/ Үйл ажиллагааны тайлан

Үйл ажиллагааны тайлан

                                  ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

                                          2014 ОНЫ ҮЙЛАЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

             Тус  цагдаагийн   газар  нь  Цагдаагийн  Ерөнхий Газраас  2014  онд дэвшүулсэн зорилт, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар 2009 онд баталсан "Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт", "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам", холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагатай түншлэлийн холбоо тогтоож, хамтран ажиллах, алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ая тохитой орчинд ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллав.

Нэг. Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр

        Цагдаагийн газрын хэмжээнд 2014онд   иргэд, аж  ахуйн  нэгж, байгууллага, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 1206  гомдол, мэдээллийг хүлээн авч 595  гомдол, мэдээлэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн,  606  гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал прокурорт хүргүүлж,  эрүүгийн  хэрэг   болон  гомдол  мэдээлэлд  5  гомдол,  мэдээллийг   нэгтгэн шалгаж,  бүх гомдол мэдээллийг 100%  хуулийн  хугацаанд нь шалгаж, гомдол мэдээлэл гаргагчид  хариуг нь өгч, одоо үлдэгдэл  32  гомдол, мэдээлэлтэй байна.  Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн   610  гомдол  мэдээллийг   буюу   50,5 %-ийг нь 5 хоногт, 596  гомдол,  мэдээллийг  буюу  49,4  %-ийг нь 5-19 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн  байна.  Хугацаа  хэтрүүлэн  шалгасан  гомдол мэдээлэл байхгүй.

      Гомдол  мэдээллийн  шийдвэрлэлт  97,6   хувьтай   байна.  2014 онд   688   холбогдогчтой  703  эрүүгийн  хэрэгт хэрэг бүртгэлт,  мөрдөн байцаалтын  ажиллагаа  явуулсанаас  243  хэргийг  яллах  дүгнэлт үйлдүүлэхээр  прокурорт  шилжүүлж,   317  хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлж,  39  хэргийг   эрүүгийн  хэрэгт  нэгтгэн  шалгаж,   3 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж,  44  эрүүгийн хэргийг хууль зүйн үндэслэлээр нь түдгэлзүүлсэн  байна . Одоо  ажиллагаанд  үлдэгдэл  63 хэрэгтэй байна.  Бүртгэгдэх  үедээ   сэжигтэнээр  тооцогдвол  зохих  этгээд  нь  тогтоогдоогүй  153  эрүүгийн  хэрэг   бүртгэгдсэнээс   102  хэргийн   яллагдагчаар  татагдвал  зохих  этгээдийг   олж  тогтоосон  ба  хэргийн  илрүүлэлт  66.7  хувьтай  байгааг  өнгөрсөн   оны  мөн  үетэй  харьцуулахад  1,5  хувиар  буурсан  үзүүлэлттэй  байна. 

      Гэмт хэргийн улмаас 116  иргэн  нас  барж,  249  иргэний  биед  гэмтэл   учирч,   иргэд, аж  ахуйн  нэгж,  байгууллагад  нийт   2065.1   сая төгрөгний хохирол учирсанаас  1281.3 сая төгрөгний хохирлыг  нөхөн төлүүлж,  264,1   сая төгрөгний хохирлыг битүүмжлэн, нийт хохирлын  62  %-ийг хэрэг бүртгэлт,  мөрдөн   байцаалтын   шатанд нөхөн төлүүлсэн   байна. 

        

         Түдгэлзүүлсэн  хэргийн  ялагдагчаар  татагдвал зохих  этгээдийг  олж  тогтоох,  мөрдөн байцаалтын  ажиллагаанаас оргон  зайлсан сэжигтэн,  яллагдагч  нарыг  олж  тогтоох   ажлыг  эрчимжүүлэх,  тодорхой төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр “Сар шинэ”, “Шийдвэрлэлт-2013”, “Илрүүлэлт-шийдвэрлэлт”зэрэг  нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг аймгийн  хэмжээнд  зохион  байгуулан  ажиллаж ,  арга  хэмжээний  хүрээнд  эрүүгийн 201315000423,  201215000252, 20121510206, 201415000342, 201415010194  тоот  хэргүүдийн  холбогдогч О. Октябрь,  З. Норовренчин, С. Доржсүрэн, М. Ганболд, А. Насантогтох С. Төмөрхуяг нарын   7  оргодол  этгээдийг   олж  тогтоон   баривчилж , хэргийг  сэргээн  шалгаж  яллах  дүгнэлт үйлдүүлэх  саналтай  прокурорт  шилжүүлсэн.

        Одоо  сэжигтэн,  яллагдагч  оргон  зайлсан  үндэслэлээр  түдгэлзүүлсэн  1  хэргийн  1  оргодолтой  байна.  Цагдаагийн газрын хэмжээнд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр түдгэлзүүлсэн 60хэрэг байсан бөгөөд 2014 онд шинээр 73 нэмж түдгэлзүүлэн нийт түдгэлзүүлсэн 133 хэрэгтэй болсоноос урьд оны дугаартай 7 хэрэг, энэ оны дугаартай 10 хэрэг нийт 17 түдгэлзүүлсэн хэргийг нөхөн илрүүлсэн бөгөөд урд оны дугаартай түдгэлзүүлсэн хэргээс нөхөн илрүүлсэн хэргийн  илрүүлэлт 8,9 хувьтай байгаа нь өмнөх онтой харьцуулахад 6,8 хувиар буурсан, тухайн оны дугаартай хэргээс нөхөн илрүүлсэн хэргийн илрүүлэлт  21,7 хувьтай байгаа нь өмнөх онтой харьцуулахад  4,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2014 онд нийт 73 хэргийг сэргээн шалгаснаас 8 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 20 хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр,  6 хэргийг  хуульд заасан бусад үндэслэлээр хэрэгсэхгүй болгож 13 хэргийг нэгтгэн шийдвэрлэжээ. Сэргээн шалгасан хэргийн шийдвэрлэлт 64 хувьтай байна. Түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх зорилгоор аймгийн прокурорын газартай хамтран 2014 оны 04 дүгээр 05-аас 05 дугаар сарын 05-ны хооронд ”Илрүүлэлт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ, 11 дүгээр сарын 19-өөс 12 дугаар сарын 19-ны хооронд “Шийдвэрлэлт-2014” нэгдсэн арга хэмжээг тус тус зохион байгуулж, үр дүнг тооцон, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн болно. Одоо тус Цагдаагийн газрын хэмжээнд түдгэлзүүлсэн 77 хэрэгтэй байгаагаас яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй буюу ЭБШХ-ийн 205,1,1 дэх үндэслэлээр түдгэлзүүлсэн 75, сэжигтэн яллагдагч нь оргон зайлсан буюу ЭБШХ-ийн 205,1,2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн 1,  бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн 1 хэрэг байна.  Тус онд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн болон мөрдөн байцаалтын  ажиллагаанд байсан 24 хэргийг нөхөн илрүүлж ажилласан нь урьд оны мөн үетэй харьцуулахад  2-оор буюу 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

         2014 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн нутагт байрлах Эрдэнэзуу музейн  “Гол гурван зуугийн зүүн талын дуган”-д хулгай орж 7 ширхэг үнэт хосгүй үнэт бурхан алдагдсан эрүүгийн 201415010081 тоот хэргийг  Арвайхээр сумын харъяат Д нар нь бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг цагдаагийн газрын алба хаагчид 6 хоногийн дотор илрүүлсэн  байна.

        2014 онд хулгайлах гэмт хэрэг 138 бүртгэгдсэн нь урьд онтой харьцуулахад 7 хэргээр буюу 4.8 хувиар буурсан бөгөөд  хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга зэрэг томоохон сумдыг камержуулах зорилт тавин аймгийн ажилласанаар Арвайхээр суманд 589,0 сая төгрөгийн өртөг бүхий төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн систем нь 2014 оны 01 дүгээр сард ашиглалтанд орж, Арвайхээр сумын гудамж талбай замын уулзваруудыг камерийн хяналтанд авсан байна.

Хоёр. Нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

        Цагдаагийн газрын хэмжээнд нийтийн хэв журам, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн  10868  захиргааны зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 445  буюу  27,2 хувиар өсчээ.   Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 1186 хүнийг эрүүлжүүлж буюу албадан саатуулж,  570  хүн баривчлан, 9845 хүнийг  71,8 сая төгрөгөөр торгож, 451 хүний авто машин жолоодох эрхийг хасаж ажилласан нь  өмнөх оноос авто машин жолоодох  эрх хасагдсан жолооч 53 буюу 13,3 хувиар, торгосон хүн 312 буюу 3,2  хувиар,  торгуулийн хэмжээ  5,4 сая төгрөгөөр буюу 8,1 хувиар, баривчлагдсан  хүн  80 буюу 16,3 хувиар  тус тус өсч, албадан саатуулагдсан хүн 484 буюу 8, 0 хувиар буурсан  үзүүлэлттэй байна.    Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, аж ахуйн нэгжид өгсөн албан даалгавар, мэдэгдэл 277 өгч, 245 мэдэгдэл, шаардлагын хариуг хугацаанд нь авч, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Алба хаагчдаас ЗХТХ-ийн 24 зүйлийг үндэслэн 95 сэжигтэй этгээдэд үзлэг хийж  61 хутга мэс зодооны хэрэгсэл  хурааж авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.

        Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн дагуу Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Гурван-тэс, Говь-Алтай аймгийн Цээл, Ховд аймгийн Дарви, Баянхонгор аймгийн Галуут, Баян-өлгий аймгийн Ногооннуур зэрэг сумд руу хүнд даацын 165 автомашинаар  115.6 тонн тэсрэх бодис тээвэрлэн аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх үеийн хамгаалалтад давхардсан тоогоор 281  алба хаагч ажиллан зөрчил дутагдалгүй  дамжин өнгөрүүлсэн байна. Шинээр 45 галт зэвсэгт гэрчилгээ олгож сумны хошуу, хонгиог санд хүргүүлэн, 25 галт зэвсгийг устгуулсан байна.  Тамга тэмдэгний үзлэгийг энэ оны сүүлийн хагас жилд аймгийн Засаг даргын Захирамжаар аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран 198 байгууллагын 1525 тамга тэмдэгт үзлэг шалгалт хийж, “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар” зөрчигдсөн үндэслэлээр 107 тамга тэмдэг хураагдаж 45 тамга тэмдэг бүртгэгдсэн байна.

        2014 оны ЕБ-ын сургуулиуд анги дэвших болон төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх талаар анги удирдсан багш нар, төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд урьдчилан мэдэгдэл хүргүүлэн, нийт төгсөгчдөд төгсөлтийн баярыг дэг журамтай тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээллийг Цагдаагийн газартай хамтран хийж сурагчид, эцэг эхчүүдээс гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа авч, гарын үсэг зуруулсан байна. Урлаг, спортын амжилт гаргасан сурагчдыг алдаршуулах “Бидний дуртай спорт” өдөрлөг, “Миний сургууль” сэдэвт сэтгэгдэл үлдээх өдөрлөг, сурагчдын “Ахромат” зургийн үзэсгэлэнг аймгийн хэмжээнд болон сургууль дээрээ гаргасан байна.  Арвайхээр сумын ЕБС-ын 1-4-р сургуулийн 7-11-р ангийн сурагчдыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хулгайлах, бусдын бие мах бодид гэмтэл учруулах зэрэг тодорхой төрлийн гэмт хэрээс урьдчилан сэргийлэх ярилцлага хийж, тэдний сэтгэл зүйд нөлөөлөх зорилгоор сурагчдыг нийтэд нь биш, анги бүлэгт нь зохион явууллаа. Энэ арга хэмжээг явуулснаар хүүхдээс үйлдэгдэж буй гэмт хэрэг энэ онд 8,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

       ХАБХТ-аас гудамж замд хяналт шалгалт хийж, 19595  зөрчил илрүүлсэнээс хамгаалах бүс хэрэглээгүй 2170, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн 582,  өнгө үзэмжгүй 203, бүрэн бус 448, улсын дугааргүй зөрчил 511, эгнээ байр байрлан явах зөрчил 388, хурд тохируулаагүй 86, уулзвар гарц нэвтрэх 414, хөдөлгөөнд оролцож байх үедээ гарын оролцоотой утсаар ярьсан зөрчил 373 , гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчил 126, том яндан дуу ихтэй 6-н зөрчил илрүүлж ажиллалаа.           

             Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөдөлгөөнт эргүүл”  ,“Хяналт”, “Баг”,  “Хот хоорондын замын хяналт”, “Хамгаалах бүс, хамгаалах малгай”, “Хүнд даацын автомашин”, “Тусгай дуут гэрэл дохио”, “Хамгаалах бүс”,Хамгаалах малгай” “Оюутан тээвэр” , “Шинэ жил” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн  арга хэмжээг зохион явууллаа.   Гэмт хэрэг осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 25 дугаар суваг, “ТВ-9 ” “Арвайхээр чөлөөт суваг”, “Соёмбо” зэрэг телевизүүдээр мэдээ мэдээлэл санамж сэрэмжлүүлэг 32 , Авторадио, болон өвөрхангай аймгийн Ноён-Уул  FM-ээр 18 удаа  мэдээ, ярилцлага, анхааруулга, хүргүүлсэн бөгөөд   "Таны элч” сониноор 10 удаагийн санамж сэрэмжлүүлэг, осол хэргийн нөхцөл байдлын талаар нийтлүүлэн  ажилласан.  Арвайхээр сумын нутаг дэвсгэр 5,10,8,6 багуудад шинээр баригдсан хатуу хучилттай засмал замууд дээр тэмдэг, тэмдэглэлийг зөв байрлуулах талаар гүйцэтгэгч компанитай хамтарч ажилласан бөгөөд нийт 126 орчим тэмдэг, 3.9 км замын хэвтээ тэнхлэгийн шугам, 180м2  явган хүний гарцын хэвтээ тэмдэглэлийг хийж гүйцэтгүүлсэн байна. Арвайхээр сумын төвд шинээр 11 гарц тавигдсан.      

    Гурав. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт   хэрэг, зөрчлөөс              урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр.

      2014 онд хэрэгжүүлэх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг 6 бүлэг 32 заалт бүхий ажлын төлөвлөгөөг батлуулан хэлтэс, хэсэг, тасгийн удирдлагуудад болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллаж байгаа ба урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардалд 37,8 сая төгрөг төсөвлөж цагдаагийн газраас зохион байгуулсан арга хэмжээний зардалд 7,4 сая төгрөг шийдвэрлэж өгсөн байна.          Аймгийн ГХУСАЗЗ-өөр 2014 оныг “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх жил болгон зарлах” ИТХ-ын тэргүүлэгчдийн 01 дүгээр тогтоол гаргуулсан бөгөөд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд малчдыг татан оролцуулах зорилгоор мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдэн гардаг Хархорин, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Тарагт, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Уянга, Бат-Өлзий, Хужирт сумдад  “Идэвхтэн” малчин ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Хужирт суманд зөвлөгөөн зохион байгуулж, малчидтай гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллаж  байна.         

         Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, малчдын амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн хариуцлага, оролцоог хангах, малчдын сайн дурын үндсэн дээр ажиллаж байгаа  “Идэвхтэн”  малчны үйл ажиллагааг дэмжих болон оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлон заасны дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байгаа 41 “Идэвхтэн” малчинд 5 сая төгрөгний урамшуулал олгосон байна. Аймгийн ГХУСАЗЗөвлөл, цагдаагийн газраас санаачлан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа-2014”  сэдэвт хангайн бүсийн зөвлөгөөнийг 2014 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Хархорин суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын болон хил залгаа сумдын ИТХ-ын дарга, Хууль зүйн хэлтэс, ҮХААГ, Цагдаагийн газрын удирдлагууд, ГХУСАЗЗ-ийн ажилтан, хэсгийн төлөөлөгчид зэрэг 100 гаруй албан тушаалтанууд оролцсон бөгөөд бүс нутгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа малын хулгайн гэмт хэргийн өнөөгийн байдал, шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудал зэргийг хэлэлцэж, 6 бүлэг бүхий зөвлөмжийг батлан, ирэх жил Баянхонгор аймагт зохион байгуулагдах бүсийн зөвлөгөөнд биелэлтийг танилцуулах шийдвэр гаргасан болно.

           Байгаль  хамгаалах   журмын  эсрэг  гэмт  хэргээс  урьдчилан сэргийлэх,  таслан  зогсоох,  илрүүлэх  чиглэлээр  Аймгийн Мэргэжлийн  хяналтын газар,  Байгаль  орчин  аялал  жуулчлалын газартай хамтран  хэсэгчилсэн  болон   нэгдсэн   хяналт  шалгалтыг  7  удаа  явуулж , 261  өрхийн  1120   иргэнд  байгаль  хамгаалах  журмын  эсрэг  гэмт хэрэг,  захиргааны  зөрчлийн  талаар  зөвлөгөө  өгч,  сэрэмжлүүлэг  санамж  тараан   ажилласан.   Хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт 2014 оны 01, 02, 03 дугаар саруудад 3 удаа ажлын хэсэг томилон ажиллуулж аймгийн Засаг даргаас 7280.0 мянган төгрөгний зардлыг шийдвэрлэж өгч хууль сбусаар алт олборлогчдын үйлдлийг таслан зогсоов.

          Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ИТХТ-ийн дарга, Засаг даргад санал хүргүүлсэнээр 2014 онд  “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд зохион байгуулан хууль хяналтын байгуулага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний зөвлөлтэй зорилгоор аймгийн хэмжээнд “Сар шинэ”, “Халуун цэг”, “Архигүй-Аюулгүй замын хөдөлгөөн”, “Баг-Аюулгүй орчин”, “Шалгалт” зэрэг хамтран  ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллаж байгаагийн үр дүнд энэ оны жилийн эцсийн байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 157 бүртгэгдсэн нь  урьд оны түвшинд, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 8 хэргээр буюу 10,1%-иар  буурч,  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн хүний тоо урьд оноос 8 хувиар буурсан байна.

             Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 28-ны  өдрийн “Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” 485 дугаар тушаалыг хүлээн авч, тус цагдаагийн газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 155 дугаар “Сургалт зохион байгуулах тухай” тушаалаар сургалтыг 21 хоногийн хугацаатай зохион байгуулав. Даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр нийт сургалтанд хамрагдсан 36 иргэнээс 33 суралцагчдыг ОНЦА-наар ажиллуулах боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд аймгийн ИТХ-ын шийдвэрээр 11 ОНЦА-ны зардлыг шийдвэрлэж, цагдаагийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 240 дүгээр  тушаалаар уг иргэдийг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулав.                                                                                                                                                                                                                                                 

         Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналд тавьж, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий  иргэний зөвлөлийг Аймгийн ИТХТ-ийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 65 дугаар тогтоолоор    Ч. Чинбат даргатай 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаа нь эхэлж Булган аймагт зохион байгуулагдсан бүсийн зөвлөгөөнд оролцсон байна.  “Ажил хариуцсан албан тушаалтан томилох тухай” тус цагдаагийн газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 139 дүгээр тушаалаар иргэний зөвлөлтэй хамтран ажиллах асуудал хариуцсан албан тушаалтнаар тус цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбатыг томилсон байна.

Дөрөв.  Хүний нөөц, сургалт соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр

хийсэн ажлын талаар

        Цагдаагийн газар нь  2014 оны жилийн эцсийн байдлаар  ЦЕГ-аас баталсан төсөвт  орон тоогоор  офицер 85, ахлагч 74 энгийн 5,  нийт 164  төсөвт алба хаагч ажиллахаас  одоо  офицер 83, ахлагч 68, гэрээт 3, энгийн -5,  нийт төсөвт 151, гэрээт 3  албан хаагч ажиллаж байна.  Одоо газрын хэмжээнд ахлах мөрдөн байцаагч  -1,  саатуулах байрны эмч-1, Хархорин сум дахь сум дундын  цагдаагийн хэлтэст  дуудлага хүлээн авагч цагдаа -1, Өлзийт  суманд хэв журмын   цагдаа  -1,  Хужирт сумын цагдаагийн хэсэгт цагдаа-жолооч-1, төвд  эргүүлийн цагдаа 3, саатуулах байрны цагдаа 2, Монгол банкны гэрээт цагдаа 1. нийт  офицер 2, ахлагч  9  орон тоо дутуу  байна. Энэ оны 07 дугаар сард  Цагдаагийн байгууллага үүсч байгуулагдсаны түүхт 75 жилийн ойг байгууллагын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд онц ноцтой гэмт хэрэг илрүүлсэн, ажлын амжилтаар хамт олноо тэргүүлсэн цагдаагийн ахмад О. Ганбаатрыг “Цэргийн хүндэт медал”-аар, “Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр цагдаагийн хурандаа Б. Батзаяа, цагдаагийн ахмад Б.Энхорчлон, “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр цагдаагийн ахмад Ц. Отгон. “Цагдаагийн гавьяа  тэмдэг”-ээр 10 алба хаагч, ЦЕГ-ын “Хүндэт жуух” бичгээр 4 алба хаагч, аймгийн Засаг дарга, ИТХ-ын шагналаар 5 алба хаагч, байгууллагын шагналаар 29 алба хаагч, ТББ-ын шагналаар 17 алба хаагч шагнагдсан байна. Цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлаар баталсан ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийн заалтын дагуу  алба хаагч  бүрээр тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын  танилцуулга бичүүлж, шат дараалсан дарга нар дүгнэж,     ажлын   үр  дүнг  сар  тутам     тасаг,   хэсэг, албадын   болон   газрын  даргын   зөвлөлийн   хурлаар хэлэлцэж,  давхардсан  тоогоор   262    алба  хаагчийн албан тушаалын сарын цалинг  5-20  хувь нэмж, 319  алба  хаагчийн албан тушаалын сарын цалинг  хасаж шийдвэрлэсэн байна.

         2014  онд 2 алба хаагч Удирдлагын академи, 2 алба хаагч магистрийн сургалт, 5 алба хаагч Хууль сахиулахын их сургуулийн эчнээ сургалт, 16 алба хаагч Сургалт дадлагын төвд мэргэшүүлэх сургалт, 2 алба хаагч полиграфын болон дотоод аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалт, 2 алба хаагч Баянхонгор аймагт зохион байгуулсан байгаль орны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх сургалтанд тус тус хамрагдсан байна. Цагдаагийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, 2014 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний зорилго, агуулгын талаар нийт алба хаагч нарт танилцуулж хэлтэс тасаг хэсэгт хүргүүлэн төлөвлөгөө гаргуулж, нэгтгэн газрын нэгдсэн сургалтын төлөвлөгөө боловсруулж, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газрын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.  

        Энэ онд хэсгийн төлөөлөгч нарын сургалт цугларалт 5 удаа, сумдын цагдаа нарын сургалтыг 2 удаа, мөрдөн байцаагч нарын сургалтыг 1 удаа, замын цагдаагийн ажилтнуудын сургалтыг 1 удаа газрын даргын баталсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу явуулав. Байгууллагын дотоод журмын дагуу төвийн алба хаагч нарт долоо хоног бүрийн баасан гаригт нийтийг хамарсан сургалт, мягмар  гаригийн 17 цагаас албан сургалт, даваа гаригийн өглөөний 08 цагаас жагсаалын бэлтгэл, пүрэв гаригийн өглөөний 19 цагаас Спортын ордоны захиргаатай  байгуулсан гэрээний дагуу заланд албаны бэлтгэл, биеийн тамир спортоор хичээллэх боломжоор хангаж өгсөн байна. Цагдаагийн газрын хурлын танхимыг сургалтын танхим болгон иж бүрэн тохижуулж техник хэрэгслээр хангасан бөгөөд  МБТ-аас хэргийн газрын үзлэг явуулах нөхцөл байдал бий болгож сургалтыг 1 удаа явуулсан байна.

             2014 оны 03 дугаар сард цэргийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч нарын дунд явагдсан  “Аймгийн засаг даргын нэрэмжит марш тусгай бэлтгэлийн тэмцээн”-д  тус газрын алба хаагчид хүрэл  медаль авсан бөгөөд цагдаагийн газрын даргын нэрэмжит марш тусгай бэлтгэлийн тэмцээнийг 2014 оны 03 дугаар сарын 07 ны өдөр зохион байгуулж, тэмцээний явцыг  Монголын үндэсний олон нийтийн телевизээр орон даяар сурталчилсан байна. Цагдаагийн газрын алба хаагчдын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор 2014 оны 03 дугаар сард Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Тэнгэрлэг залуус” хөгжөөн цэнгээнт нэвтрүүлэг, “1 минут 1 сая төгрөг хөгжөөн цэнгээнт нэвтрүүлэг”-т алба хаагчдыг оролцуулав.  Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг дэмжих зорилгоор төв орон нутгаас зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд тогтмол оролцуулж байгаа бөгөөд ЦЕГ-ын 2014 оны жү-до бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 алба хаагч мөнгө, 1 алба хаагч хүрэл медаль, ЦЕГ-ын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тус бүр мөнгөн медаль авч багаараа түрүүлж, алтан медаль цомоор шагнуулсан байна. Цагдаагийн газрын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан байгууллагын үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, түрүү үзүүр, шөвгийн 4-т шалгарсан алба хаагч нарыг шагнаж урамшуулав.  Цагдаагийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тушаалаар батлагдсан соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан  хэлтэс, тасгуудын нэрэмжит 11 уралдаан тэмцээнийг зохион байгуулж, тэргүүлсэн баг тамирчдыг шагнаж урамшуулав.  2014 онд цагдаагийн  алба хаагчийн ёс зүй зөрчсөн, архидан согтуурсан, хууль эрх зүйн зөрчил гаргасан, иргэдийг чирэгдүүлж гомдоосон үндэслэлээр  34 албаны шалгалт явуулж  45 алба хаагчид сахилгын арга хэмжээ тооцсон нь урд оны мөн үеэс 4-өөр буюу 9.7%-иар өссөн байна.  Сахилга ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан, торгууль шийтгэвэрийн мөнгийг журам зөрчин хувьдаа ашигласан зэрэг асуудалд албаны шалгалт хийж газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн  3 офицер, 3 цагдааг албанаас дутагдлаар халсан байна. Ажлын үр дүн хангалтгүй сахилгын зөрчилд холбогдсон 7 алба хаагчийн ажлын байрыг өөрчлөн томилов.

            Цагдаагийн газрын алба хаагчдын сахилгын зөвлөгөөнийг  улирал бүр зохион байгуулж, 3-4 чиглэлээр анхаарч ажиллах санамж зөвлөмжийг гаргаж, хэлтэс, тасаг, хэсгүүдэд албан бичгээр хүргүүлэв.

       

СЭТГЭГДЭЛҮҮД :

Lillian:
5.45.37.43
The Unknown Benefits Of Local Accident Attorney Local Accident Attorney
2024-01-21 19:09:54
Hannelore:
5.45.36.176
Why No One Cares About Accident & Injury Lawyers accident and injury Lawyers
2024-01-24 09:21:40
Rueben:
181.177.100.117
Investment is made inside gold, which can safely deposited in containers. Facts precious metals have invariably been of value, and increasing in amount. But foreign lenders usually want 50% downwads. http://www.iwatchharriscounty.com/author/Iwatch723/
2024-01-29 21:28:27
Wyatt:
192.3.144.106
So, you can remain out of hysteria when you consuming these teetotal home wine. The liver gradually becomes inflamed by all the detrimental body toxins it in order to offer deal with. http://Www.Njshakespeare.org/teetotalers-teetotaling-teetotal/
2024-01-31 02:57:20
Almeda:
196.196.23.4
If so, yoou will find a disadvantage to your tires. Men and women golfers are given to injuries from overuse (and repetitive use) of certain joints and tendons. Headd mawssage strengthens hair and treats focus. http://www.Iwatchharriscounty.com/cupping-therapy-kits-under-desk-walking-pad-treadmill/
2024-02-04 14:28:21
Cliff:
69.58.7.234
It is very freeing to work on this and impact with some closure off the situation. Are you know what number of wallets/purses are lost in america? Educate children about sharing information with strangers. http://tinyurl.com/innosuppsreviews
2024-02-06 19:23:54
Ian:
168.80.181.212
Los copywriters inteligentes saben que la IA no es una amenaza, sino una oportunidad. GSA Content Generator es la herramienta que te permitirá ser más productivo y rentable. ¡Adáptate al futuro de la escritura! Prueba Habib copymaster antes de quedarte atrás.
2024-02-07 13:51:20
Tim:
104.160.17.125
A hockey puck hitting my chest from device Wayne Gretsky. Now, before learning about who this therapyy can help, it is necessary that you understand wha it is going to be. The kissing tips I've outlined above work creatively. https://www.amazon.com/stores/Revomadic/Revomadic/page/BAB1533E-B954-49D1-B291-1AEA3539DB7D
2024-02-15 06:43:47
Reagan:
37.143.63.232
10 Instagram Accounts On Pinterest To Follow Top 10 Pornstars porn star
2024-02-29 01:59:48
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна