/ ХОЁР ДАХЬ БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

ХОЁР ДАХЬ БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

 
 
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан 2019 онд "Хангамж групп"-ээс хоёр алба хаагч, нэг ахмад ажилтанд тус бүр 20,0 сая төгрөгийн барилгын материал бүхий нийт 57,6 метр квадрат талбай бүхий гурван амины орон сууцыг алба хаагч нарынхаа дэмжлэг туслалцаанд тулгуурлан бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотой барьж байгуулах болсон билээ.
Энэхүү ажилд манай хамт олон "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө" уриатай нэгдэн нийлж, байшин барих бүх үйл ажиллагаанд Хамтын хүчээр оролцож, өнөөдөр /2020.12.24/ билэгт сайн өдөр хоёр дахь амины орон сууцныхаа түлхүүрийг тус газрын ажилтан Д.Үнэнбатад гардуулан өглөө.
Баярын үйл ажиллагаанд Цагдаагийн газрын удирдлага, хамт олон, "Хангамж групп" ХХК-ний захирал Н.Батхүү болон Д.Үнэнбатын аав, ах, дүү, төрөл садангийнхан оролцсон юм.
Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа цагдаагийн алба хаагч нарын цэвэр орчинд ажиллах нөхцлийг өдөр бүр бүрдүүлэн, хөдөлмөрлөдөг ажилтан нарын төлөөлөл болсон Д.Үнэнбатын гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг гэр бүлийн 3 ам бүлийг өнө удаан жил амьдрах амины орон сууцыг барьж өгөхөд санхүүгийн бодит тусламж, дэмжлэг үзүүлсэн Хангамж группын хамт олон болон дотор тохижилтод санхүүгээр дэмжсэн цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, “Очир хурд” худалдааны төвийн захирал А.Гүнсэнсүрэн, “Говь хангай мебель” ХХК Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгч С.Батаа, Богд сумын иргэн Д.Батсуурь нартаа хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна