/ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН

 САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

 

 

 Цагдаагийн газрын 2, 3 дугаар улирлын сахилгын зөвлөгөөн 2015 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнөөр

2015 оны 2, 3 дугаар улирлын сахилга ёс зүйн мэдээлэл, орон тооны судалгаа, шагнагдсан болон сахилгын арга хэмжээ авагдсан, ажлаас халагдсан болон ажлын байр өөрчлөгдсөн алба хаагчдын талаарх мэдээлэл, ЦЕГ-ын дэд даргаас ирүүлсэн Цагдаагийн алба хаагчтай холбогдуулан гаргасан гомдол мэдээлэл түүний шийдвэрлэлтийн байдлыг урьд оны мөн үетэй харьцуулан гаргасан мэдээллийг танилцууллаа. Мөн 2015 оны 2, 3 дугаар улиралд аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шаардлагын талаар танилцуулж шаардлагад заагдсан зөрчлүүдийг засуулах арга хэмжээ авч холбогдох алба хаагчид хариуцлага тооцон хариуг прокурорын газарт албан бичгээр хүргүүлсэн талаар танилцуулав.

Зөвлөгөөний талаар алба хаагчдаас гарсан санал шүүмжлэл.

Ажлын цаг ашиглалтаа сайжруулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх талаар анхаарч ажиллах, шинэ төгсөн ирж буй алба хаагчийг эхлээд аймгийн төвд ажиллуулж дадлагажуулж байгаад дараа нь суманд томилуулах, ажлын байран дээр зайлшгүй баримталбал зохих дүрэм журмаа  судалж, дагаж мөрдөх

 “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд, “Архидалтгүй аз жаргалтай орчинд ажиллаж амьдарцгаая” уриан дор нэгдэн, алба хаагчид дэмжиж дагаж мөрдөх, цаашдаа баяр ёслол, ямар нэг арга хэмжээ болоход архинаас татгалзах,

 Эрхэлсэн ажилдаа эзэн нь байж албанаас зохион байгуулагдаж байгаа урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцох, ахлах албан тушаалтнууд бага бүрэлдэхүүнд зааж зааварчлах, дадлагажуулах, үүрэг даалгавраар хангаж түүнийхээ биелэлтийг тооцож ажиллах, ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх талаар санал гарсан

 

 

Цаашид хэрэгжүүлэх санал:

1. Ажлын болон ажлын бус цагаар, дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад онцгой анхаарч, хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ямарч тохиолдолд архи согтууруулах ундаанаас зайлсхийж сурах, “Архидалтгүй аз жаргалтай орчинд ажиллаж амьдарцгаая” аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, үр дүн гаргах

2. Нийт алба хаагч нар ЭБШХ болон холбогдох хууль тогтоомж зөрчихгүй прокурорын шаардлага авахгүй байх, прокурорын шаардлага авсан тохиолдол бүрт зөрчил гаргасан алба хаагчидтай хариуцлага тооцож, заагдсан зөрчлүүдээр сургалт зохион байгуулах төлөвлөгөө гарган батлуулж, хэрэгжүүлэн биелэлтийг тооцож хэвших

3.Сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр ЦЕГ-ын дэд даргын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн 5 төрлийн үүрэг чиглэлийг бүрэн хэрэгжүүлж ажиллах.

Сахилгын зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг зөвлөгөөнд оролцсон нийт алба хаагчид санал нэгтэй дэмжиж, цаашид хэрэгжүүлж ажиллахаар тогтов.

 

 

Цагдаагийн газар

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна