/ ЦЕГ, Хууль зүйн яамны шагнал болон цагдаагийн цолоор алба хаагчид шагнагдлаа

ЦЕГ, Хууль зүйн яамны шагнал болон цагдаагийн цолоор алба хаагчид шагнагдлаа

ЦЕГ, Хууль зүйн яамны шагнал болон цагдаагийн цолоор алба хаагчид шагнагдлаа

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 95, Цагдаагийн байгууллагын 95 жилийн түүхт ойнуудыг  тохиолдуулан  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг  хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан улс, олон улсын  хэмжээний спортын  уралдаан, тэмцээнд  амжилт гаргасан  Мэдээлэл судалгааны байцаагч, цагдаагийн хошууч Ч.Алтайхүүг “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, Уянга сум дахь Цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Ганбаатарыг ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа жолооч,  цагдаагийн ахлах ахлагч Л.Батдоржийг Хууль зүйн яамны шагнал “Цагдаагийн  алдар” тэмдэгээр, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн  хошууч Л.Мөнбаатарыг “Цагдаагийн дэд хурандаа” цол, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Отгонбаяр, Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад З.Мягмарсүрэн нарыг “Цагдаагийн хошууч” цол, Ахлах нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Э.Анхчимэгийг “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор  шагнасан. Нийт  шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна