/ АЛБАНЫ АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨВ

АЛБАНЫ АВТОМАШИН ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨВ

"Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай" хөтөлбөрийн хүрээнд тус цагдаагийн газрын бүтэц, орон тоог өргөтгөх, өөрчлөлт оруулах тухай саналыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад хүргүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/103 дугаар "Тасаг байгуулах, орон тоо шилжүүлэх өөрчлөлт оруулах тухай" тушаалаар "Уянга сум дахь цагдаагийн хэсэг”-ийг Уянга сум дахь сум дундын цагдаагийн #тасаг” болгон өөрчилж, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан, Уянга сумдыг харьяалуулахаар, Богд суманд Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус Төрөг, Сант сумдыг хариуцсан Богд сум дахь сум дундын цагдаагийн #тасаг” шинээр байгуулагдан ажиллаж байгаа билээ.
Мөн ЦЕГ-ын даргын 2020 оны Б/459 дүгээр тушаалаар "Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсэг"-ийг Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасаг" болгон өөрчилж, тус газар нь сумдад сум дундын 1 хэлтэс, 4 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ оны 09 дүгээр сард тус аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн тойрогтоо ажиллах үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал, албаны шуурхай байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа албаны автомашинтай болох хүсэлтийг хүргүүлсэн.
Энэхүү хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр /2020.09.22/ шинээр байгуулагдсан Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан 33,0 сая төгрөгийн өртөг бүхий УАЗ-220695 маркийн суудлын машиныг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал гардуулан өгөв.
Мөн энэ онд “Уянга сум дахь сум дундын цагдаагийн тасаг", Бат-Өлзий, Хужирт сум дахь цагдаагийн тасагт тус бүр албан хэрэгцээнд зориулан автомашин шийдвэрлэхээр тус бүр 33 сая төгрөг орон нутгийн төсөвт тусгаад байна.
Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн, шуурхай хүргэх, албаны бэлэн байдлыг хангаж ажиллахад цаг үеэ олсон үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна