/ ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАВИВ

ЦАГДААГИЙН ГАЗАР 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАВИВ

  ЦАГДААГИЙН ГАЗАР  2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

                                              ТАЙЛАНГАА ТАВИВ

 

Тус цагдаагийн газар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэг,“..Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь иргэд оршин суугчдад ажлаа тайлагнах тухай   Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оныүйл ажиллагааны тайланг иргэд, олон нийтэд 2017 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 19-ний  өдрүүдэд зохион байгуулав.  Аймгийн төвөөс алслагдсан болон хүн амь олноор төвлөрсөн  Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Богд, Гучин-Ус  сумдад нэгдсэн байдлаар зохион байгуулж бусад сумдад газрын даргын үүрэг чиглэл хүргүүлж, орон нутгийн удирдлагуудттай хамтран хэсгийн төлөөлөгч нар тайлан тавих ажлыг зохион байгуулж  ажиллав.

 

       1. Арвайхээр сумын иргэд болон “Иргэний зөвлөл”-д тайлан тавьсан талаар: Арвайхээр суманд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулж, хуралд Цагдаагийн газрын тасаг, албадын  дарга, ажил хариуцсан ахлах байцаагч, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан болон урилгаар Арвайхээр сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн дарга, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, иргэд олон нийт оролцов.Тайлангийн хурлыг нээж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат хүрэлцэн ирсэн иргэдэд талархал илэрхийлж  үг хэлэв.

 

        2016 онд Цагдаагийн газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон Арвайхээр суманд гарасан  гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх мэдээллийг Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат  танилцуулав.

 

Иргэний зөвлөлийн дарга Ё.Оргодол үг хэлэв. Тэрээр орон нутгийн Засаг захиргааны байгууллага нь сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчидын ажиллах нөхцөл боломжийг дэмжиж байх, мөн кабон байр, унааны асуудал нэлээн хүндрэлтэй байна. Тухайлбал: Есөн-зүйл, Бүрд, Зүүнбаян-Улаан сумдын байрнуудад засвар, үйлчилгээ хийх шаардлагатай байгаа талаараа саналаа илэрхийлж байв. Хуралд “Амар амгалан амьдралыг бид хамтдаа бүтээнэ”, “Иргэдийн эрх зүйн мэдлэгт”, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн үйлс” зэрэг 15 төрлийн 850 ширхэг санамж, зөвлөмж, бэлтгэн тарааж, иргэдээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 6 асуулт, 5 санал хүсэлтийг ирүүлсэн. Үүнд:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр болон дүрэм зөрчиж, хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг давтан курс суралцуулах талаар

-Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Арвайхээр сумын 3-р багийн “Дэлгэрэх”-ийн хадны ойр орчимд их цугларах юм цагдаагийн эргүүлийг тухайн чиглэлээр явуулж байх талаар

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын талаар гэх мэт чиглэлээр асуулт тавьж санал, хүсэлтээ  илэрхийллээ.  

 

Иргэдээс тавьсан асуултанд цагдаагийн газрын дарга болон Арвайхээр сумын Засаг дарга нар хариулт өгөв.   Тайлангийн хурлын үеэр “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” ажилд идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа Арвайхээр сумын 2-р багийн “Иргэн-олон нийтийн зөвлөл”-ийн гишүүн Д.Вандандорж, Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Чимэдцэрэн нарыг цагдаагийн газрын  “Баярын бичиг”, мөнгөн  шагналаар  шагнаж урамшуулав.

 

            Мөн  цагдаагийн  газрын алба хаагчидаас иргэдэд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.   

 

Тайлан тавих арга хэмжээний хүрээнд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын харилцаа хандлага” гэсэн асуумжаар нийт 202  иргэнээс санал авч  нэгтгэв.

       2. Сумдад ажлын хэсэг ажилласан талаар: Газрын даргын баталсан төлөвлөгөө удирдамжийн дагуу 2017 оны 01-р сарын 13-15-ны  өдрүүдэд  Богд, Гучин-Ус сумын иргэдэд цагдаагийн газрын тайланг тавив.

Хуралд сумдын Засаг дарга, ИТХ-ийн дарга нар болон аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч болон  давхардсан тоогоор 800 гаруй нутгийн иргэд  оролцов. Сумдын иргэдээс тайлантай холбоотой болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуулт, санал хүсэлтийг авахад 6 иргэн асуулт тавьж, 8 иргэн талархалаа илэрхийлж, 5 иргэн хүсэлт тавьсаныг хүлээн авч,  ажлын хэсгийн бүрэлдэхүүн  хариулт өгч ажиллаа.

Тайлангийн үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй өргөн хүрээнд зохион байгуулах зорилгоор цагдаагийн алба хаагчидаас урлагын номер, уралдаан тэмцээн, үдэшлэгийн  арга хэмжээг зохион байгуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн эерэг ажил болсон. Мөн ажлын хэсэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор  малчидын хотонд хүрч ажилласан.

  1. 3.    Хархорин  сумын  Цагдаагийн хэлтсээс  иргэд, олон нийтэд тайлан тавьсан

ажлын талаар:

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, хэлтсийн үйл ажиллагааны тайланг иргэд олон нийтэд хүргэн  иргэдийн санал, дүгнэлтийг сонсох зорилгоор Цагдаагийн хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны тайланг өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулан урьдчилан бэлтгэж, Хархорин сумын 8 багийн иргэдэд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд тавьж ажиллаа.

Тайлан тавих үйл ажиллагаанд Вангийн Овоо багийн 599 иргэн, Ганган-Орхон багийн 458 иргэн, Эрдэнэтолгой багийн 467 иргэн, Жалбаа багийн 265 иргэн, Шанх багийн 290 иргэн, Орхон багийн 295 иргэн, Нарийн хүр багийн 235 иргэн, Онгоцны Ухаа багийн 213 иргэн, нийт 2822 иргэн хамрагдсан ба тайлангийн үеэр 117 иргэнээс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх судалгааг хэсэгчилсэн байдлаар авч дүнг нэгтгэсэн.

 

Тайлангийн хурлын зарыг урьдчилсан байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Манлай Тод захын узель, Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчилах зориулалтын LED самбар зэргийг ашиглан иргэдэд хүргэж, багуудийн нийтийн хурал зохион байгуулагдах өдрийг сонгон тухайн багийн иргэдэд тайлан тавих ажиллагааг зохион байгуулсан байна. Тайланг иргэдэд хүргэхдээ сумын соёлын төв, Ерөнхий боловсролын 2-р сургуулийн урлагийн заал, багуудын иргэдийн нийтийн хурлын танхим зэрэг багтаамжийн хувьд хүрэлцээтэй газруудыг сонгон зохион байгуулсан.

Тайлангийн үеэр иргэдээс асуусан асуулт, гаргасан санал хүсэлтэд газар дээр хариу өгч, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж хамтран ажилласан.

Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэн, 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг иргэний зөвлөлийн гишүүн Б.Сүхбатад хүргүүлж, танилцуулав.

          

  1. 4.    Хужирт сумын Цагдаагийн тасгаас  иргэд, олон нийтэд тайлан тавьсан

ажлын талаар:

Хужирт сумын цагдаагийн тасаг нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын Соёлын төвд 2016 онд Цагдаагийн газар болон Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн хийж хэргэжүүлсэн үйл ажиллагааны тайланг оршин суугч, иргэдэд тайлагналаа. Тайлагийн хурал явуулах хугацааг төлөвлөн сумын хүн ам олноор цуглардаг газруудаар зар тарааж, зарлал байршуулан аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарт албан тоотоор мэдэгдэж ажилсанаар тайлан тавих арга хэмжээнд  нийт 165 иргэнийг хамруулж ажилласан байна.

 

Тайлангийн хуралд тус тасгийн дарга, цагдаагийн хошууч З.Мягмарсүрэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс гаргасан санал, асуултад хариулт өгч ажиллаа. Тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн иргэдэд тасгийн алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.

 

Гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлэх боломжтой шинэ санал санаачлага, хүсэлтийг хүлээн авч цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлдээ тусган ажиллахаар төлөвлөсөн байна.

 

  1. 5.    Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгээс  иргэд,  олон  нийтэд   тайлан

тавьсан ажлын талаар:

Бат-Өлзий сумын цагдаагийн хэсэг нь 2017 оны 01 дүгээрсарын 15-ны  өдөрсумын Соёлынтөвд 2016 онд Цагдаагийн газар болон Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсгээс хийж хэргэжүүлсэн үйл ажиллагааны тайланг оршин суугч, иргэдэд тайлагналаа.

Тайлагийн хурал явуулах хугацааг төлөвлөн сумын хүн ам олноор цуглардаг газруудаар зар тарааж, Бат-Өлзий сумын фэйсбүүкт байршуулан аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарт албан тоотоор мэдэгдэж ажилсанаар тайлан тавих арга хэмжээнд  нийт 150 гаруй иргэнийг хамруулсанаас гадна сумын Засаг дарга М.Жамъяншарав болон байгууллагын дарга, эрхлэгч нар оролцсон.  Арга хэмжээг сумын соёлын төв, “Цогт цуг” авто сургуультай хамтран зохион байгуулан ажиллаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах сургалт зохион байгуулж, сумын Засаг дарга цагдаагийн хэсэгт бэлэн бусаар торгох торгуулийн төхөөрөмжийг гардуулан өгсөн.

 

Тайланд хүрэлцэн ирсэн иргэдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч “Цогт цуг” автосургуулийн зүгээс түрүүлсэн иргэнд ангилал ахиулахад нь 50 хувь төлбөрийг хөнгөлөх эрх, мөн тайлангийн хуралд суусан иргэдээс 2 азтанг тодруулж, 100 хувь төлбөрийг хөнгөлөх эрх олгож тус тус  урамшуулж ажилласан байна.  

 

6. Уянга  сумын Цагдаагийн хэсгээс  иргэд,  олон  нийтэд   тайлан

тавьсан ажлын талаар:

            Уянга сумын цагдаагийн хэсэг нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сумын Ахмадын өргөөнд 2016 онд Цагдаагийн газар болон Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсгээс хийж хэргэжүүлсэн үйл ажиллагааны тайланг оршин суугч, иргэдэд тайлагналаа.Тайлангийн  хурал  явуулах хугацааг төлөвлөн сумын хүн ам олноор цуглардаг газруудаар зар тарааж, Уянга сумын кабелийн телевизээр болон  соёлын төвийн гадна зарыг  байршуулан аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарт албан тоотоор мэдэгдэж ажилсанаар тайлан тавих арга хэмжээнд нийт 200 гаруй иргэнийг  хамруулсанаас гадна сумын Засаг дарга Б.Доржтогоо, ИТХ-ын дарга Б.Ганбат болон байгууллагын  дарга, эрхлэгч нар оролцсон.

 

      7. Баян-Өндөр сум 2017 оны 01-р сарын 13-ны өдөр сумын Соёлын төвд 80-н ард иргэдэд Аймгийн Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайлан хэсгийн цагдаагийн тайлан тавьлаа.

                                   

      8.       Баянгол сумын хэсгийн төлөөлөгч 2017.01.18-ны өдөр сумын соёлын төвд 95  ард иргэдийг хамруулж 2016 онд хийсэн ажлын тайланг танилцуулав.

 

 

Гурав: Хэвлэл мэдээллийн байгууллагаар иргэд, олон

нийтэд хүргэсэн ажлын талаар:

 

Тайлангийн үйл ажиллагааг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Арвайхээр”, “Хас”, “GM” телевиз, “Өвөрхангайн элч”, “Өвөрхангай өнгө” сонин, сэтгүүл цагдаагийн байгууллагын цахим сайт, фэйсбүүк  хуудсаар  болон улсын чанартай “Молор” телевизээр иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулсан.  Цагдаагийн газрын 2016 оны үйл ажиллагааны тайланг “Өвөрхангайн элч” сонинг 1000 ширхэг хэвлэж иргэдэд  тараасан байна.  Тус цагдаагийн газрын 2016 оны тайлан тавих арга хэмжээнд төв хөдөөд давхардсан тоогоор 4492  иргэн оролцож, 202 иргэнээс санал асуулгын хуудсаар судалгаа авч дүгнэсэн ба тайлангийн хурлаас гарсан санал шүүмжлэлийн мөрөөр хийх ажлыг байгууллагын 2017 оны “Гүйцэтгэл сайжруулах” төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна