/ “Малын хулгайн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүсийн аймгуудын хамтын ажиллагаа” сэдэвт Хангайн бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулав

“Малын хулгайн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүсийн аймгуудын хамтын ажиллагаа” сэдэвт Хангайн бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулав

“Малын хулгайн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүсийн аймгуудын хамтын ажиллагаа” сэдэвт  Хангайн бүсийн зөвлөгөөн амжилттай зохион байгуулав

Тус цагдаагийн газраас санаачлан “Малын хулгайн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүсийн аймгуудын хамтын ажиллагаа” сэдэвт  Хангайн бүсийн зөвлөгөөнийг  Өвөрхангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран төлөвлөгөө гаргаж 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хархорин суманд зохион байгуулан ажиллаа.

Зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга холбогдох албан тушаалтнууд, Өвөрхангай аймгийн болон Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын  удирдлага, Мөрдөн байцаах газар, Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, дэд дарга, тасаг, хэсгийн дарга зэрэг нийт 45 алба хаагч оролцлоо.

Зөвлөгөөнд батлагдсан удирдамжийн дагуу бүсийн аймаг дахь цагдаагийн газрууд малын хулгайн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ажлын талаарх сонсгол мэдээллийг танилцуулан хэлэлцүүлэг хийж, цаашид хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагаандаа анхаарвал зохих чиглэлээр 30 заалт бүхий ажлын төлөвлөгөө гарган ажиллаж биелэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тооцон  Архангай аймагт зохион байгуулах дараагийн бүсийн зөвлөгөөн дээр дүгнэхээр шийдвэрлэв.

            Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6/30 дугаартай “Цагдаагийн байгууллагын 2017 оны спортын аварга шалгаруулах тэмцээний төрөл, нэгдсэн зааврыг батлах, зохион явуулах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг хэрэгжүүлж, Хангайн бүсийн цагдаагийн газруудын “Спортын наадам, бүсийн аварга шалгаруулах” тэмцээнийг 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт 194 алба хаагч хурд хүч,  авхаалж самбаа, оюун ухаанаа дайчлан 120 багц медалийн төлөө өрсөлдөв.

“Үндэсний бөх”, “Шатар”-ын төрөлд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар, гар бөмбөгийн төрөлд Булган аймаг дахь цагдаагийн газар, сагсан бөмбөгийн төрөлд Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын баг тамирчид нэгдүгээр байр эзэлж, нийлбэр дүнгээр Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын баг тамирчид тэргүүлж шагнал гардан авлаа.

 цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна