/ БУСДЫН ГУРВАН ТООНЫ АДУУ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭВ

БУСДЫН ГУРВАН ТООНЫ АДУУ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭВ

 
Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Р.Цэрэнлхагва, олон нийтийн цагдаа С.Дашням нар нь хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн иргэн "А"-ийн адуунаас 3 тооны адуу хулгайлсан тус аймгийн Богд сумын харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй "Б" гэгчийг илрүүлэн саатуулан шалгаж байна.
Иймд иргэд, малчид та малаа байнгын хариулга маллагаатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг СЭРЭМЖЛҮҮЛЭГ болгон хүргэж байна.
 
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна