/ Нийтийн хэв журам хамгаалах тасгийн түүх

Нийтийн хэв журам хамгаалах тасгийн түүх

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН

ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫН ТАСГИЙН ТҮҮХ

/1931 ОНООС 1990 ОН/

       Өвөрхангай аймаг нь 1931 онд БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчидын 7-р хуралдааны тогтоолоор 31 сумтай байгуулагдаж[1], 1934 онд БНМАУ-ын 18 дугаар бага хурлын шийдвэрээр аймгийн төв одоогийн Арвайхээрт шилжин[2]  сууршиж Намын хороо, ХЗЭ-ийн хороо, үйлдвэрчний товчоо, шүүх, прокурор, Дотоод яамны Өвөрхангай дахь хэлтэс, цагдан сэргийлэх, улсын банк, ангийн хороо, ХБУГазар, Хүн эмнэлэг, мал эмнэлэг, тээх тээвэрлэх буудал, сургууль зэрэг байгууллагууд төвлөрч, улсын худалдааны бааз, харилцаа холбооны цэрэгжүүлсэн хороо, эмийн сан зэргийг шинээр байгуулав[3]. Энэ үеэс Дотоод яамны Өвөрхангай дахь хэлтэст гал, сэргийлэн хамгаалах,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил харъяалагдаж байгаад 1939 оны 2 дугаар сард Дотоод явдлын яамны сайдын 59 дүгээр тушаалаар   Цагдан сэргийлэх анги байгуулагдаж галын аюулаас сэргийлэн хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, эргүүл зохицуулалтын ажил эрхлэх үүрэгтэй 4 сэргийлэгч ажиллаж эхэлсэн үеэс хэв журмын алба байгуулагдах анхны суурь тавигджээ.

1934 оны 2 дугаар сард Засгийн газрын 3 дугаар хуралдаанаар батлагдсан “Цагдан сэргийлэх байгууллагын дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулж хорих анги болон банк хамгаалах, авто тээврийн хөдөлгөөнийг зохицуулах, гэр хороололоор явган болон

морин эргүүл ажиллуулах, галын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг баривчлах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байжээ.

 

 

            Сэргийлэгч Содбалжир, Бурам нар 1950 он

1950 иад оноос бүтээлч идэвхи санаачлага өрнөн, төлөвлөгөөт 5 жилийн нөр их хөдөлмөр эхэлжээ[4]. Мөн аймгийн хэмжээнд  атар газар эзэмшиж, нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, нэгдлийн сангийн аж ахуйнууд олноор байгуулагдан, төвлөрсөн суурин газарт урлагийн байгууллагууд бий болж хүн амын төвлөрөл ихсэж, ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг хангах, хулгай дээрэм, архидан согтуурах явдлаас урьдчилдан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хууль тогтоомж сурталчлах ажлыг сайжруулах явдал зүй ёсоор тавигдаж, тэр хэрээр цагдан сэргийлэх байгууллага бэхжиж ирсэн байна. Энэ үед аймгийн нийт хүн ам 50,000 гаруй байжээ.  

1955 оноос хэв журмын ажил бие даасан хэлбэрт шилжиж офицер 1, сэргийлэгч 7 орон тоотойгоор ажиллаж, анхны сэргийлэн хамгаалах байцаагчаар ахлах дэслэгч Чимэддоржийн Сангибат томилогдон Шагдар гэдэг хүнээс ажлаа хүлээж авч байсан ба сэргийлэгчээр Хоролын Раднаа, Готовын Дашдэвгэ, Ц.Балжинням, Цоодол, өндөр, жаахан хоёр Самдан нар ажиллаж байжээ.

 

Өндөр настан Г.Дашдэвгийн дурьдатгалаас: Сэргийлэгч нар жижүүрт 24 цагаар гарч,  буусан оройноо хороо хорины эргүүл, томилсон бусад ажлыг хийж гүйцэтгэн, Прокурорын зарлан дуудах хуудсыг авч, сумын шуудангаар сумын төв орж,  агтчингаас морь авч унан хөдөөний айлд хүрч, хүн баривчилан ирдэг байсан, мөн намын төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар аймагт ирэхэд машиныг нь явганаар даган гүйж хамгаалалт хийдэг, харж хонодог зэргээр амралтгүй ажиллаж хүнд хүчир албыг залгуулж байсан байна. Ажлаа үнэлүүлж “Онц сэргийлэгч” цол тэмдгээр шагнагдаж байжээ.

 

        Г.Дашзэвгэ

1965 онд Өвөрхангай аймаг 62 мянга гаруй хүн амтай[5] байсан бөгөөд Арвайхээр сум нь 50 гаруй байгууллага, 2000 гаруй өрх айл, 10 гаруй мянган хүн амтай, 6 хороотой[6] болж өргөжин тэлсэн байна.

1964-1971 онд сэргийлэгчээр ажиллаж байсан ахмад Ц.Балжинням: “Цагдан сэргийлэх байгууллагад туслах, олон нийтийн гишүүнээр ажиллаж байхад “хошууч Чимэддоржийн Сангибат гуай намайг байнга дагуулан явж, сэргийлэхийн ажлын дөр суулгасан юм, хийсэн ажлыг минь үнэлж сайшаалын үнэмлэхээр шагнаж байсан нь урам өгч, энэ байгууллагтай ажил, амьдралаа холбоход хүргэсэнээ” бахархан бичжээ. Тухайн үед С.Дашдорж, Г.Дашзэвгэ, Ч.Ёндонжамц, С.Жигмэд, С.Баасан, Д.Раднаа, н.Дашжамц, н.Төмөрчөдөр, Р.Болоож, Ц.Балжинням нарын 10 сэргийлэгчид ажиллаж байсан ба үндсэн үүрэгт ажлаас гадна дэлгүүрийн дараалал, урлагийн тоглолтын үед хэв журмын зохицуулагт хийх, албан газрын манаач нарын хариуцлагыг шалгах, хороо хариуцан урьдчилан сэргийлэх ажлыг өөрсдийн хэмжээгээр явуулж, бүртгэл судалгаа хийж, хууль сурталчилах зэргээр цаг наргүй ажиллаж сардаа 230 төгрөгний цалин авч байсанаа мөн  дурьджээ.  

Цагдан сэргийлэх ангийн дараагийн сэргийлэн хамгаалах байцаагчаар 1965 онд Ёндонгийн Ядамсүрэн нь эдийн засгийн сургууль төгсөж ирээд дэслэгч цолтойгоор  томилогдож байжээ.

Ё.Ядамсүрэн: Ажлаа хүлээж авахад хошууч Ч.Сангибат хэдэн сэргийлэгч нараа жагсаачихсан надад рапорт өгч угтаж билээ. Бид ажлаа авч өгөлцөхөөр дотогш орж, ажил төрөлтэйгөө танилцаж эхэлтэл “Авзага хайрхан”-ны өвөрт айл шатлаа гэсэн дуудлага ирж шуурхай албаны 69 машинаар хэргийн газарт шалгалт хийхээр мордсон тэр цаг миний ажлын гараа байсан гэжээ. 

Тухайн үед Н.Буян, Сэнгээ С.Лүндэг, Д.Намжир, н.Осордорж, н.Цэрэнжигмэд, н.Цэрэндорж н.Адъяасүрэн, н.Дониддэмбэрэл, Д.Баясгалан, О.Даваажав, н.Рэнцэнхүү, Д.Лхамжав, О.Чулуунбат нар ажиллаж байсан байна.

1966 онд дэслэгч Содовын Мийгаа нь Хархорин сумын төлөөлөгчөөр ажиллаж байгаад шилжин ирж сэргийлэн хамгаалах байцаагчийн ажлыг авч авто тээврийн хяналтын ажлыг давхар хариуцан ажилладаг байжээ. С.Мийгаа нь гудамжинд байнгын эргүүл шалгалт хийж,  ажлаараа бусдыгаа үлгэрлэдэг, шургуу хүн байсан тухайн журмын нөхөд нь дурсан ярьж байна. Дарга нараас “Мийгаа шиг ажилла” хэмээн алба хаагчдаас шаарддаг байжээ.

1972 онд дэслэгч Жамцын Сүхээ нь Ёсөн зүйл сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад шилжин ирж дээрхи ажлыг 4 жил хийсэн байна. 

1972 онд ахмад Моломын Пунцагдаш Хархорин суманд сэргийлэн хамгаалах байцаагчаар  ажиллаж байгаад  1976 онд аймгийн Цагдан сэргийлэх ангид томилогдон 1981 он хүртэл сэргийлэн хамгаалах байцаагчаар ажиллажээ.

Тэрээр эргүүл, жижүүр, хэв журам сахиулах,  цагдан сэргийлэхийн хяналтанд байгаа объектуудыг гэмт халдлагаас хамгаалах, ажлаа бусад албадтай нягт холбон сэргийлэгч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ёс зүй харилцааны соёлд анхаарч төрийн болон олон нийтийн дэмжлэг туслалцааг авч олон нийтийн болон ардын нөхөрлөлийн эргүүлийг тогтмол гаргаж байснаас гадна улаан, шар, ногоон гэрэл ашиглан хулгай, архидалт, мөрийтэй тоглоом, танхай зэрэг үйлдлээс иргэдийг сэрэмжлүүлэх “ХАМТ” гэсэн товчлол нэртэй гэрлэн дохио бүхий самбар хийж ашиглаж байсан нь тухайн үед тэргүүн туршлага болж бусад аймагт нэвтрүүлэх шийдвэр гарч байсан байна.

М.Пунцагдаш өндөр шаардлага тавьж ажилладагийн зэрэгцээ алба хаагчдын ар гэр, ахуй амьдралд анхаарал хандуулж шаардлага, халамж хоёрыг хослуулдаг байсан нь алба хаагчдын идэвхи санаачлага урам зоригийг идэвхижүүлж чаддаг, хамт олны дунд нэр хүндтэй, дүрэмт хувцсаа цэвэр үзэмжтэй өмсөж хэрэглэдэг, манлайлагч нэгэн байжээ.        

Тэр ярихдаа: дээрээс буюу удирдлага, хууль дүрмээс суралцах, хажуугаас буюу зэргэлдээ албад, бусад байгууллагуудаас суралцах, доороос буюу захирагдаж байгаа алба хаагчид, хөдөлмөрчид, иргэдээсээ суралцах гэсэн гурван талын мэдээллийг аваад сайн холбож өгч чадвал аливаа хүний ажил сайжирдагийг ойлгож хэрэгжүүлдэг байсан тухай дурсан ярив.

Зурагт: М.Пунцагдаш, Хархорин суманд сэргийлэн хамгаалах байцаагч байх үедээ  сэргийлэгч Ё.Ганбат, Д.Намжилдорж, В.Чойжилсүрэн, Г.Бямба, М.Бүүдэн, О.Мөнхбат, М.Цэрэндорж, П.Даваадорж, Ц.Хоролдорж, Р.Амарбат, Л.Мянганбуу, Сэвжид, Дийшаа,  Хандсүрэн нартай авахуулсан зураг

1977 онд анх удаа байлдааны самбын чиглэлээр 45 хоногийн багш бэлтгэх күрс хичээллүүлж сэргийлэгч Р.Содномцэрэн явж суралцаж төгсөөд, алба хаагчдад зааж бэлтгэл сургуульлалт хийж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл бие хамгаалах урлаг, самбын сургалт явагдаж ирсэн байна.

Сэргийлэгч нар нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 120-р зарлиг, 111-р зарлиг, Засгийн газрын 301 дугаар тогтоолоор батлагдсан дүрэм, журмыг гарын авлага болгож,  ягштал цээжлэн, үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг байжээ.

Дээрх он жилүүдэд Н.Буян, Д.Бямба, Б.Чимэдхорлоо, Д.Норовбанзад, Ц.Лувсанчүлтэм, Да Төмөрбаатар, Дэ.Төмөрбаатар, С.Дашням, Д.Дарьсүрэн, Д.Даваасүрэн, Д.Галбадрах, Ч.Чулуунбаатар, Ө.Базарбат, Г.Цэдэнсодном, Ц.Шараа, С.Шархүү, Г. Амарсанаа, Л.Мижиг, Г.Баатар, Г.Тогооч, Ч.Пүрэв, П.Цэрэнбат, С.Самбуу-Ёндон, Б.Дэлгэрсайхан, С.Бат-Эрдэнэ, С.Рэнцэрхүү, Ч.Алтангэрэл, Д.Лхамжав, А. Лхавгажав, Т.Лхамсүрэн, М.Цэндхүү, Р.Содномцэрэн, Г.Ганбаатар, Ц.Дүгэрсүрэн, Ч.Пүрэвдагва, Н.Сангидаасүрэн нар ажиллаж байсан байна.

1981 онд ахлах дэслэгч Лхамсүрэнгийн Чулуунбат нь Улаанбаатар хотын төмөр замын цагдан сэргийлэхээс шилжин ирж сэргийлэн хамгаалах байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 1985 онд одоогийн Зүүн баян Улаан сумын нутаг, тэр үеийн “Дөлгөөн” хороололд хэсгийн төлөөлөгчөөр томилогджээ.  Дараа нь Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ахлах дэслэгч Гомбосүрэнийн Болдбаатар ажлыг нь

1984 оны 10 сарын 09-нд авахуулсан зураг                          хүлээж авсан байна

НАХХ-ийн дарга асан бэлтгэл хурандаа Ц.Батдорж дурсаж бичихдээ: Зүйл сумын Дөлгөөн уулын “Цанжидын цохио”-ны өвөлжөөнд айлын гэрт Булган аймгийн харъяат Амарсайхан гэгч рецетив гэмт хэрэгтэн  9 хүн барьцаалан, гэр дотроос буудаж хүн ойртуулахгүй байх мөчид, сөрж гэрлүү орж гэмт этгээдийг барих офицерийг сонгон олохоор офицеруудын дунд санал авахад, тухайн үед сэргийлэн хамгаалах байцаагчаар ажиллаж байсан ахмад Г.Болдбаатар зориг, авхаалж самбаа, дайчин байдлаараа тохирч машиндаа суулгаж авч явж билээ. Нөхцөл байдал өөрчлөгдөж гэрлүү орох шаардлагагүй болсон ч гэмт этгээд амиа егүүтгэх мөчид эрэлч нохойтой түрүүлж орж байдлыг илтгэсэн, хэргийн газрын үзлэгээр харлаг морины эм, тамгыг ажигч, гярхай чадвараар Хужирт сумых байна гэдгийг хэлсэн, адуунд эрэмгий чанараа харуулж байсаныг уншихад  жинхэнэ чикист хүний дүр, төрх дүрслэгдэж байлаа. Тухайн үеийн сэргийлэгч нарт дээрхи үйл явдал үлгэр дуурайлал болж, бахархах сэтгэл төрүүлж байсан нь дамжиггүй юм.  Энэ мэт олон амь өрссөн мөчид зориг самбаагаараа шалгарсан олон гавъяатан түүхэн үед ч байж,  одоо ч бидний эгнээнд мөр зэрэгцэн яваагийн нэг жишээ бол дэд хурандаа А.Мөнхтөрийн 2012 онд хүн барьцаалсан зэвсэгт барьцаалагчийн үйлдлийг гавшгай, эрэмгий зориг, хурд хүчээ дайчилж, далайсан мэсэнд өртөж бэртэл авсан ч таслан зогсоож нэгэн иргэний алтан амийг аварсан гавъяаг  бид бахархан дуурсах учиртай.

 

Тухайн үед сэргийлэгчээр Д.Алтангэрэл, Б.Ганбаатар, С.Энхбаатар,    Д.Лхагвасүрэн, Л.Мэнд-Амар Ч.Пүрэвдагва, Б.Ёндонжамц, О.Нямдорж, Д.Баярхүү, Ц.Чимэддамба, Л.Нэргүй, Д.Гаваа, Д.Баасанжав, Д.Төмөрчөдөр, З.Нямдорж, До.Эрдэнэбат, П.Батжаргал, Б.Болдбаатар,

                        Гэр бүлийнхэнтэй авахуулсан зураг

 Л.Содномдаш, , О.Цэрэндорж, О.Ванчиндорж, О.Мөнхбат, Б.Цогтгэрэл, Т.Цогбадрах, Д.Ганбат нар байснаас гадна Г.Ванчигмаа, Н.Долгор нарын эмэгтэй сэргийлэгч нар ажиллаж байжээ. 1986 оноос  Л.Батмөнх, Ц.Сүхбаатар, Л.Содномдаш, Б.Болдбаатар, С.Буяннэмэх, С.Дашхүү, Д.Энхбадралт, С.Александр, И.Лхагвадорж, Л.Хүрэлбаатар, А.Жаргалсайхан нар, 1988 онд П.Бямбаахүү, Д.Шийлэгбат,  Д.Юура, Г.Мандах, Л.Мишигдорж, Ц.Гончигжанцан, С.Оюунбаатар нар шинээр орж ажиллаж тогтмол 240 төгрөгний цалин авч байжээ.

Цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Даваагийн Тмөрбаатрын дурсамж.  Миний бие анх 1972 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид цагдаагаар ороод, 1973-1979 онд Хархорин, Хужирт суманд цагдаа, 1979-1989 он хүртэл Аймгийн төвд цагдаагаар ажиллаж байлаа. Хархорины цагдан сэргийлэх анги анх байгуулагдахад хэв журам, банк хариуцсан цагдаагаар ажиллаж, 1973 онд Хужирт сумын Рашаан сувилалд хэв журам сахиулах, Зочид жуулчид хамгаалах чиглэлээр анхны цагдаагаар, 1974 онд Хужирт сумын банк байгуулагдахад мөн анхны цагдаагаар нь ажиллаж, хэв журам сахиулах үүргээ давхар гүйцэтгэж байгаад 1979 онд аймгийн төврүү шилжин ажиллаж билээ.

Хархорины цагдан сэргийлэх ангийн анхны дарга дэд хурандаа Гэндэнсономын Сэрээнэн, анхны сэргийлэн хамгаалах байцаагч ахмад Моломын Пунцагдаш, анхны төлөөлөгч нь аймгийн заан "Том" хэмээх Цоодолын Пунцагдаш, анхны мөрдөн байцаагч дэслэгч Донровын Нэргүй, анхны автын байцаагч ахмад Хоролын Гомбо, анхны нарийн бичгийн дарга ахлагч Түдэвийн Лхамсүрэн, Банк хэв журмын цагдаагаар ахлагч Шинэдэгийн Лүндэг, ахлагч Дамбын Намжилдорж ахлагч Мишигийн Бүүдэн, ахлагч Осорын Биндэрьяа, ахлагч Паламдоржийн Пүрэв, ахлагч Нямаагийн Пүрэв, ахлагч Дамбадаржаагийн Энэбиш, ахлагч Навганы Цэрэндорж, Хужирт сумын хэсгийн төлөөлөгчөөр дэслэгч Балдандоржийн Дэлгэрсайхан, цагдаа ахлагч Бямбаа, ахлагч Гончигжавын Амарсайхан, ахлагч Пэрэнлэйн Цэрэндорж нарын зэрэг сайхан сэтгэлтэй, ажилсаг хүмүүстэй ажиллаж байсан минь нэгэн насны дурдатгал болон үлджээ.

Аймгийн төвд цагдан хорих, эрүүлжүүлэх байр, Банк зэрэг газруудад дежурт гарч, хэв журам сахиулах үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрт байгаа өчүүхэн гарын дүйгээ ашиглан Хэлтсийн хүндэт самбарыг өөрийн санаачилгаар хийж тавьсан нь одоо хүртэл Өвөрхангайн цагдаагийн газарт байдаг юм. Үүнээс үндэслэж тэр үед НАХ хэлтсийн дарга байсан хошууч Цээвэлийн Жамбалсүрэн Уран гартны зөвлөлийг ахлагч Чойжоогийн Мандах, ахлагч Маналжавын Цэндхүү, ахлагч Оргийн Чулуунбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ахлагчаар нь намайг томилж ажилдаа орсон юм.

Бид нар хэлтсийн конторыг панераар доторлож, угалз хээгээр сийлбэрлэж хийж байлаа. Энэ үед НАХЯ-ны сайд хурандаа генерал Сономын Лувсангомбо манай хэлтэс дээр ирж бидний хийж бүтээсэн зүйлтэй танилцан ахлагч Ч.Мандах, ахлах ахлагч М.Цэндхүү бид 3-ыг НАХЯ-ны Нарстын пионерийн зусланг бүрэн тохижуулахаар нэг cap ажиллуулан, сайдаас сайшаал хүртэж байлаа. Бидний урлан бүтээсэн зүйлс одоо ч байдаг байх. Манай ахлагч Ч.Мандах, ахлагч М.Цэндхүү нар бол нүд, гар, ухааны ур жигдэрсэн зураач, сийлбэрч залуус байсан юм. Үүний дараа ахлагч Оргийн Чулуунбат, ахлагч Дансрангийн Даваасүрэн, ахлагч Бирваагийн Ганбаатар нар Уран гартны зөвлөлд орж, Хэлтсийн конторын өргөтгөлийн барилгыг янз бүрийн хаягдал материал ашиглан 2 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж байлаа.

Ахлагч О.Чулуунбат, ахлагч Б.Ганбаатар нар энэ үед жинхэнэ сайн мужаан гэдгээ харуулсан юм. Ингэж бид нар нойр хоолоо умартан, газар хэлтсийн тохижилт, хамт олны сайн сайхны төлөө, хамтын ур ухаан, билэг оюунаар багагүй зүйл хийснээ одоо эргэн санахад бахархалтай, сайхан байдаг юм.

 

Хоёр. Хэв журмын алба тасгийн зохион байгуулалтад орсон

 шинэчлэлийн үе /1990 оноос 2014 он/

 

1986 оны ахмад Гомбосүрэнийн Болдбаатар Хархорин сумруу шилжсэнээр ахлах дэслэгч Л.Чулуунбат эргэн ирж сэргийлэн хамгаалах байцаагчийн ажлыг авч хэв журмын ажлыг удирдан зохион байгуулж байжээ. Тэр үед сэргийлэн хамгаалах байцаагч гэсэн алба тушаалын нэрийг өөрчлөж хэв журмын ахлах байцаагч болгож байсан байна.

1990 оноос нийгмийн хөгжлийн шаардлагаар НАХЯ-наас Цагдан сэргийлэх анги өрх тусгаарлаж Цагдаагийн хэлтэс болж өөрчлөглөн бүтцийн хувьд хэв журмын алба нь хэв журмын тасгийн  зохион байгуулалтад орж  анхны хэв журмын тасгийн даргаар Л.Чулуунбат томилогдон 1995 он хүртэл ажилласан байна. Бүх сумдад хэсгийн төлөөлөгч, цагдаатай байхаар орон тоо батлагджээ.

1990 он хүртэлх хугацаанд эд барааны хомсдлоос үүдэлтэй дамын наймаа, хулгай,  мөрийтэй тоглоом, жижгээр танхайрах явдалтай ихээхэн тэмцэл хийж, эргүүл шалгалтыг зохион байгуулж, хутга мэс зодооны хэрэгсэл биедээ авч явахыг хориглох тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 191-р зарлиг, мөрийтэй тоглоомыг хориглох тухай 77 зарлигийг  хэрэгжүүлж байжээ.

1990 оноос хойш БНМАУ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгмээс, чөлөөт эдийн засагтай  ардчилсан нийгэмд шилжсэнтэй холбогдуулан нийгэм, улс төр, эдийн засаг болон иргэдийн ухамсар сэтгэлгээнд эерэг, сөрөг өөрчлөлтүүд гарч байв. Энэ үед ганзгийн наймаа цэцэглэн хөгжиж, спирт, найруулсан архи зарах, хууль бус худалдаа наймаа хийх явдал ихсэж, архидалт хавтгайрч түүнтэй хийх тэмцэл ч дутахааргүй хийгдэж байжээ.

Хэв журмын алба нь тасгийн зохион байгуулалтанд орсоноор үйл ажиллагаа нь өргөжиж сум, багийн цагдааг  орон тоогоор ажиллуулж эхлэжээ. Мөн хувцас хэрэгсэл шинэчлэгдэн, тусгай хэрэгслийн хангалт нэмэгдэж, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоо сайжирсан байна.

Энэ үеэс сэргийлэгч гэсэн нэрээ орхиж цагдаа гэсэн нэрээр алба, алба хаагчдаа нэрлэж эхэлжээ.

 1991 оны 01 сарын 22-ны өдөр Цагдаагийн хэлтсийн алба  хаагчид анхныхаа цагдаагийн тангарагыг өргөсөн үеийн зураг.

Тухайн үед дээр дурьдагдсан цагдаа нараас гадна Д.Батчулуун, Ц.Мягмарсүрэн,  Ч.Адъяадорж, Д.Баатархүү, Ц.Сүхбаатар, Б.Ганбаатар,  н.Дорждагва,  Д.Дашдондов,  П.Долгор,  Д.Даваасүрэн,  О.Чулуунбат,  Ё.Очирбат, С.Цэдэнсодном, С.Ганболд,  Д.Алтанхуяг М.Амарцогт, нар дараа үед н.Цэрэнбат, Ц.Хоролсүрэн, Ц.Чулуунбат, Б.Батцэнгэл, Г.Баярсайхан, М.Цэдэнсодном, О.Ганбат, Ю.Төмөр-Очир  н.Ганбаатар  А.Баттөгс, С.Төмөрбат, Б.Энхцогт, Б.Түмэнбаяр, Б.Нарангэрэл, М.Өсөх, Б.Ойдовням, Р.Амаржаргал, Л.Лувсан, Л.Төмөр-Очир, Т.Алтанхуяг, Л.Балдандорж, М.Ганзориг, Л.Нэргүй, Б.Баттулга, С.Энхбаатар, Ч.Төмөрбат, С.Бат-Эрдэнэ, Г.Бямбадорж, Л.Цэнджаргал нар дэд хурандаа Л.Чулуунбатын удирдлаган дор ажиллаж байв. 

Анхны сумын цагдаагаар Хужирт суманд  Хүүхэнхүү, Б.Болдбаатар Г.Тогооч, Б.Анхбаяр нар, Хайрхандулаан суманд Ш.Эрдэнэбилэг, Тарагт суманд Г.Баярсайхан, Зүүн баян-Улаан суманд Ж.Алтангэрэл, Өлзийт суманд Г.Гарамбазар, Бат-Өлзий суманд Л.Мэнд-Амар, Нарийн тээл суманд Ч.Төмөрбат, Богд суманд Д.Баатархүү, Баянгол суманд Ч.Адъяадорж, Уянга суманд Д.Шийлэгбат нар ажиллаж байжээ.

1992 оны хавар цагдаагийн алба хаагчид шинэ хувцсанд шилжиж улаан пагон, урт шинелээ тайлсан байна.  

 

1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдан хэрэгжив.

Урд үеүүдэд офицерууд ээлжлэн ангийн жижүүрт гардаг байсан ба 1990 онд хэв журмын тасгийн бүтцэд жижүүрийн шуурхай алба байгуулагдан орон тооны жижүүрийн офицер ажиллаж анхны офицероор ахлах дэслэгч Г.Дамдинпүрэв, ахлах дэслэгч Я.Төмөр-Очир нар томилогдож байжээ.

1991 оны 6 сараас хэт богино долгионы гар болон суурин радио станц цагдаагийн албанд нэвтэрсэнээр алба хаагчдаас ажил үүрэг гүйцэтгэхэд шуурхай байдлыг хангасан шинэ үйл явдал болсон байна.

1996 оноос хойш ажиллаж байсан хэв журмын тасгийн дарга нарыг дурьдвал:   1996 онд цагдаагийн ахмад Лувсанцэрэнгийн Даваадагва Хужирт сумын цагдаагийн хэсэгт ажиллаж байгаад, 1999 онд Цагдаагийн хошууч Нороврэнцэнгийн Ганболд ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад, 2006 онд цагдаагийн хошууч Дуламжавын Эрдэнэбат Хархорин сумын сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байгаад, 2012 онд цагдаагийн хошууч Рагчаабазарын Амаржаргал Олон нийттэй харилцах ахлах байцаагчаар ажиллаж байгаад тус тус томилогдон үе үеийн түүхийг бичилцсэн байна.    

1995 онд анхны хэв журмын  байцаагчийн орон тоо батлагдаж ахлах дэслэгч Ш.Дамба томилогдон ажиллаж байсан боловч  2002 онд төсвийн хэмнэлтээр тус орон тоог  цомотгосон байна.

Мөн  1999 онд анхны хэв журмын ахлах байцаагчийн орон тоо батлагдан ахмад Л.Хуягсүрэн, 2000 онд ахмад Д.Энхбадралт, 2003 онд  ахмад Р.Амаржаргал, 2006 онд ахмад Д.Батчулуун, 2011 оноос ахмад Б.Нямдаваа томилогдон одоо хүртэл ажиллаж байна.

            Цагдаагийн хошууч Н.Ганболд дурсан ярихдаа: Хэв журмын тасгийн алба хаагчдын ажилд бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлсэнээр алба хаагчдын амжилт, алдаа дутагдал ил болж амжилтаа улам ахиулах, алдаагаа засахад нь анхаарлаа хандуулж ажиллаж байсан, захиргааны зөрчлийн төрөл бүрт бүртгэл хөтлөж зөрчлийн жигд  илрүүлэлтэд дүгнэлт өгч байсан нь тухайн үед хэрэг зөрчил буурахад нөлөөлсөн байна. Ардчилсан нийгмийн уур амьсгал Улсын их хурлын сонгуулийн үйл явцад нөлөөлж сонгуультай холбоотой маргаан будилаан анх удаа гарч нийгмийн анхаарлыг татаж байлаа. Иргэдийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үүсч, хууль бус жагсаал цуглаан хийж, улмаар аймгийн ЗДТГ-ын ордонруу эд зүйл шидэж эсэргүүцэл илэрхийлэн дайрах оролдлогыг  хийж хэв журмын алба хаагчид шинэ нөхцөл байдалтай тулгарч байлаа.  Тухайн үед Б.Жанцандорж, З.Буянбадрах, Г.Батсүх, Б.Билэгсайхан, М.Бөхбат Б.Баттулга, Л.Төрмөнх, н.Болдбаатар, Д.Ганхуяг, А.Амармөрөн, Цогтбаяр, Ш.Дэмбэрэлдамба, н.Өрнөхбаяр, Д.Чулуунжамц, Н.Мөнхбат, Д.Алтанчимэг,  Н.Өлзийхутаг, Ж.Алтангэрэл  Ш.Ган-Очир, Б.Бадраа, С.Баатар, Ё.Дашдорж, Б.Өнөрзул, Ж.Мягмар, М.Дашням,  Н.Адъяабаатар, н.Азжаргал, н.Мягмарсүрэн, Д.Пүрэвсүрэн, Д.Бямбасүрэн, Н.Мөрөн, Д.Батбаяр, Д.Ган-Эрдэнэ,

Ц.Нямцог, Д.Гантулга, Б.Үнэнбат, Б.Анхбаяр,  Л.Энхбаатар Баяс Эрхэмбаяр, Баяр Эрхэмбаяр, Ц.Олонбаяр, С.Хонгорзул, А.Цэндсүрэн, Г.Отгонбаяр, Б.Отгонбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батдорж, Б.Өлзийхүү, н.Цэрэндорж,  О.Мөнхбаатар, Б.Отгонбаатар, н.Отгон, Р.Батмөнх Х.Батпүрэв, А.Гүнсэнсүрэн, Ц.Ганжаргал, Ч.Отгонжаргал, Д.Өлзийнасан, Ё.Бадрал, Т.Лхагвадорж,  Б.Түмэнцэрэг, Б.Ариунболд, Б.Түмэнбаяр, Г.Мөнхбат, А.Батхуяг, Б.Лхагвасүрэн, Э.Бямбацэрэн, н.Бямбацэрэн, Б.Баатарсүрэн, н.Түмэнжаргал, н.Ганбаяр, Б.Нандин-Од, н.Түмэн-Өлзий, н.Энхболд, н.Дорж, Ч.Намхай, Д.Амгаланзаяа, Д.Оюунбаатар, н.Цогтсайхан, н.Орхонсэлэнгэ, Б.Бадраа, Б.Бадармаа, Д.Энх-Амгалан, Б.Юнчинбат, Ч.Алдар, Б.Буян-Ундрах, Ч.Баатарсүрэн, н.Лхагвасүрэн, н.Мөнхсайхан  П.Цэдэнбаатар, Б.Ёндонжамц н.Бундхүү, Б.Чойжамц, О.Одонбаатар, Г.Очбаяр, Б.Түвшинбаяр, Т.Бат-Амгалан, Ц.Хад-Оргодол, Ц.Бээжин, Ц.Төмөрбаатар, П.Баярмэнд, н.Энхбаяр Э.Энхбаяр, дэслэгч О.Тэмүүжин, П.Ганбаатар, Б.Даваажаргал, Н.Амарбат, Д.Батбаяр, Д.Пүрэвдорж, Б.Баасандорж, Б.Мягмарсүрэн, Ч.Балжинням, Б.Баянмөнх,  Д.Ган-Эрдэнэ, Н.Мөнхдөл, Б.Нэргүй, Ц.Төмөрбаатар  нарын алба хаагчид тухайн он жилүүдэд алба хааж байв.

Үүрэн холбооны анхны оператар буюу  Skytel гар утас 2001 онд аймагт нэвтэрсэнээр  иргэд гар утсаар ажлаа амжуулахын зэрэгцээ манай алба хаагчдын ч  шуурхай байдалд сайнаар нөлөөлөв.

             Хүний эрхийн асуудал ихээхэн яригдах болж 2013 оны 11 сарын 07-ны өдөр батлагдсан “Согтууруулах, ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн албадан эрүүлжүүлэх тухай хууль” гарсанаар гудамж талбайд хэвийн бус явсан гэсэн үндэслэлээр согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн бүрийг эрүүлжүүлж хэл ам дагуулдаг байсан байдал арилж, шинэ хуульд заасан үндэслэлээр буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ захиргааны зөрчил гаргасан, ухаангүй унасан, өөрийн үйлдлийн удирдан жолоодох чадваргүй болсон иргэдийг эрүүлжүүлдэг болсон нь цагдаагийн нэр хүнд иргэдийн дунд мөн дээшлэв.

Уянга сумын Өлт гэх газар алтны бүлэг орд нээгдэж уурхайн олборлолт эхэлсэнээс хойш буюу 2005 оноос тус газар хууль бус алт олборлохоор иргэд олноор цугларч иргэдийн тоо 12000-д хүрч, гэмт хэрэг, зөрчил, хууль бус үйлдэл ихээр  гарах болж цагдаагийн газраас олон арван ажиллагааг зохион байгуулж хууль бус үйлдлийг нь таслан зогсоох, хөөх ажлыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ, уурхайн аюулгүй байдлын хангах, хамгаалах ажлыг давхар гүйцэтгэж байсан нь ажилд ихээхэн хүндрэл учруулж байлаа. Засгийн газраас алтны уурхайг улсын онц чухал объектийн жагсаалтанд оруулсан сонирхолтой гэмээр шийдвэр гарч 3 уурхайн аюулгүй байдлыг 4 улиралын турш гэрээ байгуулан цагдаагийн хүчээр хамгаалж байв.

Иргэдийн эсэргүүцэл улам бүр нэмэгдэж нөхцөл байдал хүндэрсэний улмаас ЦЕГ-аас 2 удаа нэмэлт бүрэлдэхүүн ирж ажилласан юм. Тухайн үед иргэдийн дайралтад өртөж хэв журмын ахлах байцаагч ахмад Р.Амаржаргал, цагдаа Н.Балдандорж, Б.Нарангэрэл, А.Ганбаатар, Б.Өнөрзул нар гэмтэл, бэртэл авч байснаас гадна хэв журмын цагдаагаар ажиллаж байсан цагдаагийн ахлах ахлагч Д.Гантулга нь албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болж байлаа. Тухайн үед ажиллаж байсан алба хаагчид ямарч хамгаалах хэрэгсэлгүйгээр, эрсдэлтэй мөчид ажилладаг байв.  

 

ӨНӨӨ ҮЕИЙН ХЭВ ЖУРМЫН ТАСАГ

            2012 оноос Цагдаагийн хошууч Р.Амаржаргал тасгийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа шинэчлэлийн бодлого зорилт, чиглэлийг үйл ажиллагаандаа шуурхай хэрэгжүүлэх, аймаг, сумын нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, бусад байгууллагатай ажлаа уялдуулж хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэний зөвлөл, урамшуулалтай эргүүлийн ажлыг идэвхижүүлэх, иргэдтэй ойр байж тэдний хүсэл шаардлагыг хангахад анхаарч ажиллан, хэв журмын эргүүл,  хамгаалалт, хуяглан хүргэх ажиллагаа, гамшгаас хамгаалах,  нийтийн эмх замбараагүй байдлыг хангах, гэрээт харуул хамгаалалт, тэсэрч дэлбэрэх бодисийн эргэлт, хадгалалтад хяналт тавих, гадаадын иргэдийн хяналт, албаны болон иргэдийн эзэмшлийн галт зэвсэг, шүүхээс даалгасан иргэний хариуцагчийг эрэн сурвалжлах, зөвшөөрлийн системийн хяналт, захиргааны хэрэг бүртгэлтийг хариуцан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ хариуцсан албад, алба хаагчдад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, холбогдох журам дүрмийг чанд мөрдүүлэх, ажлыг шударгаар үнэлж дүгнэх,  алба хаагчдыг ажилд нь сургах, мэргэшүүлэх, зааварчилга зөвлөмж, арга зүй, ажлын чиглэлийг өдөр тутам өгч хэвшүүлэхэд анхаарч олон талт зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Одоогоор хэв журмын ахлах байцаагчаар хошууч Б. Нямдаваа, нийттэй харилцах ахлах байцаагчаар хошууч Б.Туяацэцэг, архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагчаар хошууч С.Оюунболд, Хүүхдийн байцаагчаар ахмад Г.Уранбат, хариулагатай зохицуулагчаар хошууч Д.Мягмарсүрэн, зохицуулагчаар ахмад Б.Бямбабат, ахмад Л.Адъяатөмөр,  ахмад Ц.Хад-Оргодол нар, эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр ахмад О.Ганбаатар Б.Тунгалаг нар, мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ахлах ахлагч Д.Баяраа, Э.Золбаяр, Б.Батдолгор, Г.Энэбиш, эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүрээр ахлах ахлагч, Б.Батнасан, Б.Цолмонбаатар, Ц.Батзориг, Б.Дэмбэрэлрагчаа, Монгол банкны харуулаар ахлах ахлагч Ч.Амартүвшин, Б.Довчинцэрэн, эргүүлээр дэслэгч Б.Сангисүрэн,  ахлах ахлагч А. Хишигт,  д\а Р.Цэрэнлхагва,  С.Бадамсүрэн, Б.Эрдэнэбат,  багийн цагдаагаар Д.Алтангэрэл, Б.Бямбадорж,  Г.Содхүү, Т.Пүрэвтогтох, шүүхийн хуяг цагдаагаар ахлах ахлагч Н.Балдандорж, сумдад Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтэст хэв журмын ахлах байцаагчаар ахмад Ц. Отгон, зохицуулагч дэслэгч Б.Санчир, О.Азжаргал, Э.Амарсайхан нар, ЭББ-ны эмчээр ахлах дэслэгч Ж.Янжинсүрэн, дэслэгч Р.Баярмаа,  цагдаагаар Б.Өлзийхүү, Т.Баярцэцэг, И.Бадрахзул,  Д.Оюунтуяа, Ж.Цэрэнбаатар А.Мөнх-Эрдэнэ, Х.Баасан, Б.Эрхэмбаяр, Г.Ганчимэг, Э.Баатарлхагва, Р.Батжаргал, нар, Бат-Өлзий суманд  хэв журмын байцаагчаар ахлах дэслэгч Д.Бундхорол цагдаа О.Мөнхбаатар, бусад сумдын цагдаагаар А.Ганбаатар, Ч.Алтансүх, Т.Болдхуяг, Б.Батням, Ж.Отгонбаатар, Хушхүү, Б.Цолмонбаяр, У.Мягмарнасан, Д.Цэрэндагва, Б.Буянжаргал, Г.Чулуунбаяр, Г.Тулга, Г.Эрдэнэбат, Б. Билгүүн нар тус тусын үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.

2008 онд Арвайхээр суманд 1 хэсгийн байцаагчийн орон тоо батлагдаж анхны хэсгийн байцаагчаар Цагдаагийн дэслэгч Н.Түмэнбаяр, дараа нь  цагдаагийн дэд хурандаа Б.Батбаяр томилогдон ажилласан байсан боловч 2011 онд уг орон тоог хэсгийн төлөөлөгч болгон өөрчлөгдөж хэв журмын харъяалалаас гарсан юм.

Гэвч Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа цаг үеийн нөхцөл байдал, орон тооны дутагдалтай байдлыг харгалзан санал, дүгнэлт гарган ЦЕГ-т удаа дараа хүргүүлсэний үр дүнд 2013 оны 7 сард  Арвайхээр суманд  хэсгийн байцаагч 4, 2014 оны 6 сард Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч 1 орон тоог шинээр батлуулан алба хаагчдыг томилон ажиллуулсанаар өнөөгийн нийгмийн шаардлага, иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангах, олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа сайжирхад чухал шийдвэр болсон юм. Хэсгийн байцаагчаар цагдаагийн дэслэгч О.Тэмүүжин, ахмад М.Доржсүрэн, ахмад Б.Өнөболд, ахмад Э.Ганболд, ахмад Н.Даваадэмбэрэл нар томилогдон ажиллаж байна.

Харин анхны Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагчаар цагдаагийн дэд хурандаа Б.Батбаяр томилогдон ажиллаж байгаад Цагдаагийн хошууч С.Оюунболдод  ажлаа хүлээлгэж өгөв. “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр хэрэгжиж эхлэх энэ цаг мөчид архидалттай тэмцэх ажил хариуцсан албан тушаалтан томилогдсон. Одоогоор аймгийн хүн ам 121,0 гаруй мянга, Арвайхээр сумын хүн ам 30,0 гаруй мянган болж өссөн цаг үед иргэдийн дунд ажиллах боловсон хүчнийг олноор томилж байгаа нь чухал зүйл юм.

2011 онд цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан хурандаа Т.Дамбийнямын идэвхи зүтгэлээр  хэв журмын ажил үйлчилгээг сайжруулан, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлж тоноглосон 4 авто машин, 10 мотоциклийг аймгийн Засаг даргын дэмжлэг, төсвийн зохицуулалтаар худалдан авч хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаа буюу машин, мотоцикльтой эргүүлийн үйл ажиллагааг анх удаа Арвайхээр суманд хэрэгжүүлсэнээр 24 цагийн эргүүлийн үйл ажиллагааг явуулдаг болж ард иргэдийн талархлын хүлээв. Жирийн цагдаа одоогоор 650,0 мянган төгрөгний цалин авч боломжийн амьдарцгааж байна.

Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, тангараг өөрчлөгдөн, хугацааны биш албан тушаалын цолтой болж, дүрэмт хувцас шинэчлэгдсэний зэрэгцээ үйл ажиллагаанд олон нийтийн цагдаагийн ажилтан бий болж, цагдаагийн ажилд хяналт тавих үүрэг бүхий иргэний зөвлөл байгуулагдсан зэрэг шинэлэг ажил нэвтэрч дараагийн түүхийг бүтээхээр ирээдүйг чиглэлээ.

 

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь сэргийлэн хамгаалах байцаагчийн чиг үүрэгт хамаарч байсан ба 1981 онд УЦСЕГ-ын даргын шийдвэрээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  байцаагчийн орон тоо бий болж анхны байцаагчаар аймгийн Намын хорооны сум хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан Дамбын Чулуунбатыг томилогдон ажиллаж байжээ. Энэ албан тушаалыг 1986 онд цомхотгосон байна.

Ингээд 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагчийн орон тоо батлагдаж анхны ахлах байцаагчаар ахлах дэслэгч Б.Готовсүрэн томилогдон ажиллаж 2000 он хүртэл, 2000-2008 онд хошууч Д.Энхбадралт, 2010-2012 онд хошууч Р.Амаржаргал, 2012-2013 онд дэд хурандаа Б.Батбаяр, 2013 оноос ахмад Б.Туяацэцэг нар тус тус ажилласан байна. Чиг үүргийн хувьд: гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, ГХУС чиглэлээр холбогдох байгууллагуудад санал хүргүүлж шийдвэрлүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт хийх, нэгдсэн болох хэсэгчилсэн арга хэмжээг явуулах, ГХУС ажлыг шалгах, архидан согтуурахтай тэмцэх ажлыг явуулах, согтууруулах ундааны худалдаа үйлчилгээний цэгийн үйл ажиллагаанд хяналт тавих, албан мэдэгдэл шаардлага хүргүүлж биелэлтийг нь тооцох, иргэний зөвлөл, урамшуулалтай эргүүлийн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ГХУС нэг бүрчилсэн арга хэмжээний хүрээнд захиргааны хяналт тавих, ухуулга сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт хамтран ажиллаж,  хийж буй ажлаа сурталчлах, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөх, улмаар цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчилд криминологи судалгаа хийж  цаашид хийх ажлын чиглэлээ тодорхойлох зэрэг өргөн хүрээтэй чухал ажил үүргийг хариуцан гүйцэтгэж байна.

2010 онд Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Цагдаагийн хурандаа Б.Бэхбатын санаачилгаар Монголын Мянганы сорилтын сангаас осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зарлагдсан төслийн саналд олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн ахмад Р.Амаржаргалаас “Хурд осол-Ухаалаг хөдөлгөөн” нэртэй төслийн төсөөлөл боловсруулан хүргүүлсэн нь 1000 гаран төслүүдээс шалгарч 15000 долларын төслийг 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн нь олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалт болжээ.

2011, 2012 онуудад цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд өргөн хүрээтэй сурталчилж албаны нэр хүндийг өсгөх, иргэд байгууллага, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарал хандуулж бодитой ажил явуулж үр дүнд хүргэсэн түүхэн цаг хугацаа байлаа.

Энэ цаг үед Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Цагдаагийн дэд хурандаа Т.Дамбийням өөрийн идэвхи санаачлага, ажлын туршлагаараа манлайлж,  байгууллагын хөдөлгөгч хүч нь байж, алба хаагчдыг идэвхижүүлж, төрөл бүрийн ажил зохиож үр дүнд хүргэж байсан авъяаслаг удирдах ажилтан байсаныг дурьдах учиртай. 

Тэрээр аймгийн хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлийг оролцуулан “Олон нийт-түншлэлийн зөвлөл” байгуулж судалгаа, сургалт, төсөл хэрэгжүүлсэн, хуулийн байгууллагуудаас иргэдийн дунд байнгын үйл ажиллагаа явуулах “Иргэдэд хүргэх тэгш үйлчилгээ”-г нэвтрүүлсэн, “Аюулгүй амар тайван орчин” аян зохион байгуулсан, улсын болон бүсийн хэмжээнд  “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах нь”,  “Түүх соёлийн дурсгалт зүйлийн өнөөгийн байдал, түүнд тавих хяналт” зэрэг онол практикийн бага хурал, “Аюулгүй орчин бүрдүүлэхэд иргэн таны оролцоо”, “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлъе”, “Төв орон нутгийн ЦБ-ын үйл ажиллагаанд гарч буй саад бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга зам”,  “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар хэрэглэх, худалдаалах нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгүүд,  Хангайн бүсийн “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай”, “Хууль зөрчсөн хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд салбаруудын оролцоо”, “Хүн худалдаалах, хар тамхи болон шинэ төрлийн гэмт хэргийн тухай ойлголт, цаашид анхаарах асуудал”  зэрэг зөвлөгөөнүүд, “Бие биенээсээ суралцаж хөгжье” чуулган, “Онцгой объектод гарч болзошгүй халдлагын үеийн ажиллагаа” дадлага сургуулилт зэргийг улсын хэмжээнд зохион байгуулж, тухайн арга хэмжээнүүдэд МУ-ын БСШУ яам, Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн төв, ЦЕГ-ын дэд дарга хошууч генерал Дулаанжаргал,  ЦЕГ-ын санхүү ар талын газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Энх-Амгалан, Дархан, Архангай, Булган,Хөвсгөл, Баянхонгор Төв аймгийн Цагдаагийн газар,  УБ хотын Баянгол, Баянзүрх  дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга нар болон аймгийн Засаг дарга, түүний тамгын газар, ХЗХ, Нийгмийн ХХ, БСГ, Музей,

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна