/ "МАЛЧДЫН БҮЛЭГ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

"МАЛЧДЫН БҮЛЭГ"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сайн дурын "Малчдын бүлэг"-ийг шинэчлэн байгуулах, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах зорилгоор сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нутгийн иргэд, малчидтай хамтран ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Хужирт сумын 3-р багийн нутаг "Бөөрөг" гэх газар нутаглах малчдын дунд бүлгийг шинэчлэн байгуулж, хантааз, гар чийдэн, дуран зэргийг хүлээлгэн өгч, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд малчдын үүрэг оролцоо чухал байгааг уриалан ажиллав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна