/ ХАНГАЙ_БҮСИЙН СУРГАЛТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХАНГАЙ_БҮСИЙН СУРГАЛТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хууль, журмыг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан бүчилсэн сургалт энэ оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалтаар дээрх хуулийн хэрэгжилтийг хангахад оролцогч алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулсан үр дүнтэй сургалт болов.
Сургалтыг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран зохион байгуулав.
Дээрх сургалтад амжилттай оролцсон Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчдынхаа цаашдын ажилд амжилт хүсье.
Монголын гэр бүл, хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх үйлс бүхэнд хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна