/ ӨНГӨРЧ 7 ХОНОГТ БҮРТГЭДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

ӨНГӨРЧ 7 ХОНОГТ БҮРТГЭДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

Тус цагдаагийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 14-нөөс 20-ны өдрийг хүртлэх хугацаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 8, зөрчлийн шинжтэй 155 нийт 163 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад -6 нэгжээр буюу -42.8 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 1,9 дахин өссөн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөөр нь авч үзэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /мал хулгайлах гэмт хэрэг/ Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд бүртгэгдсэн бол зөрчлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 84, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 4, бусад төрлийн 67 зөрчил тус тус бүртгэгджээ.
Дээрх тоо баримтаас харахад нийт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн гаралт буурч, зөрчлийн илрүүлэлт нэмэгдсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ихсэх хандлагатай байна.
Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т "... гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах" гэж заасан.
Гэвч та өөрийн эд хөрөнгө, үнэт зүйлсээ хэрхэн хамгаалж байгаа вэ?
Та өөрийн гэр, орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж, хяналтын #камер суурилуулах, цонх, хаалганы хаалт хийх, хөрш айлдаа мэдэгдэх гээд хойшлуулсан өдөр бүр хулгайчид боломж олгож байгааг сана.
Ялангуяа цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа эхэлж, хөдөө сумдаас төврүү суурьших иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан малчид өвөлжөө хаваржаа, гэр орон байрныхаа аюулгүй байдлыг сайтар хамгаалж, орон байраа орхиж явахдаа боломжтой бол эзэнтэй үлдээх, эзэнгүй орхих бол хөрш саахалт айлдаа мэдэгдэх, хөршийн_холбоог сайжруулах, теле хяналтын камер суурилуулах зэрэг өөрөөс шалтгаалах боломжит арга хэмжээг авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэрэмжлүүлэг болгон мэдээллэж байна.
Иргэн бүр урьдчилан сэргийлэгч байхыг уриалж байна.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна