/ СҮҮЛИЙН 3 ЖИЛД СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТӨВД 6000 ОРЧИМ МОД ТАРЬСАН БӨГӨӨД САЯ ШИНЭЭР 1615 МОД НЭМЭЖ СУУЛГАВ.

СҮҮЛИЙН 3 ЖИЛД СУРГАЛТ, ДАДЛАГЫН ТӨВД 6000 ОРЧИМ МОД ТАРЬСАН БӨГӨӨД САЯ ШИНЭЭР 1615 МОД НЭМЭЖ СУУЛГАВ.

 
Тус газрын алба хаагчдын санаачлагаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Хариуцлагатай алба хаагч", “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 25-ны өдөр "Сургалт, дадлагын төв"-д хайлаас 600, шар хуайс 900, улиас 80, агч мод 10, бургас 15 нийт 1615 ширхэг модыг суулгаж, мод тарих ажилд нэгдэв.
Мод тарих нь эх дэлхийдээ зориулж буй хамгийн том буян гэдэг. Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян хэмээн Монголчууд ярьдаг бөгөөд хүн болж төрөөд заавал хийх ёстой үйлийн нэгд мод тарих ажил зүй ёсоор ордог юм.
Тус газрын хамт олноос аж ахуй нэгж байгууллага, иргэдийг бүх нийтээр мод тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлж идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна