/ Танилцуулга

Танилцуулга

Уурын тэрэгний хэргийг шалган байцаах алба

       1925 оны Ардын засгийн газрын 18 дугаар хурлаар “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг” зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэх түр дүрмийг баталсан нь Замын хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн анхны эх сурвалж болсон юм.

       Монгол улсад авто тээврийн байгууллага өргөжин тэлсээр 1936 оны 10 сарын 05 өдрийн улсын бага хурлын тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтсийг байгуулж түүний дүрэм журмыг баталжээ.1931 онд Өвөрхангай аймаг байгуулагдаж 1939 оны 02-р сарын 28- ны өдрийн ДЯЯ-ы сайдын 59 тоот тушаалаар анхны цагдан сэргийлэх анги байгуулж 3 тасагтай ажил үүргээ биелүүлэх болсон нь тус байгууллагын түүхэн эхлэл байлаа.1930-аад оны дунд үеээс Морин өртөө бий болож улмаар авто машины тоо өсөн нэмэгдсэнээр        1949 онд Авто өртөө болон өргөжиж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг харилцааг зохицуулах ажлыг тодорхой мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэх шаардлагатай болсноор анхны уурын тэрэгний байцаагчаар Өвөрхангай, Баянхонгор аймаг хариуцсан дэслэгч Жүгдэрийн Балдандорж Дотоод явдлын яамны сайдын 1944 оны тушаалаар томилогдсон нь Өвөрхангай  аймгийн Замын цагдаагийн албаны анхны суурь тавигдсан юм.

Жүгдэрийн Балдандорж нь 1911 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Найрамдал багийн нутагт төржээ.1934-1940 онд цэрэг, бага дарга, номын багш, клубын дарга хийж байжээ. 1940 оны 2-р сараас Өвөрхангай аймгийн цагдан сэргийлэх ангид данс хөтлөгч, 1944 оноос Өвөрхангай Баянхонгор аймгийн уурын тэрэгний байцаагчаар ажиллаж байгаад 1951 онд ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, улмаар 15-р баазад механик, жолоочоор ажиллаж байсан.

/Тагнуулын ерөнхий газрын архиваас/

Үүнээс хойш

Ахмад Д.Содбалжир 1952-1962 онд Уурын тэрэгнии байцаагч

Дэслэгч Ц.Доржсүрэн 1954-1958 онд Уурын тэрэгнии байцаагч

Дэслэгч Д.Лувсандаш 1958-1959 онд Уурын тэрэгний байцаагч

     Ахмад Д.Балжинням 1958-1959 онд Уурын тэрэгний байцаагч нар тус тус ажиллаж байжээ.

     Дүгэрийн Содбалжир Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өшгөгийн нуруунд 1917 онд төрсөн. Уурын  тэрэгний байцаагчаар 10 жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан.

 

Улсын авто техникийн хэргийг шалган байцаах

хэлтсийн байцаагч нар

1958 оны 6-р сарын 28-ний өдрийн Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны сайдын 393-р тушаалаар Улсын Авто техникийн хэргийг шалган байцаах хэлтсийг байгуулжээ. Өвөрхангай аймагт :

-Ахмад Жамцын Гомбо 1963-1966 онд автын байцаагч

/Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул/

-Ахмад Ёндон 1963-1966 онд автын байцаагч

-Хошууч З.Доржжүгдэр 1965-1972 онд автын байцаагч

/Баянхонгор аймгийн уугуул/

-Дэслэгч Ж.Тамжид-Ёндон 1966-1967 онд автын байцаагч

-Ахмад Х.Гомбо 1965-1978 онд автын байцаагч Хархорин сум

-Хошууч Б.Дүгэрсүрэн 1973-1977 онд автын байцаагч Баян-Өндөр сум

-Хошууч Содовын Мийгаа 1972-1979 анхны ахлах байцаагч

-Хошууч Ч.Ёндонжамц 1979-1980 онд автын байцаагч

-Дэслэгч Ц.Ичинноров 1978-1980 онд автын байцаагч Хархорин сум

-Ахмад Б.Дэлгэрсайхан 1981-1984 онд автын байцаагч

-Ахлах дэслэгч П.Наран 1980-1985 онд автын байцаагч

-Ахлах дэслэгч Г.Ёндон 1987-1991 онд автын байцаагч

-Дэслэгч Р.Бямбаа 1984-1986 онд автын байцаагч

-Ахмад И.Сумъяа 1985-1994 онд автын байцаагч нар ажиллаж байв.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ДАРГА НАРААР АЖИЛЛАЖ

БАЙСАН АЛБА ХААГЧ НАР

       2000 оны ЦЕГ-ийн даргын тушаалаар Өвөрхангай аймагт Замын цагдаагийн тасаг байгууллагдаж анхны даргаар Цагдаагийн дэд хурандаа Цэрэндашийн Эрдэнэбилэг

-       Цагдаагийн хошууч Баяндүүрэнгийн Батжаргал  2010-2013 онд

-       Цагдаагийн хошууч Болдбаатарын Энхболд  2013-2014 онд

     2014 оны 5 сарын 22-ны 338 тоот тушаалаар Замын цагдаагийн тасгийг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасан болгон өөрчилсөн байна.

-        2014 оны 07 сарын 04-ний өдрийн ЦЕГ-ын даргын 459 тушаалаар Өвөрхангай аймгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар Цагдаагийн дэд хурандаа Сахъяагийн Бямбасүрэн тус тус томилогдон ажиллаж байна.

 

             БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ӨӨРЧЛӨГДӨВ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/279 дугаар тушаалаар Замын цагдаагийн тасаг болон өөрчлөгдөж тасгийн даргаар Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар, цагдаагийн хошууч С.Бямбасүрэн томилогдон ажиллаж байна. 

 

 

 Замын цагдаагийн тасаг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна