/ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”–ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЛАА

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”–ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВУУЛЛАА

 “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”–ИЙН  АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН

ЯВУУЛЛАА

 

       Тус цагдаагийн газраас иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг   бүрдүүлэх,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг  нэмэгдүүлэх, гэмт  хэрэг, зөрчлийг  бууруулах,  иргэд, олон нийтэд цагдаагийн мэргэжлийн албадын ажил үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, санал  хүсэлтийг нь хүлээн авч, шийдвэрлэх зорилгоор “Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриан дор “Нээлттэй хаалганы өдөр”, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” өдөрлөгийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагаас 17:00 цагийн хооронд Арвайхээр сумын “Аюуш” баатрын талбайд зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гарган ажилласан бөгөөд  төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог  нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөгийн хөтөлбөрийг урьдчилан хүргүүлж, өдөрлөгийн үйл ажиллагаанд  идэвхитэй оролцох талаар уриалав.

 

 

 

 “Нээлттэй хаалганы өдөр”, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” өдөрлөгийн арга хэмжээнд цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, иргэний зөвлөлийн гишүүд, ЕБС-ын сурагчид, Авто жолооны курсын сургуулийн багш, суралцагчид, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дэргэдэх  “Таеквондо”-ийн  “Шонхор”  клубын тамирчид, “Баярын жавхаа” үлээвэр найрал  хөгжмийн сурагчид, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Арвайхээр сумын  иргэн-олон  нийтийн зөвлөл болон Арвайхээр сумын 11 багийн иргэд  оролцлоо.

Өдөрлөгийн арга хэмжээг цагдаагийн газрын ТЗБ-ын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын дарга Г.Ганболд нар нээж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аянд төрийн дуулал эгшиглүүлж, тус цагдаагийн газрын алба хаагч нар ёслолын жагсаалаар алхаж иргэдэд хүндэтгэл үзүүллээ.  

Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд эрх зүйн шинэчлэлийн бодлого, зорилт, байгууллагын ажил, үйлчилгээг иргэд олон нийтэд сурталчлах иргэдээс өргөдөл, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр тасаг, албадууд өөрийн албаны үйл ажиллагааг сурталчилсан хулдаасан самбар, фото зураг бүхий эвхмэл самбаруудын байрлуулж, албаны үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгслийг байрлуулан сурталчилж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд  өгөх материалыг иргэдэд үйлчлэх үеэр 450 ширхэгийг тараан ажиллав.

            Мөн Цагдаагийн газрын 2016 оны эхний 4 сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын талаар болон үйл ажиллагааны тайлангаас танилцуулав.

            Өдөрлөгт хүрэлцэн ирсэн  иргэд, олон нийтэд дараах үйлчилгээг үзүүллээ. Үүнд:

1. Цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, Хууль сахиулахын их

сургуулийн элсэлтийн журмын талаар 16 хүнд мэдээлэл өгч

  1. 2.  Аймгийн иргэний зөвлөл, олон нийтийн цагдаагийн ажилтаны талаар болон

тэдний хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар 32 хүнд мэдээлэл өгөх.

3. “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй гэрэлт, ирээдүй” 3 сарын

аяны үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах.

4. Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ авах талаарх 6 хүнд  мэдээлэл өгөх.

5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, жолоодох эрхийг сэргээх материал

хүлээн авах.

6. “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ын талаар 15 хүнд

мэдээлэл, зөвлөгөө өгч

7. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  80 ширхэг гарын авлага,

тараах материал, 850 ширхэг  санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд тараав.  

  1. 8.  Иргэд, олон нийтээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчтай

холбоотой санал , хүсэлт, өргөдөл, гомдол ирээгүй болно.  

  1. 9.  Үйл ажиллагаанд ирсэн иргэдээс “ОНЦХА”-ны талаар санал, асуулга авах зэрэг

ажил үйлчилгээг үзүүллээ.

          Мөн иргэд, жолооч нарт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтуудаар болон жолооны эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах, зөрчлийн оноо, галт зэвсгийн бүртгэл, үнэмлэх олгох, ОНЦХА-ны төвөөс эрхлэн гаргасан “Амар амгалан амьдралыг бид хамтдаа бүтээнэ”, “Иргэдийн эрх зүйн мэдлэгт”, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн үйлс” зэрэг 15 төрлийн 850 ширхэг санамж, зөвлөмж, бэлтгэн 150 гаруй иргэдэд зөвлөгөө өгч, тарааж, хүрэлцэн ирсэн иргэдээс 5 санал, 12 хүсэлт, 5 талархалыг  хүлээн авч, ирүүлсэн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, 3 саналыг холбогдох байгууллагад уламжлан хүргүүлэв.  Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг дурьдвал:

  1. Багийн цагдаа, хэсгийн байцаагч нарыг баг дээр нь ажиллуулах саналыг  2 иргэн.
  2. Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрэлтүүлэг тавих

шаардлагатай байгаа талаар 2 иргэн.

  1. Эзэнгүй золбин нохойг устгах арга хэмжээ авч өгнө үү? гэж 1 иргэн
  2. Эрхээ хасуулсан жолооч, хэрхэн ямар материал бүрдүүлж хаана хандах вэ?

гэсэн асуудалыг  5 иргэн.

  1. Зөрчлийн оноо тооцох журмын талаар 3 иргэн
  2. Тээврийн хэрэгсэлээ түр саатуулсан 1 иргэн гэх мэт асуудлаар нийт 17 санал,

хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

          Тус Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдаас зэвсэггүй тулалдах мэх, гардан тулалдааны үзүүлбэр үзүүлж, цагдаагийн газрын дэргэдэх  “Таеквондо”-ийн  “Шонхор”  клубын тамирчид болон “Баярын жавхаа” үлээвэр найрал хөгжмийн дугуйлангийн сурагчдын  тоглолт, цагдаагийн газрын алба хаагчдын урлагийн тоглолтыг  иргэдэд толилууллаа.

          Цагдаагийн газрын шуурхай албаны автомашин, мотцикль, зэвсэг тусгай хэрэгсэл, үе үеийн цагдаагийн ажилтнуудын дүрэмт хувцасны үзэсгэлэн гаргаж, иргэдэд  танилцуулав.

          Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд авч байгаа санал, асуулгыг нийт өдөрлөгийн арга хэмжээнд оролцож байсан 100 иргэнээс авч дүгнэлээ.

ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна