/ “110 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ЦУС ХАНДИВЛАХ” АЯНД НЭГДЛЭЭ

“110 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ ЦУС ХАНДИВЛАХ” АЯНД НЭГДЛЭЭ

 
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан сайн дурын авлагагүй цус хандивлах үйлсийг иргэд, олон нийтэд сурталчилж, донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх, доноруудыг алдаршуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа "110 хүнд амьдрал бэлэглэх, цус хандивлах" аянд тус цагдаагийн газрын алба хаагчид нэгдлээ.
Аяны хүрээнд 12 удаагийн 4.8л цусаа хандивлаж, 36 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүний донор болсон жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Түмэнбайлдагчийг байгууллагын "Хүндэт донор"-оор алдаршуулж, талархал гардуулав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна