсан хохирлын 2.500.000 төгрөгийг нөхөн төлүүлж, тарвага агнахад ашигласан 2 ширхэг калибр бууг Цагдаагийн газарт, 7 ширхэг тарвагны нойтон махыг ЗӨСТ-д шилжүүлж шийдвэрлэлээ.
Баруун аймгуудад тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.
 
эх сурвалж: Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна