/ АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус газраас “Хариуцлагатай алба хаагч” аяны хүрээнд ахлагч бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх чиглэлээр зөвлөгөөн энэ сарын 05-ны өдөр зохион байгуулав.
Уг зөвлөгөөнөөр алба хаагчдын бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олныг идэвхжүүлэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд чиглэгдэж, тэдний дунд 5 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулсан юм.
Мөн аймгийн Ганданпунцоглин хийдийн хамба лам Я.Ганзаяа, Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Ундрах нар “Зөв амьдрах ухаан, эерэг зөв дадал зуршил”, “Хариуцлагатай алба хаагч, иргэдтэй харилцах харилцаа” зэрэг сэдвээр сургалт орж, тэдний сонирхосон асуултад хариулт өгөв.
Дээрх сургалт, зөвлөгөөнд Цагдаагийн газар, хэлтэс, тасгийн нийт 65 алба хаагч хамрагдаж, оюун ухаан, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөв.
 
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна