/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

 ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

                          

     2015 оны 09 дүгээр                         Дугаар 18

     сарын 04-ний өдөр                                                                                        Арвайхээр

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурал газрын даргын өрөөнд  2015 оны 09 дүгээр  сарын 04-ний өдрийн 11 цаг 10 минутад эхэлж, 12 цаг 05 минутанд дуусав.

Зөвлөлийн хуралд:

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, ХБ, МБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхтөр, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа, ЗЦТ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Энхболд, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч  Э.Анхчимэг нар оролцов. 

Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбасүрэн ээлжийн амралттай байв.

Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат: Зөвлөлийн хурлын төлөвлөгөөг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Нэг. Цагдаагийн газрын Хужирт сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Гантөмөрийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хэв журмын ахлах байцаагчаар томилуулах саналыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлэв.

Хоёр. Цагдаагийн газрын Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Отгоныг  Зүүнбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгчөөр шилжүүлэн томилуулах саналыг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албанд хүргүүлэв.

Гурав. Цагдаагийн газрын Зүүнбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад З.Мягмарсүрэнг Хужирт сумын Цагдаагийн тасгийн даргаар дэвшүүлэн томилуулах саналыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлэв.

Дөрөв. Цагдаагийн газрын Бүрд сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Хашчулуун нь сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул “Төрийн албаны тухай” МУ-ын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.З-д заасны дагуу “Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлэв.

Тав. Цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч С.Оюунболд нь бусадтай зүй бус харьцсан зөрчил гаргасан тул ТАТХ-ийн 26.1.2-д зааснаар албан тушаалын цалинг 2 сар 20 хувь хасах, мөн 2 өдрийн цалинг хасах, цагдаагийн хошууч Л.Мөнхболд, цагдаагийн ахмад Ч.Отгонжаргал нарт сарын үндсэн цалинг 10 хувь хасахаар шийдвэрлэв.

Дөрөв. Цагдаагийн газрын эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогын дүн, эд хөрөнгийг дүнг хэлэлцээд 25 нэр төрлийн, 980 ширхэг, 4196847 төгрөгийн эд хөрөнгийг актлах,  бичиг хэргийн материал 3 нэр төрлийн 30500 төгрөг, аж ахуйн материал 94 төрлийн 607 ширхэг, 2000668 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, /таваг, аяга, халбага, халуун сав, сэрээ хивс гэх мэт/,барилга засварын чиглэлийн 10 төрлийн 27250 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, холбооны техник хэрэгсэл 14 төрлийн 156800 төгрөгний эргэлтийн хөрөнгийн чанарын шаардлага хангахгүй, эдэлгээний хугацаа дууссан зэргээс шалтгаалан нийт 7079477 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө машин тоног төхөөрөмжийн чиглэлээр нотебүүк, лэд гэрэл, антень, холбооны зогсох бинт 3 ширхэг, хоол халуун баригч 1, зэрэг 5 нэр төрлийн үндсэн хөрөнгийг актлах, мөн Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгийн 00-39 УАЗ фургон авто машиныг актлах саналыг оруулж, актлах комисс гаргаж актлахаар шийдвэрлэв.

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна