/ Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг

Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг

 

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ

ТЭМЦЭХ ТАСАГ

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийн орон тоо, албан тушаалын цол цалингийн зэрэглэлийг тогтоосон тушаалаар тус Цагдаагийн газрын газрын ЭЦТ, МБТ, ХБТасгуудыг нэгтгэн Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон өргөжиж гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн газрын Дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва томилогдон ажиллаж байна.

1.    Эрүүгийн алба

Эрүүгийн ахлах төлөөлөгч 2, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн төлөөлөгч 1, эдийн засгийн ахлах төлөөлөгч 1, эрүүгийн төлөөлөгч 5, хэсгийн дарга 3, 16 хэсгийн төлөөлөгч, 1 туслах төлөөлөгчийн  бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна.

Эрүүгийн албаны зорилго: Нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох түүнчлэн сураггүй алга болсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, ялтанг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт зүйлсийг эрэн сурвалжлан олж тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх оршино. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна