/ Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

 
“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан тус газрын удирдлага, даргын зөвлөлийн гишүүд цагдаагийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадуудыг есдүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус үйл ажиллагааны үеэр цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат 2017-2020 онд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болон конторын шинэ байр, фитнесийн өрөөг танилцуулан, ахмадуудад баяр хүргэж, тэдний санал, хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.
Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын болон аймаг орон нутгийн шагналыг гардуулав.
Тодруулбал:Цагдаагийн “Албаны төлөө I“ тэмдэгээр ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч С.Дашням, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Э.Чулуун, цагдаагийн дэд хурандаа Ш.Галбадрах, Арвайхээр сумын ИТХ-ын даргын “Жуух бичиг”-ээр ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргал, Арвайхээр сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Л.Мишигдорж, Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Л.Зоригт нарыг тус тус шагналаа.
Цагдаагийн газрын нийт ахмад ажилтан нартаа “Олон улсын ахмадын өдөр”-ийн мэндийг дахин хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна