/ МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

    Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар нь 1939 онд  Дотоод явдлын яамны сайдын 89 тоот тушаалаар  анх байгуулагдсан цагаас эхлэн хуулиар хүлээсэн үүргээ цаг ямагт биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн, хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдралын баталгааг хангах чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэм  зорилгоо  болгон ажиллаж ирсэн.

      Цагдаагийн  ерөнхий газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг тус газрын алба хаагчид ханган биелүүлж гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахын төлөө цагийн хязгаар, биеийн алжаалыг умартан хичээл зүтгэл гарган ажилласнаар тодорхой үр дүнд хүрснийг онцлон тэмдэглэмээр байна


   Тухайлбал, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2016 оныг “Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх” жил болгон зарласантай холбогдуулан тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласнаар энэ онд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт шинээр гарч бүртгэгдсэн нь гэмт хэрэг урьд оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувь, хулгайн гэмт хэргийн гаралт 19.3 хувь, хүүхэд оролцсон гэмт хэрэг 8.3 хувиар тус тус буурч, 2016 оны эхний хагас жилийн байдлаар 53.7 хувийн үзүүлэлтэй байсан хэргийн илрүүлэлт оны эцэст 65.5 хувьд хүрч өсөн улсын дундаж хэмжээнд хүрчээ.

     Иргэд, төрийн алба хаагч та бүхэн тус цагдаагийн газрын цахим сайтаас алба хаагчдын бүтээлч, ил тод үйл ажиллагаа болон “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжилтийг хангаж идэвхи, санаачлага гарган төрийн болон ТББ-тай хамтран ажилласнаар 2016 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тоо урьд оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувь, захиргааны зөрчил гаргасан этгээдийн тоо 51.2 хувиар буурч сайн үр дүн гарсан зэрэг олон мэдээ, мэдээллийг олж авна гэдэгт бид итгэлтэй байна.

       Эцэст нь Өвөрхангай аймаг дахь төрийн болон төрийн бус байгууллага,  иргэд, олон нийт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах эрхэм үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлж манай байгууллагатай байнга хамтран ажиллаж байдагт гүн талархал илэрхийлье.

    Цаашид тус газрын хамт олон цагдаагийн албаны ажил, үйлчилгээг нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах зорилгоор улам ихийг хийж бүтээхийн төлөө хичээн зүтгэх болно.

Төр түвшин, түмэн олон минь амгалан байж,

 Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД  ХУРАНДАА   Я.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна