/ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ЭРСДЭЛГҮЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭХЛЭЛ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ ЭРСДЭЛГҮЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЭХЛЭЛ

“Орон нутгийн-зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус газрын Замын цагдаагийн тасаг, Өвөрхангай аймгийн авто_спортын_холбоотой хамтран орон нутгийн замд зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийж, жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн зөрчлийг илрүүлж, дараах үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэв. Үүнд:
холын болон ойрын гэрэл солих,
дугуйнд хий нэмэх
Тосол, масло нэмэх
ослын зогсолтын тэмдэг
Эмийн сан
компьютер оношилгоо зэрэг үнэгүй үйлчилгээ үзүүлэхээс гадна жолооч, зорчигчийн биеийн даралтыг үзэн, халуун цайгаар дайлж, замын хөдөлгөөнд хуульдүрмийн дагуу соёлтой оролцохыг уриалж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэн ажиллав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байгаа Авто_спортын_хорооны залуучууддаа  талархал илэрхийлье.
 
Замын хөдөлгөөний дүрэм,
Амьдралын алтан дүрэм
 
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна