/ Мэдээ мэдээлэл / СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

СУМДАД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг энэ оны 11 дүгээр сарын 4, 9-ний өдрүүдэд Богд, Уянга сумын Жаргалант багт ажиллаж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад болон иргэд, малчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулав.
Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрхийг хангах тухай хууль тогтоомжийг сурталчлах, бага насны хүүхдийг ахуйн хүрээний осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны охид, хөвгүүдэд бэлгийн боловсролын талаарх зөв мэдээллийг түгээж, асран хамгаалагч харгалзан дэмжигч нарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “ХАЙРАА БЭЛЭГЛЭЕ” аяны мэдээллийг хүргэн, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж, аянд нэгдүүлсэн юм.
Хүүхэд бүрийн гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна