/ АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ЭРСДСЭН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ЭРСДСЭН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ ЭРСДСЭН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛД

ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “БИД МАРТАХГҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн алба хаагчдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэх  “Бид мартахгүй” өдөрлөгийг  2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион явуулав.

Уг арга хэмжээний хүрээнд Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн цагдаагийн ахлах ахлагч Д.Гантулга, цагдаагийн ахлагч Д.Пүрэвсүрэн, цагдаагийн дэд ахлагч Ц. Буянжаргал нарын гэр бүлийн төлөөллийг Цагдаагийн газрын даргын өрөөнд Цагдаагийн газрын дэргэдэх зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, санал хүсэлтийг хүлээн авсан байна.

 

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдсэн алба хаагчдын гэр бүл Арвайхээр сумын 10 дугаар баг 41-ийн 4 тоотод оршин суугч С. Дуламсүрэн, Арвайхээр сумын 4 дүгээр багийн 23-ын 13 тоотод оршин суугч Б. Соронзонболд, Арвайхээр сумын 1 дүгээр багийн 15 дугаар гудамж 5 тоотод оршин суугч Б. Сосорбурам нарт  тус бүр “Дурсамж”  30000  төгрөг, мөн 10 шуудай нүүрсийг  гардуулж өгсөн ба  эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо хошуучилан ажилласан Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Батнасанд “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчид”-ын нэрэмжит шагналыг гардуулсан байна.

 

 

 

Цагдаагийн газар

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна