/ “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” ТЭМДЭГЛЭХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” ТЭМДЭГЛЭХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР” ТЭМДЭГЛЭХ ХҮНДЭТГЭЛИЙН

 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн газрын даргын тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл ахлах ахлагч Д.Шийлэгбатад хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн байгууллагын шинэ, дунд, ахмад үеийн холбоог бэхжүүлэх, тэдний мэдлэг, оюун, ажил амьдралын баялаг туршлагаас суралцуулах зорилготой “Хөдөлмөрийн алдар” хүндэтгэлийн арга хэмжээг  2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээнд аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг, цагдаагийн газрын дарга, цагдаагийн  хурандаа Б.Батзаяа,  бэлтгэл цагдаагийн хурандаа Х.Рэгсүрэн, Ч. Баточир, аймгийн Тахарын албаны дарга  Хангай, Уянга сумын Засаг дарга Баатар болон бэлтгэл цагдаагийн ахлах ахлагч Д.Шийлэгбатын гэр бүл, үр хүүхдүүд, төрөл садан, дотны найз, нөхөд, цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн оролцож, алба хаагч нар ёслолын жагсаалаар алхаж  алдараа тэмдэглүүлж буй ахмад настанд хүндэтгэл үзүүллээ.

  

Арга хэмжээний үед Д.Шийлэгбатийн ажил амьдрал, үр хүүхэд, хамт ажиллаж байсан нөхдийнх нь дурсамж яриаг харуулсан видео бичлэг, ажиллаж байсан үеийн “Түүх өгүүлсэн гэрэл зургууд” цомгийг танилцуулж, алба хаагчдын дурсамж яриа, сэтгэгдлийг сонслоо. Мөн цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Д. Шийлэгбат ажиллаж байсан үеийнхээ талаар хүрэлцэн ирсэн зочдод дурсамжаа ярьж цагдаагийн алба хаагчдын тавьсан асуултанд хариулав.

 

            Уг арга хэмжээний үеэр цагдаагийн бэлтгэл ахлах ахлагч Д. Шийлэгбатад цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б. Батзаяа “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагнал, дурсгалын мөнгөн аяга, Арвайхээр сумын Засаг даргын “Хүндэт жуух бичиг”, Хууль зүйн хэлтсийн дарга Ц.Пунцаг аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”, аймгийн Ахмадын холбоо, Тахарын алба болон ажиллаж байсан орон нутгийн удирдлага, цагдаагийн газрын ахлагчийн зөвлөл, алба хаагчдаас  мөнгөн шагнал, бэлэг, дургалын зүйл гардуулав.              

   

   

 

Мөн энэхүү арга хэмжээнд Цагдаагийн газрын НХЖХТ-ийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэбат, Цагдаагийн газрын дэргэдэх цагдаагийн дэд хурандаа Р. Амаржаргалын удирддаг “Баярын жавхаа” үлээвэр, найрал хөгжмийн дугуйлангийн сурагчид, аймгийн Хөгжимт драмын театрын дуучин Ц.Цэнд-Аюуш  ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Хүндэтгэлийн үйл ажиллагааг орон нутгийн Арвайхээр, GM телевизээр иргэд олон нийтэд сурталчилсан байна.

 ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна