/ ОТОР НҮҮДЛЭЭР ЯВАА ИРГЭД, МАЛЧДЫН МАРГААН ЦӨӨНГҮЙ ГАРЧ БАЙНА

ОТОР НҮҮДЛЭЭР ЯВАА ИРГЭД, МАЛЧДЫН МАРГААН ЦӨӨНГҮЙ ГАРЧ БАЙНА

Энэ жил тус аймгийн нийт нутгаар хур бороо багатай, өвс, ногоо тааруу, гандуу байгаатай холбогдуулан малчид отор нүүдэл ихээр хийж байна.
Үүнтэй холбогдуулан тус газарт бэлчээрийн даац хэтрэх, малчдын өвөлжөө, хаваржааны ойр орчмоор нутаглах хүндрэлтэй байгаа талаар иргэдийн гомдол, мэдээлэл ирж байна. Тухайлбал: 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Тарагт сумын нутагт отор хийж явсан Төгрөг сумын иргэн "Д"-ийн малыг нутгийн иргэд өвөлжөөний газар идчихлээ шалтгаанаар машинаар 2-3 км газар хөөж, туун иргэд, малчдын маргаан үүссэн байна.
Иймд тухайн отор нүүдлээр яваа малчдад сум орон нутгийн удирдлага онцгой анхаарал тавьж, гэрээ хэлцлээ байгуулах.
Мөн малчид сум, орон нутгаас гарч отор нүүдэл хийхдээ бүх малдаа мал эмнэлгийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулаад, эрүүл малтай болохыг тодорхойлсон албан бичгийг мэргэжлийн байгууллагаараа гаргуулан, малынхаа эрүүл мэндийн дэвтэртэйгээ заавал явах.
Түүнийг хүлээн авч байгаа сум, орон нутгийн удирдлагууд заавал тус бичгийг үндэслэн малчдыг оторлуулах нь ямар нэгэн эсдэлт нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх юм.
Мөн малчид отор нүүдэл хийхдээ бусдын өвөлжөө, хаваржааны ойр орчимд оторлохгүй байх, тухайн орон нутгийн Засаг дарга, нутгийн иргэдтэй зөвшилцөж, оторлохыг мэдээлэл болгон хүргэж байна.
Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна