/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2015 ОНЫ ТАЙЛАНГАА ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДДӨӨ ТАЙЛАГНАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2015 ОНЫ ТАЙЛАНГАА ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДДӨӨ ТАЙЛАГНАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР 2015 ОНЫ ТАЙЛАНГАА

ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДДӨӨ ТАЙЛАГНАЖ, САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАВ

 

                Цагдаагийн газрын тайлангийн хурал: 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 14:00 цагт  аймгийн  Мэдээлэл  шуурхай  удирдлагын  төвийн  “Иргэний  танхим”-д  зохион байгуулагдлаа.

                  Тайлангийн хуралд Цагдаагийн газраас Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа, Дэд бөгөөд, эрүүгийн цагдаагийн  тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва, Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа  С.Бямбасүрэн, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Мөнхтөр, Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ч.Алтайхүү,  Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэсэгч Б.Туяацэцэг , Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбат болон хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтнууд.

Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлөөс: Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг,  МСҮТөвийн  сургалтын албаны дарга П.Мөнхжаргал,  нийгмийн ажилтан, байрын багш,  Арвайхээр  сумын  ИТХ-ын ажилтан, багийн Засаг дарга, багийн нийгмийн  ажилтнууд, аймагт байгуулагдсан Иргэний зөвлөлийн гишүүн Ё.Оргодол, Б.Сүхбат, Н.Болортуяа, А.Батдорж  болон иргэдийн төлөөлөл нийт 123 иргэд оролцлоо.

Тайлангийн хурлын төлөвлөгөөг дэд бөгөөд, эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд  хурандаа Г.Чимэддагва танилцуулж, үйл ажиллагааны тайланг Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат танилцуулав.

            Тайлангийн хуралтай  холбогдуулан  иргэдээс гарсан санал, хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авч,  асуултанд  дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа хариулт өгөв.

Мөн Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг, Иргэний зөвлөлийн хяналтын гишүүн Ё.Оргодол нар Цагдаагийн газрын удирдлага 2015 онд  хийсэн ажлаа иргэд, олон нийтэд  тайлагнасан явдалд баярлаж байгаагаа илэрхийлсэн.

Тайлангийн хурлын үеэр иргэдээс “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын харилцаа хандлага” гэсэн асуумжаар санал асуулга авч нэгтгэв. Цагдаагийн газрын тайланг “Таны элч” сонинд нийтлэн иргэдэд тараах ажлыг зохион байгуулав. 

Мөн “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэгийг нийт 150 ширхэгийг тарааж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулж, сэрэмжлүүлэв.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяа тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн иргэдэд талархалаа илэрхийлэн үг хэлж тайлангийн хурал 16 цаг 10 минутанд өндөрлөв.

Тайлангийн үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Дөлгөөн Соёмбо”, “Өвөрхангайн сайт” , “Арвайхээр” чөлөөт суваг телевиз, “Таны элч” сонингоор иргэд  олон  нийтэд  сурталчлан ажилласан.

 

                МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН: ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.ТУЯАЦЭЦЭГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна