/ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын 2 дугаар улирлын амралт эхэлж байгаатай холбогдуулан Цагдаагийн газраас дараах зүйлийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна. Үүнд:

  1. Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан хүүхэд, багачууд чөлөөт цагийг үр дүнгүй гадуур дэмий сэлгүүцэж өнгөрүүлэх, улмаар гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн улмаас хохирч болзошгүйг анхаарах.
  2. Цас орж, хальтиргаа гулгаа үүссэн өнөө үед замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой, анхааралтай байж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх.
  3. Цагаан сарын баяртай холбогдуулан хүүхдүүд анги, хэсэг бүлгээрээ нийлж айл хэсэх, айраг, брашиг зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх.
  4. Шөнө оройн цагаар онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх зэргийг анхааруулж байна.
  5. Айл өрхүүд нохойгоо уях, хүүхэд багачууд нохойд уруулж, гэмтэхээс болгоомжлох.

ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна