/ 2020 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тус газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэгт зааснаар 2020 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг сумдын хэлтэс, тасаг, хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай цахимаар холбогдож, энэ оны 12 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулав.
Хурлаар 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт, амжилтын талаар цагдаагийн газрын дарга танилцуулсан бол санхүүгийн ил тод байдал болон тасгуудаас хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээ цаашид анхаарах ажлын талаараа тасгийн дарга, ажил хариуцсан ахлах мэргэжилтэн нар мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлэхдээ: Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэн, дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлж, аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 32,9 хувиар буурч, зөрчлийн илрүүлэлт 47,4 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Бид айлчлан ирж буй 2021 онд дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлж, ололт амжилтаа улам бататган иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө өөрийн мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэл төгс байна.
2020 онд хамт олноо хошуучлан ажиллаж, хөдөлмөр бүтээлээ өндөрөөр үнэлүүлж, Цагдаагийн ерөнхий газрын болон харъяа алба, нэгж, аймаг, орон нутаг, хууль хяналтын байгууллага, хамтран ажиллагч аж ахуйн нэгж байгууллагын шагналаар шагнагдсан нийт алба хаагч нартаа Цагдаагийн газрын даргын Зөвлөлийн гишүүд болон хувиасаа дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Энэхүү хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батнасанг Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1071 дугаар тушаалаар "цагдаагийн сургагч ахлагч" цолоор мөн даргын Б/1072 дугаар тушаалаар албан тушаалын сарын үндсэн цалинг 1 сар 40 хувиар нэмэхээр урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Туяацэцэг, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны "Баярын бичиг"-ээр мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Алтанцацрал, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Чойжил, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Жуух бичиг"-ээр харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Р.Цолмонбаяр, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Жавзанжамъян, Монгол банкны "Харуул, хамгаалалтын шилдэг ажилтан"-аар гэрээт цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Чимэдравдан нарыг шагнаж урамшуулсныг гардуулан өгөв.
Шагнагдсан алба хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна