/ БОГД СУМЫН ИРГЭДЭД ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДСАН ЗХАБТХУУЛИЙГ СУРТАЛЧИЛАХ СУРГАЛТ ЯВУУЛЖ ...

БОГД СУМЫН ИРГЭДЭД ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДСАН ЗХАБТХУУЛИЙГ СУРТАЛЧИЛАХ СУРГАЛТ ЯВУУЛЖ ...

БОГД СУМЫН ИРГЭДЭД ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДСАН ЗХАБТХУУЛИЙГ СУРТАЛЧИЛАХ

СУРГАЛТ ЯВУУЛЖ, ЖОЛООЧ НАРЫН ДУНД “А”, “В” АНГИЛАЛЫН “УРАН ЖОЛООДЛОГО”-ЫН

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


Цагдаагийн байгууллагын түүхт 95, Замын цагдаагийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “ЦОГТЦУГ” авто сургуультай хамтран 5 сарын 25-ны өдөр Богд сумын иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах сургалт зохион байгууллаа. Мөн энэ үеэр жолооч нарын дунд “А”, “В” ангилалын төрлөөр “Уран жолоодлого”-ын тэмцээн зохион байгуулсан бөгөөд тэмцээний “А” ангилалын төрөлд 11, “В” ангилалын төрөлд 20 жолооч оролцож, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын чадвараараа өрсөлдлөө. “А” ангилалын тэргүүн байрт Б.Баасанхүү, 2 байрт, Д.Цэвээнсүрэн, 3 байрт Д.Баттуул, “В” ангилалын төрөлд тэргүүн байрт П.Уламбаяр, 2 байрт Б.Баасанхүү, 3 байрт Г.Түмэннаст нар тус тус шалгарсан байна. Тэмцээнд оролцсон бүх хүмүүст “Цогтцуг” ХХК-иас гарын бэлэг, дурсгалын зүйл гардууллаа. Сургалтанд хамрагдсан болон тэмцээнд оролцсон иргэд, жолооч нартаа баярлалаа.

 

Арга хэмжээний үеэр “Соёмбо” телевизтэй хамтран иргэд, жолооч нарт зориулсан “Иргэн таны

төлөө” нэвтрүүлгийг бэлтгэлээ. Нэвтрүүлэг ирэх 7 хоногт “Соёмбо” телевизээр олон нийтэд хүрэх болно.
Та бүхний алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна