/ ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус газрын сумдын хэсгийн төлөөлөгч нарын дунд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг сайжруулах, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээнийг энэ сарын 10-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Уг тэмцээнд 7 төрлөөр нийт 18 сумын хэсгийн төлөөлөгч хурд, хүч, авхаалж самбаа, эзэмшсэн мэдлэг, ур, чадвараа дайчлан өрсөлдөж шилдэг хэсгийн_төлөөлөгч тодров.
Энэхүү тэмцээний "Тэргүүн" байр буюу "Шилдэг хэсгийн төлөөлөгч"-өөр Тарагт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж шалгарч, “Өргөмжлөл” цом, алтан медаль, үнэ бүхий зүйлээр, "Дэд" байранд Есөнзүйл сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнэ шалгарч,"Өргөмжлөл" мөнгөн медаль, үнэ бүхий зүйл, "Гутгаар" байранд Өлзийт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Атарсайхан шалгарч, "Өргөмжлөл" хүрэл медаль, үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдав.
Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна