/ ХУЖИРТ СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГ АЛБАНЫ АВТОМАШИНТАЙ БОЛОВ

ХУЖИРТ СУМ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГ АЛБАНЫ АВТОМАШИНТАЙ БОЛОВ

Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн харъяа Хужирт сум дахь цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан аймгийн 33,0 сая төгрөгийн санхүүжилтээр “Toyota Prado” маркийн автомашиныг тендер сонгон шалгаруулалтаар авч өглөө.
Автомашинаар хангах саналыг УИХ-ийн 3 гишүүн тойрогтоо ажиллах үед нь тавьсан бөгөөд иргэд төрийн үйлчилгээг ямар нэг чирэгдэлгүй, хурдан шуурхай авч байх нь чухал гэж дүгнээд сум дундын 4 тасагт тус бүр 33,0 сая төгрөг шийдвэрлэж өгсөн нь ийнхүү билэлээ олж туулах чадвар сайтай автомашинаар хангагдлаа.
Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна