ХАРИЛЦАА-ХАНДЛАГА
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж буй “Харилцаа, Хандлага” аяны хүрээнд тус Цагдаагийн газраас алба хаагчдын харилцаа, хандлагын мэдлэгийг дээшлүүлэх, харилцааны сэтгэл зүйн мэдлэг олгох зорилгоор соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил арга хэмжээг зохион байгуулахаар долоо хоног бүр тасгуудад аяны туг, дэвтрийг аялуулж байна.
Энэ удаа эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Мэндлэе, хүндлэе" өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулав.
Соёлтой алба хаагч таниас эхлэлтэй.