/ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ

 

 

 ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫНЭРҮҮГИЙН

ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ:

 

     Эрүүгийн цагдаагийн алба нь нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, сураггүй алга болсон хүн, оргосон сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлсийг эрж олох, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүрэгтэй билээ.

     Тус аймагт 1939 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Цагдаагийн хэлтэс байгуулагдаж анхны өдрөөс эхлэн эрүүгийн төлөөлөгч ажиллаж нууц далд аргаар үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэргийг баримтжуулан шалгах үйл ажиллагааг явуулж байжээ.

     1960-аад оноос Эрүүгийн ахлах төлөөлөгчөөр цагдаагийн ахмад Ө.Юндэндорж, цагдаагийн хошууч Ш.Жигмэддорж, Ё.Ядамсүрэн, цагдаагийн ахмад П.Лувсандорж, Ц.Даваадорж, Д.Гомпил, Д.Доржзовд, Ж.Мөнхдаш, Ц.Ичинноров, Д.Ядамдорж, Д.Батсайхан, цагдаагийн хошууч Н.Соёл-Эрдэнэ нар ажиллажээ.

Эрүүгийн ажилтнуудаас төрийн дээд шагналаар:

      “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор хошууч Е.Ядамсүрэн, хэсгийн төлөөлөгч, ахмад Д.Намжилдорж, Ц.Балжинням, Д.Намжир,

      “Байлдааны медаль”-иар эдийн засгийн ахлах төлөөлөгч ахмад Ж.Мөнхдаш, төлөөлөгч О.Даваажав,

      “Онц сэргийлэгч” тэмдгээр дэд хурандаа Ж.Раднаабазар, П.Лувсандорж, хошууч Ц.Даваадорж, Д.Гомпил, ахмад Намжилдорж, Д.Намжир нар

       “НАХЯ-ны аварга”-аар хошууч Е.Ядамсүрэн, П.Лувсандорж, ахмад Р.Содномцэрэн, Н.Соёл-Эрдэнэ,

УЦСЕГ-ын аварга”-аар хошууч П.Лувсандорж, ахмад Ж.Мөнхдаш 

          “Цэргийн гавьяаны одон”-гоор дэд хурандаа Р.Содномцэрэн, хошууч Я.Төмөр-Очир 

      “Цэргийн хүндэт медаль”-аар Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Болдсайхан, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа П.Энхболд, Цагдаагийн дэд хурандаа Н.Болд, цагдаагийн хошууч Д.Гаваа, Г.Дамдинпүрэв нар

         “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр: Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Г.Болд

     “Цагдаагийн алдар” тэмдэгээр:  Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Болдсайхан, Эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэбат,

     “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр: Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Болдсайхан, Ц.Амгалан-Энх, цагдаагийн дэд хурандаа Д.Тогтохжаргал,   цагдаагийн хошууч Г.Чимэддагва, Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Г.Болд, цагдаагийн ахмад А.Баттөгс, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Гаваа, цагдаагийн дэслэгч Х.Түмэнбаяр

       Цагдаагийн Ерөнхий Газрын “Хүндэт жуух” –аар: Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга,  цагдаагийн дэд хурандаа Д.Тогтохжаргал, Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Чимэддагва, эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Даваасүрэн, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Цэдэнсодном, Г.Гантөмөр нар тус тус шагнагдаж байв.

   Тус хамт олноос ажил үйлсээрээтэргүүлж:

Цагдаагийн Ерөнхий Газрын “Ажил мэргэжлийн аварга”-аар Хужирт сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Э.Чулуун, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Гантөмөр нар шалгарч байжээ.

Мөн аймгийн “Тэргүүний ажилтан”-аар эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Мягмарсүрэн, Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Чимэддагва нар шалгарч байв.

Тус цагдаагийн газрын эрүүгийн албанд туслах төлөөлөгч, жинхэнэ төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүсээс цагдаагийн хурандаа П.Лувсандорж, Ч.Сангарагчаа, Ц.Даваадорж, Ж.Мөнхдаш, Ц.Ичинноров, Д.Батсайхан, Д.Ядамдорж,О.Болдсайхан, цагдаагийн дэд хурандаа Х.Мөнхжаргал, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх, цагдаагийн ахмад Н.Өлзийхутаг,Х.Түмэнбаяр нарын ажилтнууд цагдаагийн газар, хэлтэс, тасгийн даргаар дэвшин одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна.

 

       Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар:

ü  1993-1995 онд цагдаагийн хошууч Н.Доржсүрэн

ü  1995-1997 онд цагдаагийн хошууч С.Батдэлгэр

ü  1998-1999 онд цагдаагийн хошууч Н.Мэндсайхан

ü  1999-2000 онд цагдаагийн хошууч Н.Соёл-Эрдэнэ

ü  2000-2007 онд цагдаагийн хошууч О.Болдсайхан

ü  2007-2008 онд цагдаагийн хошууч Ц.Амгалан-Энх

ü  2008-2013 онд цагдаагийн дэд хурандаа Д.Тогтохжаргал 

ü  2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдаагийн хошууч Г.Чимэддагва томилогдон ажиллаж байна.

 

          БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ӨӨРЧЛӨГДӨВ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/279 дугаар тушаалаар эрүүгийн цагдаагийн тасаг болон өөрчлөгдөж тасгийн даргаар Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва томилогдон ажиллаж байна.

 

  1.     Эрүүгийн алба

Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга 1, эрүүгийн ахлах төлөөлөгч 3, эдийн засгийн ахлах төлөөлөгч 1, эрүүгийн төлөөлөгч 5, тасгийн дарга 1, хэсгийн дарга 2, 16 хэсгийн төлөөлөгч, 1 туслах төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна.

 

Эрүүгийн албаны зорилго: Нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох түүнчлэн сураггүй алга болсон хүн, оргосон сэжигтэн, яллагдагч, ялтанг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах бодис, түүх соёлын дурсгалт зүйлсийг эрэн сурвалжлан олж тогтоох, гэмт хэрэгтэй тэмцэх оршино. 

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна