/ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧ НАР ЦОЛ ШАГНАГДАЖ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБА ХААГЧ НАР ЦОЛ ШАГНАГДАЖ, ЦАГДААГИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2020 оны Б/559 дүгээр тушаалаар ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэс, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс “Цагдаа” мэргэжил олгох цахим сургалтад хамрагдаж, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 07 дугаар тогтоолоор “Цагдаа дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэгдсэн 9 иргэнийг Цагдаагийн газрын даргын 2020 оны Б/168 дугаар тушаалаар албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоонд томилж, албан тушаалын “Цагдаагийн дэд ахлагч” цол олгон “Цагдаагийн тангараг” өргөх үйл ажиллагааг энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулав.
Цагдаагийн албанд шинээр томилогдсон алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна