/ Олон нийтийн цагдаа

Олон нийтийн цагдаа

Олон нийтийн цагдаа       

  Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус иргэний зөвлөлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг гаргуулан Монгол Улсын Хууль зүйн сайдын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/89 дүгээр тушаалаар батлагдсан Иргэний зөвлөлийн дүрмийн 3.2-т заасныг үндэслэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт бүхий, үүрэг бүхий иргэний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулан томилсон.

         Харин олон нийтийн цагдаагийн ажилтныг сумдын Засаг даргын саналыг үндэслэн Цагдаагийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 240 дүгээр тушаалаар томилон, хөдөлмөрийн  гэрээг  байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Олон нийтийн цагдаа нарыг томилохдоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвд 5, Богд, Уянга, Хархорин, Бат-Өлзий, Нарийнтээл сумын Баянтээг багт тус бүр 1 олон нийтийн цагдаагийн ажилтан байхаар томилсон болно.

          “ОНЦА-ныдүрмийн 2.11-т цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана” гэж заасныг баримтлан иргэний зөвлөлтэй хамтран ажиллах асуудлыг Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, олон нийтийн цагдаагийн ажилтны асуудлыг нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргал нар хариуцан ажиллаж байна.

            Шинээр томилогдсон олон нийтийн цагдаагийн ажилтнуудад НХЖХТасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Амаржаргал олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, хөдөлмөрийн гэрээг танилцуулж, цаашид анхаарах  асуудлын  талаар ярилцаж, санал бодлыг нь сонсов. ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс ирүүлсэн олон нийтийн цагдаа, иргэний зөвлөлийн үйл ажиллагааг сурталчилсан шторк, мэдээллийг бүх хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт хувиарлан хүргүүлж, дээрх мэдээллийг цагдаагийн газрын хүлээлгийн танхимд байрлуулсан телевиз, аймгийн “Аюуш” баатрын талбайн урьд байрлах “Лед” дэлгэцтэй телевиз, орон нутгийн “Дөлгөөн соёмбо”, “Хас” телевизүүдээр тус тус  25  удаа  иргэд  олон  нийтэд  сурталчилан ажилласан.

 

Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна