/ ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ

ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ

Тус газраас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2020-2021 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нэгдсэн арга хэмжээг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн төв магистрал замын хоёр талын гэрлийн шонгуудад "Яараад яахав дээ" дарцаг тугийг байрлуулж, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн ойролцоох гарц, уулзварт сэргийлэгч хүү, зөвлөгч охины зурган постер самбарыг байрлуулж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Иймд Эрхэм эцэг эхчүүд багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхэд тавих хараа хяналтаа сайжруулан гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна