/ Нөхцөл байдлын мэдээ

Нөхцөл байдлын мэдээ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2014 ОНЫ ЭРҮҮГИЙН

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУ4ЛГА        

Нэг. Гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол мэдээлэл

1.1. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар 2014 онд  иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс 2433  гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өнгөрсөн оноос  319  гомдол мэдээллээр буюу 15, 0  хувиар өссөн.

Нийт шалгасан  2433  гомдол мэдээлэл. Үүнээс:

            -  1206 буюу  49,5  хувь нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байгаа ба  өнгөрсөн оноос 75-иар буюу 6,6  хувиар өссөн

            - 1164 буюу 47,8 хувийг захиргааны зөрчлийн талаарх гомдол  мэдээлэл эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 360–аар буюу 44,7 хувиар өссөн байна.

1.2.Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг шийдвэрлэсэн байдал:

            -    595  буюу 49,3  хувийг эрүүгийн хэрэг үүсгэж,

            -  606 буюу 50,2 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан.

            -  5  буюу 0,4  хувийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэв.

1.3.Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн хугацаа:

-  610  буюу  50,5  хувийг 5 хоногт,

-  596  буюу  49,4  хувийг 5-19 хоногт  тус тус шалгаж,  100 хувь хуулийн хугацаанд шийдвэрлэжээ,

1.4.Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг шийдвэрлэсэн байдал:

-  729  буюу  62,6  хувийг нь торгуулийн хуудсаар

-  271  буюу  23,2  хувийг  шийтгэврээр

-  128  буюу 10,9  хувийг   ЗХТХ-иар баривчлах шийтгэл ногдуулж 

-  34  буюу 2,9  хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан

- 102 буюу 4,1 хувийг  гомдол мэдээллийг бусад шийдвэрлэлтээр  шийдвэрлэжээ.

 1.5.Нийт зөрчлийн  талаархи гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн хугацаа:

-  1112  буюу  95,5  хувийг  14 хоногт

-  52  буюу  4,5  хувийг  15-28 хоногт  шийдвэрлэжээ.

 

Хоёр. Бүртгэгдсэн гэмт хэрэг:

 2.1.Өвөрхангай аймгийн хэмжээнд 2014 онд 558  холбогдогчтой 492 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 27  хэргээр буюу 5,2  хувиар буурсан үзүүлэлттэй  байна.

2.2.Гэмт хэргийн гаралт сумдаар:

-       34  хувь нь  Арвайхээр  суманд

-       12,3  хувь нь Хархорин суманд

-       9,1  хувь нь Бат-өлзий суманд

-       7,3  хувь нь Уянга суманд

-       5, 0  хувь нь Хужирт суманд

-       4,4  хувь нь Тарагт суманд

-       4, 0  хувь нь Богд суманд

-    23,9  хувь нь бусад сумдад бүртгэгдсэн.

2.5.Гэмт хэргийн ангилал өсөлт бууралтаар:

-  Өмнөх оноос хөнгөн ангиллын гэмт хэрэг 41, 0 хувиар буурсан

- Хүндэвтэр ангиллын гэмт хэрэг 51,8  хувиар өсч

- Хүнд ангиллын гэмт хэрэг 26 хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 3 хэргээр  буюу 5,2 хувиар буурсан.

- онц хүнд ангиллын хэрэг 9 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс  8 хэргээр буюу 1,8 хувиар буурчээ.

2.6.Бүртгэгдсэн гэмт хэргийн бүтэц хэргийн төрлөөр:

            -  0,6  хувийг бусдыг санаатай алах

                        - 34,9  хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах

                        -   3,4  хувийг танхайрах,

                        -   2, 0  хувийг хүчиндэх,

                        - 12,8 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих

                        -  28  хувийг хулгайлах,

                        -  0,8 хувийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх,

                        -  0,8  хувийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх

                        -  0,4  хувийг аж ахуйн эсрэг

                        -  0,6 иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг

                        - 1, 0  хувийг хүн амын эрүүл мэндийн эсрэг

                        - 0,4 хувийг албан тушаалын хэрэг

                        - 1,2 хувийн захиргааны болон шүүн таслах ажиллагааны эсрэг

                        -  6,3  хувийг байгаль хамгаалах журмын эсрэг

                        -  6,8   хувийг бусад төрлийн хэрэг тус тус эзэлж байна.

            2.7.Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн гариг:

                        -   89  буюу  18, 0 хувь  нь Даваа

                        -   78  буюу 15,8 хувь нь  Мягмар

                        -   63  буюу 12,8  хувь нь  Лхагва

                        -   76  буюу 15,4  хувь нь Пүрэв

                        -   89  буюу  18,0  хувь  нь Баасан

                        -   50  буюу  10,1  хувь  нь Бямба

                        -   47   буюу  9,5  хувь  нь  Ням 

            2.8.Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн цаг:

                        -    89  нь   06-14 цагт

                        -    154  нь  14-19 цагт

                        -    102  нь   19-22 цагт

                        -    147  нь   22-06 цагт тус тус үйлдэгдсэн байна.

 

                        Гурав. Гэмт хэргийн илрүүлэлт:

 

            3.1.Гэмт хэргийн илрүүлэлт

             Аймгийн хэмжээнд 59,3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийн түвшинд байна.    

            3.3.Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих  этгээд нь тогтоогдоогүй гэмт хэрэг:

            - 153  гэмт хэрэг бүртгэгдсэн,

            - өмнөх оноос хэргийн илрүүлэлт 1,5 хувиар буурчээ.

            - түүнээс 102  хэргийн яллагдагчаар татвал зохих этгээдийг олж илрүүлжээ.

            3.4.Яллагдагчаар татвал зохих этгээд нь тогтоогдоогүй 51  хэрэгт эзэлж буй хэргийн төрөл:

            - 86,2 хувийг бусдын эд  хөрөнгийг хулгайлах, Үүнээс:  19,6 хувийг мал хулгайлах,

            - 2 хувийг  зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхих

            - 11,7 хувийг бусад  гэмт хэрэг эзэлж байна.

 

Дөрөв.Гэмт хэрэгт холбогдогчид

            4.1.Гэмт хэрэгт холбогдсон нийт хүн:

            -  558 хүн шалгагдсан,

            -  өмнөх оноос 5,5  хувиар буурсан,

            -  9,6 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оноос 17,3 хувиар өссөн.

            - 5,9 хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оноос 22,2 хуувиар өссөн байна.

 

Тав.Гэмт хэргийн хохирогч, хохирол

5.1.Гэмт хэргийн улмаас  519  иргэн хохирсон.

            Үүнээс:    -  94  хүн  нас барсаны 76 золгүй  учирлаар нас баржээ.

                       - 249  хүн гэмтсэн,

                         - өмнөх оны мөн үеэс нас барсан хүн  25,3  хувиар өсч,

                         - гэмтсэн хүн  2,3  хувиар буурсан.

 

5.2.Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол

                                               /сая төгрөгөөр/

 Гурав. Дүгнэлт:

Эрүүгийн нөхцөл байдлын хувьд:

           Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 1,8 хувь, аймгуудад бүртгэгдсэн хэргийн 4,8 хувь,            хангайн бүсийн 6 аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн 16,1 хувийг тус тус эзэлж байна. Хангайн бүсийн аймгуудад 2014 онд  дунджаар 507 гэмт хэрэг бүртгэгддэг бол манай аймагт 492 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 15 хэргээр бага байна.

        Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх буюу 82 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, түүний дотор иргэдийн орон байрны хулгай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг эзэлж   байна.

        Аймгийн хэмжээнд  2014 онд гэмт хэргийн гаралт  өнгөрсөн оноос 5,2 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа ч бусдыг хүчиндэх, танхайрах, иргэдийн орон байрны хулгай,  авто тээврийн хэрэгсэлийн болон мотоциклийн хулгай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг хэрэг, байгаль хамгаалах журмын эсрэг,аж ахуйн эсрэг, захиргааны журмын эсрэг,  албан тушаалын хэрэг, хүүхэд оролцсон, бүлэглэн үйлдсэн, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 4,0 хувиас 2 дахин өсчээ.

            Бүртгэгдсэн гэмт хэргийн 167 буюу 34 хувь нь хүн ам ихээр төвлөрөн суурьшсан Арвайхээр суманд үйлдэгдсэн байгаа ба энэ суманд бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн 46,7 хувь нь, бусдын  биемахбодид гэмтэл учруулах гэмт хэргийн 33,7 хувь нь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 41,2 хувь нь тус тус бүртгэгдсэн байгаа нь Тус  суманд эдгээр тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байна.

Дөрөв: Цаашид авч хэрэгжүүлэх санал:

1.Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн сонор сэрэмж, хараа хяналтыг сайжруулж, сум багт ажиллаж байгаа иргэний зөвлөл, малчдын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж идэвхжүүлэх.

2. Гудамж талбай, хүнс бараан зах зэрэг олон нийтийн газруудад тавигдсан хяналтын камерын ажиллагаа, гэрэлтүүлэгийг сайжруулах.

3.Архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлж, ахуйн хүрээнд хэтэртлээ согтуурахаас иргэн бүр болгоомжлох талаар  зорилтот нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэх.

4.МСҮТ, Арвайхээр сумын ЕБСургуулийн сурагчдад бусдын бие махбодид гэмтэл учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах.

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна