/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫНТЭМДЭГЛЭЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫНТЭМДЭГЛЭЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

 ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫНТЭМДЭГЛЭЛ

                          

     2015 оны 08 дугаар                          Дугаар 17

     сарын 24-ны өдөр                                                                                        Арвайхээр

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурал газрын даргын өрөөнд  2015 оны 08  дугаар  сарын 24-ны өдрийн 16 цаг 46 минутад эхэлж, 17 цаг 30 минутанд дуусав.

Зөвлөлийн хуралд:

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа, Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Золзаяа, ЗЦТ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхболд, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч  Э.Анхчимэг нар оролцов. 

Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, ХБ, МБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхтөр, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбасүрэн нар ээлжийн амралттай байв.

Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва: Зөвлөлийн хурлын төлөвлөгөөг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Нэг. Цагдаагийн газрын алба хаагчдын 2015 оны 07 дугаар сарын ажлын үр дүнг дүгнэж, цалинг хэлэлцэх тухай.

2015 оны 08 дугаар сард гэмт хэрэг илрүүлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр хамт олноо манлайлан ажилласан а/х Ч.Отгонжаргал, а/д Б.Энх-Орчлон, д/х Д.Энхболд, а/х Х.Батпүрэв, а/ч М.Хүрэлтогоо, а/д Э.Өлзийжаргал, д/ч Ч.Амартүвшин нарын  цалинг 20 хувь нэмэх, эмч Г.Мөнх-Амгалангийн цалинг 15 хувь нэмэх, д/ч А.Даваадэмбэрэл,  а/ч Г.Чулуунбаяр нарын цалинг 10 хувь нэмэх, д/а Н.Бат-Эрдэнэ, д/а Б.Билгүүн нарын цалинг 5 хувь нэмэхээр  шийдвэрлэв.

Ажлын үр дүн хангалтгүй байгаа, үүрэгт ажилдаа хариуцлаггүй хандсан а/х Д.Отгонбаяр,  а/д Э.Алтансүм,  д/ч Ё.Бадрал нарын цалинг  20 хувь хасах, а/ч Т.Баярцэцэг 1 мэдээлэл дарагдуулсан цалинг 15 хувь хасах, а/а Б.Баянмөнх, а/д Д.Бямбабат, а/д Б.Мягмарсүрэн, а/д З.Цэрэнхүү, а/ч Э.Баатарлхага, а/а Э.Золбаяр нарын  цалинг  10 хувь хасах,   д/ч Д.Бат-Эрдэнэ, х/ч Г.Гантөмөр, х/ч А.Баттөгс, х/ч Д.Анх-Эрдэнэ, а/д Н.Хашчулуун, д/ч Э.Чойжил, д/ч И.Занабазар, д/ч Ц.Бээжин, д/ч Ц.Хад-Оргодол, а/д О.Азжаргал, д/ч Д.Лхагвасүрэн, а/д Ц.Ганжаргал, а/д Л.Адъяатөмөр, д/а А.Ганзориг, д/а Г.Баярхүү, д/а Ц.Буянжаргал, д/а Д.Ганхүлэг, а/а Б.Дэмбэрэлрагчаа, а/а О.Ганбат нараас тус бүр 5 хувь хасахаар шийдвэрлэв.

Асап сангийн ашиглалтыг талаар д/ч Д.Лхагвасүрэн 1 мэдээллийг шивээгүй, а/д З.Цэрэнхүү 1 иргэний мэдээллийг оргодол эрэн сурвалжлах бүртгэлд бүртгэлгүй буруу бүртгэсэн, д/ч А.Даваадэмбэрэл эрэн сурвалжлах санд шивээгүй, а/д Э.Өлзийжаргал буруу мэдээлэл оруулсан, д/ч Ё.Бадрал эрэн сурвалжлах санд шивээгүй тул тус бүр цалинг 5 хувь хасах саналыг оруулав.

Рапорт тасалсан алба хаагчдын а/д Б.Энх-Орчлон 1, а/д П.Гомбодорж 1, д/ч Д.Лхагвасүрэн, а/ч Б.Баянмөнх, а/а Э.Золбаяр, а/д Л.Адъяатөмөр, д/а А.Ганзориг, д/а Ц.Буянжаргал, х/ч Б.Нямдаваа, д/х Р.Амаржаргал 1, а/ч Г.Содхүү, х/ч С.Оюунболд, х/ч Б.Энхболд, а/а Б.Довчинцэрэн, а/д Х.Түмэнбайлдагч, а/а Г.Эрдэнэбат, а/ч Б.Цолмонбаатар 1, а/а Д.Пүрэвдорж, а/ч Р.Цэрэнлхагва  нараас 1 хувь,  д/а У.Мягмарнасан, а/ч Б.Эрдэнэбат нараас 2 хувь, Нярав Б.Батзориг 4 хувь хасахаар хасахаар шийдвэрлэв.

Хоёр. Алба хаагчдын байгууллагын аюулгүй байдал, албаны нууц ханган ажиллаж буй байдлын талаар.

2015 оны 08 дугаар сардбайгууллагын аюулгүй байдал, албаны нууц ханган ажиллаагүй 4 алба хаагчид зөвлөлийн хурлаар сануулж, цалинг хэвэээр олгох, дараагийн сараас хариуцлагын асуудал яригдана гэдгийг нийт алба хаагчдад анхааруулав.

Гурав. Мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Азжаргалын гаргасан өргөдлийн тухай.

Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Азжаргалд ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан ЦБҮАЖ-ийн 933-ийн 933.2.2Б-д заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай цалингүй чөлөө олгуулах саналыг ЦЕГ-ын ХНСХ-т хүргүүлэв.

Дөрөв. Цагдаагийн ахлах дэслэгч Н.Хашчулуунд явуулсан албаны шалгалтын дүнг хэлэлцэх тухай:

Бүрд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Хашчулуунд явуулсан албаны шалгалты дүнг хэлэлцээд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэнд дахин шалгалт явуулж дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

 

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна