/ Цагдаагийн газрын 19 дүгээр зөвлөлийн хурлын шийдвэр

Цагдаагийн газрын 19 дүгээр зөвлөлийн хурлын шийдвэр

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

 ДАРГЫН  19 ДҮГЭЭР ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурал газрын даргын өрөөнд  2015 оны 10 дугаар  сарын 02-ны өдрийн 11 цаг 08 минутад эхэлж, 12 цаг 38минутанд дуусав.

Зөвлөлийн хуралд:

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, ХБ, МБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхтөр, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Отгонжаргал, хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Мөнхболд, ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч  Э.Анхчимэг нар оролцов. 

Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва,Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа нар ээлжийн амралттай байв.

Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат: Зөвлөлийн хурлын төлөвлөгөөг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

 

            Нэг. Цагдаагийн газрын багийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Содхүүг цагдаа-зохицуулагчаар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилохоор шийдвэрлэв.

Хоёр. Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн ахлагч Д.Оюунтуяагийн Улаанбаатар хот шилжих өргөдлийг хэлэлцээд ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот шилжүүлэн ажиллуулах саналыг ЦЕГ-ын ХНСХ-т хүргүүлж шийдвэрлүүлэхээр санал нэгтэй тогтов.

Гурав. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Туяацэцэгийн өргөдлийг хэлэлцээд Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар хүүхэд асрах чөлөөг цуцлуулж, олон нийттэй харилцах ажил харицсан ахлах байцаагчаар томилуулах санал, холбогдох материалыг нь ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газарт хүргүүлж шийдвэрлүүлэхээр санал нэгтэй тогтов.

Дөрөв. Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн  дэслэгч Ю.Ренчингийн өргөдлийг хэлэлцээд Бүрд сумын хэсгийн төлөөлөгчөөр ажлын байрыг өөрчлүүлэн томилуулах саналыг ЦЕГ-ын ЭЦГ-т хүргүүлж шийдвэрлүүлэхээр санал нэгтэй тогтов.

Тав. Иргэн Д.Даваажаргалын гаргасан өргөдлийг хэлэлцээд  Цагдаагийн газарт үйлчлэгч 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн томилов. 

Зургаа. Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаагийн ажилтан П.Соёлмааг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, Г.Банзрагчийг тус газарт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн олон нийтийн цагдаагийн ажилтанаар томилов.

            Долоо. Цагдаагийн газрын Сант сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Ганхүлэгт явуулсан албаны шалгалтын дүнгийн хэлэлцээд сахилгын арга хэмжээ тооцох үндэслэлгүй нь тогтоогдов.

Найм. Цагдаагийн газрын Бүрд сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Гантөмөрт явуулсан албаны шалгалтын дүнг хэлэлцээд  гаргасан зөрчилд ТАТХ-ийн 26.1.2-д зааснаар албан тушаалын цалинг 6 сар 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулав.

 

Ес. Цагдаагийн газрын цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Цогтбаатарт явуулсан албаны шалгалтын дүнг хэлэлцээд дуудлаганд яваагүй цагдаагийн дэслэгч Ю.Ренчин, дуудлагын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Золбаяр нарын цалингаас ажлын үр дүнгээр 10 хувь хасахаар шийдвэрлэв.

Арав. Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Даваадэмбэрэлд явуулсан албаны шалгалтын дүнг хэлэлцээд ЦБҮАЖ-ын 812.4.22-д зааснаар 0424446 тоот шийтгэвэрийн  хуудасанд буруу хуулийн зүйл заалт бичиж хүчингүй болгосон тул 30000 /гучин мянган/ төгрөгөөр төлүүлэх, торгууль шийтгэвэрийн зөрчилтэй алба хаагчдын тооцоог хийлгүүлэх талаар  холбогдох дарга нарт нь хугацаа зааж албан бичиг хүргүүлэх үүргийг ахлах нягтлан бодогч цагдаагийн дэслэгч Э.Анхчимэгт  өгөв.

 

 

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна