/ Байгууллагын ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ

Байгууллагын ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ

Байгууллагын ахмад настнуудад хүндэтгэл үзүүллээ

 

Цагдаагийн газрын даргын өгсөн үүргийн дагуу ТЗБ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д. Эрдэнэбат, аж ахуйн ажилтан цагдаагийн ахлах дэслэгч А. Түмэнбаяр нар  2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр даваа гаригт 08 цаг 30 минутаас байгууллагын ахмад настнуудыг цагдаагийн газарт хүлээн авч, өглөөний цай уулган Хархорин сум уруу 10 цагт явсан.

          Хархорин суманд 14 цагт хүрэлцэн очсон бөгөөд  Хархорин сум дахь цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д. Пүрвээ, эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч Ч.Дэлгэрнасан нар угтаж авав.

 

Хархорин сум дахь “Их хаад”-ын хөшөөг үзүүлж, Орхон голын эрэг дээр цагдаагийн газраас хүндэтгэлийн зоог барив.  Энэ үеэр байгууллагын ахмад настнууд хуралдаж, ахмадын зөвлөлийг шинээр байгуулсан бөгөөд цагдаагийн бэлтгэл хошууч  Г.Дамдинпүрэв, цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Г.Тогооч нарыг зөвлөлийн гишүүнээр , цагдаагийн бэлтгэл ахмад О. Ванчиндоржийг ахмадын зөвлөлийн даргаар сонгосон байна. Уг аялалд оролцсон ахмадуудаас энэ жил биднийг шинэлэг байдлаар хүлээн авч, салхинд гаргаж, музей үзүүлж, хурал номд оролцуулж мандал өргүүлсэн явдалд цагдаагийн газрын дарга, хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлсэн болно.

Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна