/ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

                                                                            Цагдаагийн газрын даргын 2018 оны       дугаар 

                                                                          сарын      ны  өдрийн        дүгээр

                                                                         тушаалтын хавсралт                                                                                                                               

                      

 

                                     ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

                                                                       ДОТООД ЖУРАМ

 

                                               Нэг. Нийтлэг үндэслэл.

           1.1. Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хуулиудтай нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам,  дотоод албаны  дүрэм, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг чанд сахиж, мөрдөж ажиллахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журам нь цагдаагийн алба хаагчийн ёс зүйг төлөвшүүлэх, сургалт соён гэгээрүүлэх ажлыг явуулах, бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга дэг журмыг бэхжүүлэх, цэрэгжилч, жагсаалч ажиллагааг хэвшүүлэх, цагдаагийн газар, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Хужирт сум дахь цагдаагийн тасаг, Уянга, Бат-Өлзий сумдын цагдаагийн хэсэг, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.3. Цагдаагийн газрын дотоод журмыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, тушаал шийдвэр, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын заалтуудыг үндэслэн боловсруулж, цагдаагийн газрын хамт олны хурал, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, цагдаагийн газрын даргын тушаалаар баталгаажуулна.

1.4. Цагдаагийн газарт боловсон хүчнийг судалж томилохдоо Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоол, ЦЕГ-ын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллагад ажиллах иргэн тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам, мөн даргын 2018 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх /код 900 журам”-ын журмыг баримтлан ажиллана.

1.5. Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхий менежер, төсвийн ерөнхийлөн захирагчтай, ерөнхий менежер менежертэй, менежер алба хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ба энгийн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр дүнг тооцож ажиллана.

1.6. Цагдаагийн газрын хэмжээнд зохиогдох албаны сургалт, соён гэгээрүүлэх болон урлаг, спорт олон нийтийн ажил, цагдаагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал нь  цагдаагийн газрын даргын баталсан тушаал, удирдамж төлөвлөгөө, хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу явуулна.

1.7. Цагдаагийн газрын дотоод журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавих ба алба хаагчдын саналыг нэгтгэн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Хоёр. Хөдөлмөрийн харилцаа тогтоох, цуцлах.

2.1. Цагдаагийн алба хаагчаар Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу судлагдаж, тавигдсан шаардлагыг бүрэн хангасан, өөрийн хүсэлтээр цагдаагийн байгууллагад орж ажиллахаар хүсэлт гаргасан иргэдийг судалж, төрийн алба хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцэж, нөөцөд авагдсан иргэнийг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

2.2. Цагдаагийн байгууллагад шинээр ажилд орсон алба хаагчтай үр дүнгийн гэрээ, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулан, түүнд дотоод журам, ажлын байр /албан тушаалтан/-ны ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, үр дүнг тооцож ажиллана.

2.3. Томилогдсон алба хаагч, ажилтан нь байгууллагын дотоод журмыг сахин биелүүлж, хариуцсан эд хөрөнгө, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллана.

2.4. Алба хаагчийг Цагдаагийн газрын дотоод журам зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар сахилгын хариуцлага тооцох ба халагдсан алба хаагч холбогдох тооцоогоо тойрох хуудсаар хийнэ.

Гурав. Цагдаагийн газрын хүлээх үүрэг.

3.1. Цагдаагийн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга ёс зүйг дээшлүүлж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний нөхцлийг оновчтой тогтоож, тэднийг тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллуулах, ажиллах нөхцөл бололцоог сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд алба хаагч, ажилтан нарыг дүрэмт болон ажлын хувцасаар хангана.

3.2. Алба хаагчийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлийг хангасан ая тохитой ажлын байр, бичгийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулна.

3.3. Алба хаагчийн ажилласан жил, ажлын үр дүн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах боломж бололцоог харгалзан мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

3.4. Алба хаагч, ажилтнуудын хувийн хэрэг, тоо бүртгэлийг журам, зааврын дагуу эрхлэн хөтлөх.

3.5. Алба хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд удирдах албан тушаалтан нар хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар ханган, ажлын үр дүнг сар, улирал, жилээр үнэлж дүгнэн, цалинг 5-20 хүртэлх хувиар нэмэх, эсхүл хасч олгоно.

3.6. Алба хаагч, ажилтны цалин хөлсийг сард 2 удаа олгох бөгөөд нийтээр амрах баяр ёслолын болон долоо хоногийн амралтын өдөртэй давхацвал өмнө ажлын өдөр нь цалин хөлсийг тогтооно.

3.7. Ажлын бүтээмж, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ажлын байрны сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.

3.8. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, ажиллагаанд хяналт тавих, шийдвэрлэлтийн үр дүнг тооцно.

3.9. Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагч, ажилтан нарыг жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж, эрүүл ажилтан байх ажил зохион байгуулна.

3.10. Байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.

3.11. Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах ба Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 111, 924, 925, 927-д заасан журмын дагуу шагнал, урамшуулал олгох, ажлын үр дүнтэй нь холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор олгох арга хэмжээг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

3.12. Ажлын хариуцлага алдсан, сахилга, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд, дүрэмт хувцастай  ажлын цагаар болон албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, осол гаргасан алба хаагч, ажилтныг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын дагуу ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл оногдуулна.

3.13 Цагдаагийн газрын дарга ажлын өдрүүдэд 11:00-13:00 цаг, 14:00-15:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь холбогдох албан тушаалтнаар шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Алба хаагчдын хүлээх үүрэг.

4.1. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон бусад холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажиллана.

4.2. Өргөсөн тангарагтаа үнэнч байж хууль тогтоомжийг хэрэгжүүлж, ажлын байрны шаардлагыг ханган, Цагдаагийн алба хаагчийн ёс зүй болон энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг чанд сахиж ажиллана.

 4.3. Ажлын байрны толорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь танилцуулж, захирах захирагдах ёсыг чанд баримталж, иргэдтэй болон алба хаагч нартай харилцахдаа албан тушаал, цол, нэрээ хэлж ёсолж хүндэтгэж харилцана.

4.4. Алба хаагч нар өөрийн эрхэлсэн ажлын хүрээнд 7 хоног, улирал, жилийн төлөвлөгөө, өдөр тутмын тэмдэглэл,  ажлын хавтас, бүртгэл судалгаатай байна.

4.5. Ажлын байрны дотоод тавилга, автомашин, компьютер, техник, тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн багаж хэрэгслийг цэвэр нямбай, ариг гамтай эзэмшиж, өөрийн хариуцлага, буруугаас хохирол, гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй нөхөн төлнө.

4.6. Ажлын байр, албаны автомашинд болон дүрэмт хувцастай, албан үүргээ гүйцэтгэж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй “Тамхины хяналтын тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан цэгүүдэд тамхи татахгүй байж, үүрэгт ажилд холбогдолгүй ажил үйлчилгээ явуулахгүй.

4.7. Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг хангаж, иргэдтэй соёлч боловсон харьцаж, алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй, иргэд, үйлчлэгч нарт хүнд суртал, чирэгдэл учруулахгүй ажиллана.

4.8. Өөрийн эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай хандаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлэн, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглана.

4.9. Албан хэрэг, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, нууцлалыг чандлан хадгалж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байна.

4.10. Гадаад, дотоод томилолтоор ажилласан, сургалтанд хамрагдсан тохиолдолд ирснээс хойш ажлын 3 хоногт багтаан Цагдаагийн газрын удрдлагад ажлын гүйцэтгэлийг илтгэх хуудас, материалаар танилцуулж, сургалтанд хамрагдсан тохиолдолд бие бүрэлдэхүүнд мэдээлэл, сургалт хийнэ хийнэ.

4.11. Байгууллагын гадна, дотно орчны тохижилт, соёлжилтыг сайжруулах, өрөө тасалгаагаа тохижуулах, байгууллагаас зохион байгуулсан хамт олны бүтээлч ажил болон спорт, урлагийн арга хэмжээнд өөрийн хүч бололцоогоо дайчлан оролцоно.

4.12. Ээлжийн амралт, удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолттой явсан албан тушаалтны ажлыг цагдаагийн газар, хэлтсийн даргын тушаал, шийдвэрээр орлон гүйцэтгэх албан тушаалтнаар хариуцуулан гүйцэтгүүлнэ.

4.13. Алба хаагчид холбооны хэрэгсэл, гар утсаа байнгын бэлэн байдалд ажилуулах үүрэг хүлээнэ. Утсаа гээх, үрэгдүүлэх, утасны дугаар, оршин суух хаягаа сольсон даруйд болон гар утас, богино долгионы станцын сүлжээгүй газар, орон байранд ажиллах, байрлах тохиолдолд жижүүрт мэдэгдэж, шууд захирах даргадаа илтгэнэ.

4.14. Ажлаас чөлөөлөгдсөн, өөр албанд шилжин томилогдсон, албанаас халагдаж буй алба хаагч нь хариуцан гүйцэтгэж байсан албан ажлын холбогдолтой материал, баримт бичгийг тухайн нэгж /хэлтэс, тасаг, хэсэг-ийн даргыг байлцуулан тушаалаар томилогдсон алба хаагчид /хэрвээ ажилд хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж тухайн нэгжийн даргад/ техник хэрэгсэл, ашиглаж байсан эд хөрөнгийг санхүү, аж ахуйн офицерт, албаны үнэмлэх, хувийн дугаарыг хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

4.15. Жижүүрийн шуурхай албанд гарч үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар өглөө 09 цагаас 18 цагийн хооронд цагаан цамц ёслол амралтын хувцастай, бусад алба хаагч нар цаг агаарын болон бусад нөхцөл байдалд тохируулан дүрэмт хувцасыг өмсөж хэрэглэнэ.

4.16. Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд очиж ажилласан хэргийн газрын үзлэгийн баг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулж, тухайн өдрийн томилгоот даргад материалыг танилцуулж үүрэг чиглэл авч хэрэгжүүлж ажиллана.

Тав. Шагнал урамшуулал, хуримтлалын сан бүрдүүлэх.

5.1 Эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж, хамт олноо манлайлан, ажлын хариуцлага, сахилга ёс зүйн зөрчилгүй ажилласан алба хаагч, ажилтныг төрийн болон захиргааны, Цагдаагийн ерөнхий газрын болон аймаг орон нутаг, байгууллагын шагналд тодорхойлно.

Нэг.  Цагдаагийн газрын шагнал, тусламж дэмжлэг

 А. ”Баярын бичиг”, мөнгөн шагнал                                           /30000 төгрөг/

 Б. Албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан алба хаагчдын нэрэмжит шагнал / Жилд 1 удаа  ахлагч бүрэлдэхүүнээс ажлын амжилтыг харгалзан шалгаруулж олгоно

                                                          / “Өргөмжлөл”,   мөнгөн шагнал  /100000 төгрөг/

В. “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”, мөнгөн шагнал /50000 төгрөг/

Г.  “Шилдэг хэлтэс, тасаг, хэсэг, алба”, “Өргөмжлөл”, дурсгалын зүйл /100000 төгрөг/

Д. “Хөдөлмөрийн аварга ажилтан”, мөнгөн шагнал              /100000 төгрөг/

Е. Цагдаагийн газрын даргын нэрэмжит “Цагаан шонхор” шагнал /жилд 1 удаа нийт бие бүрэлдэхүүнээс ажлын амжилтыг харгалзан шалгаруулж Цагаан шонхорын дүрс бүхий дурсгалын цом, тууз мөнгөн шагнал /100000 төгрөг/

5.2 Тэргүүний болон шилдэг алба хаагч шалгаруулах /код 133/ журам”-д заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын ажил мэргэжлийн шилдэг алба хаагчаар болон бусад номинацид нэр дэвшүүлж, шалгаруулалтанд оруулна.   

5.3. Нийтээр тэмдэглэх баяр ёслолын болон алба хаагчийн чөлөөт цаг, амралтыг зөв боловсон тэмдэглэн өнгөрүүлэх, шинэ санал санаачлага гаргах, бүтээлч ажил өрнүүлэх чиглэлээр зохион байгуулсан болзолт уралдааны шагналыг тухайн үед цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

5.4. Бүх нийтийн тэмдэглэлт баяр Олон улсын эмэгтэйчүүдийн болон хүүхдийн баярыг тохиолдуулан алба хаагчдын тэргүүний сурлагатай хүүхдүүд, эмэгтэй алба хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж болно.

5.5. Ихэр буюу олон хүүхэдтэй, өрх толгойлсон, ам бүлд нь байгаа өрхийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй, хэвтэрийн дэглэмтэй, өндөр өртөгтэй эм тарианы хэрэглээтэй, өрхийн орлого нь 1 гишүүнд ногдох хэмжээ амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой бол жилд 1 удаа буцалтгүй тусламж олгож болно. Дээрх гачигдалтай алба хаагчдад олгох хөнгөлөлт, буцалтгүй тусламжийн хэмжээг Төрийн албаны тухай хуульд даасны дагуу тогтоож олгоно.

5.6. Төрийн дээд одон медаль, хүндэт цол, Хууль зүйн тэргүүний ажилтан, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнагдсан алба хаагчдад цагдаагийн газрын дарга зөвлөлийн гишүүд хамт олны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч баяр хүргэн цэцэг гардуулж хүндэтгэл үзүүлнэ. Дурсгалын 18*24 хэмжжэний зураг авахуулж 1 хувийг өөрт нь гардуулж, 1 хувийг газрын түүхийн архивт хадгалж алдаршуулна.

5.7. Цагдаагийн цолоор хугацааны өмнө шагнагдсан эрдмийн цол зэрэг хамгаалж боловсролоо дээшлүүлсэн, Хууль сахиулахын их сургууль төгсөж цагдаагийн албанд томилогдсон хүмүүсийг цагдаагийн газрын даргын зөвлөл хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулж 1 хувийг өөрт нь гардуулж, 1 хувийг газрын түүхийн архивт хадгална.

5.8. Спортын төрлөөр улсын, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медаль авсан, улс аймгийн алдар цол авсан алба хаагчдыг цагдаагийн газрын даргын зөвлөл хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулж 1 хувийг өөрт нь гардуулж, 1 хувийг газрын түүхийн архивт хадгална. Улс, бүс, ЦЕГ-ын болон бүсийн цагдаагийн газруудын дунд явагдсан тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн алба хаагчдын албан тушаалын цалинг газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулан 20 хүртэл хувиар нэмж олгож болно.

5.9. Цагдаагийн газрын алба  хаагч нар сайн дурын үндсэн дээр мөнгөн хуримтлалын санг Цагдаагийн газар, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, харьялах тасгийн хэмжээнд үүсгэн хяналттайгаар зарцуулж болно. Санд төвлөрүүлэх мөнгөн хэмжээ, зарцуулах хэлбэр, комисс томилох, тайлагнах журмыг хамт олны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

Зургаа. Ажлын цаг ашиглалт, амралтын өдрийн талаар

            6.1. Цагдаагийн газрын албаны ажил бямба, ням гаригаас бусад өдөр дараах хуваариар явагдана.

            Албаны бэлтгэл хангаж ажил хүлээлцэх        08:00-08:30

            Өглөө ажил эхлэх                                                  09:00

Хоногийн мэдээ танилцах                                    09:00-09:30

Өдрийн завсарлага                                                13:00-14:00

Орой ажил таралт                                                 18.00

Даваа гаригт Цагдаагийн газрын дарга, түүний эзгүйд Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн даргад илтгэл өгч “Монгол улсын Төрийн дуулал” нэг бадаг эгшиглүүлэх ба алба хаагч нар цагаан цамц, ёслол амралтын хувцастай байна. /тасаг, албадын 7 хоногт хийсэн ажлын танилцуулга болон газрын даргын өгсөн үүргийн биелэлтийг танилцуулах/.     

                                                                                                                  09:30-09:50

Даваа гаригт жагсаалын бэлтгэл                                                           08:00-08:30

        өргөдөл, гомдол, захиргааны тоо  

                    бүртгэлийн нэгдсэн мэдээлэл/                                            09:50-10:00

Мягмар гаригт /Нийт бие бүрэлдэхүүний сургалт                                09.00-10.00

                       /Бие бялдрын бэлтгэлжилт /                                           19.00-21.00

Пүрэв гаригт /Тасаг албадын албаны сургалт/ /                                  09.00-10.00

Даваа, Лхагва, Баасан гаригт  /Нэгдсэн рапорт/                                  09.00-10.00

Албан өрөөний цэвэрлэгээг ажлын өдөр өглөө                                   07.00-09.00

                                                                орой                                         18.00-19.00

Нийт бүрэлдэхүүний дунд болон тасгийн сургалттай өдрүүдэд цагдаагийн газрын рапорттой цагдаагийн газрын дарга эзгүй үед дэд дарга танилцана. Хагас бүтэн сайн өдөр үйлчлэгч нар ээлжилж цэвэрлэгээ хийнэ/.

Бямба, Ням гаригт амарна.

Хөдөлмөрийн хуулийн 122.1-д заасны дагуу ажил хаялтыг хориглоно.

6.2. Бямба, ням гаригт жижүүр, эргүүлд гарах жижүүрийн офицер, мэдээлэл хүлээн авагч цагдаа, Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаа, Монгол банк, шүүхийн харуул, жолооч бусад томилгоот алба хаагч нар нь албаны болон хувийн бэлтгэлээ хангаж согтуурал хэмжигч багжаар шалгуулан өглөө 08.45 цагт, бусад өдөр өглөө 08:20 цагт ирж ээлж хүлээлцэж, жижүүрийн ахлах офицер, жижүүрийн офицер нар нь хоногийн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, цагдаагийн газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цагдаагийн газрын дарга, дэд дарга болон тухайн өдрийн томилгоот даргад холбогдох хэлтэс, тасгийн дарга нарт илтгэн танилцуулна. Амралтын өдрүүдэд газрын даргын баталсан хуваарийн дагуу томилгоот дарга нар 09.00 цагт ирж хоногийн нөхцөл байдалтай танилцан, алба хаагч нарт үүрэг чиглэл өгнө.

6.3. Цагдаагийн газар, хэлтсийн ёс журам сахиулах эргүүл, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн 24 цаг хүртэл ажил дээр байрлаж албаны бэлэн байдлыг хангах ба шаардлагатай тохиолдолд хонож ажиллана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажиллаагүй албан тушаалтанд хариуцлага тооцно.

6.4. Цагдаагийн газар, хэлтсийн ёс журам сахиулах эргүүл нь алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, нууц хадгалалт хамгаалалт, сонор сэрэмж, цэрэгжилт байдал газрын дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулан хоногийн нөхцөл байдлыг рапортоор танилцуулна. Ёс журмын эргүүлийн үүргийг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 102, Цагдаагийн газрын даргын Ёс журам сахиулах эргүүлүүдийн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаагүй ажилтныг цагдаагийн газрын удирдлагын шийдвэрээр үнэлгээг бууруулж дүгнэх, эсхүл улируулан ажиллуулж болно.

6.5. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явган болон хөдөлгөөнт эргүүл нь цагдаагийн газар, хэлтсийн даргын баталсан үүрэг гүйцэтгэх цаг, чиглэл, хуваарийн дагуу ажиллана.

6.6. Цагдаагийн газар, хэлтсийн ажилтан, алба хаагчдын цагийн газрын туслах жижүүр бүртгэж, бүртгэлийг цахим хэлбэрээр /хурууны хээний болон камерын хяналтаар/ холбооны инженер давхар хяналт тавина. Тасгийн дарга нар өөрсдийн цагийн бүртгэлээр хариуцсан тасгийн алба хаагчдын ирцэнд хяналт тавина.

6.7. Бие бүрэлдэхүүний албаны бэлэн байдлыг тусгай дохиогоор заагдсан газар, тогтоосон цагт цагдаагийн газар, хэлтсийн дарга, түүний эзгүйд орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтны шийдвэрээр цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн ахлах офицер, ёс журмын эргүүл хариуцан зохион байгуулна.

6.8. Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар хариуцсан албаны алба хаагчдын бэлэн байдлыг хариуцах ба тухайн өдрийн жижүүрийн офицер, мэдээлэл хүлээн авагч цагдаа нь алба хаагч, ажилтны ажлын цагийг үнэн зөв бүртгэнэ.

6.9. Гадуур ажиллагсадын бүртгэл тогтмол хөтөлж, конторын алба хаагчид гадагш ажлаар явах, ирэхдээ гадуур ажиллагсадын бүртгэлд өөрсдөө бүртгүүлэх ба бүртгэлд бүртгүүлээгүй алба хаагч, ажилтныг тухайн өдөр ажил тасалсанд тооцно.

6.10. Тэмдэглэлт баяр болон эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, газар хөдлөлт, гал, усны болон байгалийн аюултай үзэгдэл бий болсон бусад зайлшгүй шаардлагатай тохиолдолд ЦЕГ, Цагдаагийн газар, хэлтсийн даргын шийдвэрээр ажлын болон амралтын өдрүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, илүү цагаар ажиллуулж болно, бусад үед ажлын өдөр орой 18:00 цагаас хойш сууж ажиллах зайлшгүй шаардлагатай алба хаагч хариуцсан тасгийн даргадаа ажлаа танилцуулж зөвшөөрөл авах ба тухайн өдрийн ёс журам сахиулах эргүүл, жижүүр хяналт тавьж ажиллана.

6.11. Цагдаагийн газрын алба хаагч, ажилчдын цалинг хөдөлмөрийн хуульд зааснаар санхүүжилттэй холбоотой хүндрэл үүсээгүй тохиолдолд сард нь багтаан 2 удаа олгоно.

6.12. Газрын дарга алба хаагч, ажилчдад 14 хүртэл хоногийн чөлөө олгох ба цалинтай чөлөөг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай үед олгоно.

Хүндэтгэн үзэх шалтгаангүй чөлөө хүссэн алба хаагчдад цалингүй чөлөө олгох ба 1-ээс дээш хоногоор чөлөө  авсан тохиолдолд ээлжийн амралтын хоногоос хасаж тооцно.

6.13. Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагч нар өглөө рапорт 1 удаа тасалсан тохиолдолд 1 хувь, 2 удаа 3 хувь, 3 удаа 5 хувь, 3-аас дээш тасалсан тохиолдолд 20 хүртэл хувиар, нийтээр зохиогдож байгаа сургалт, соён гэгээрүүлэх болон урлаг, спортын арга хэмжээнд ирж оролцоогүй тохиолдолд бүрт дээрх аргачлалаар сарын үндсэн цалингийн 20 хүртэлх хувиар тус тус хасаж олгох ба өглөөний яриа тасалсан алба хаагчийг цагдаагийн газар, хэлтсийн даргын шийдвэрээр нийтийн хэв журам хамгаалах, замын цагдаагийн чиглэлээр оройн эргүүлд нэмэгдлээр ажиллуулж болно. Цаг ашиглалтанд цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар биечлэн хяналт тавина.

Өглөөний рапорт, эргүүл, шалгалт, албаны бэлэн байдал шалгах, томилгоот үүрэг гүйцэтгээгүй тасалсан алба хаагч нарыг тухайн өдрийн ёс журам сахиулах эргүүл согтуурал хэмжигч багжаар үлээлгэн шалгана. Согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд Цагдаагийн газрын дарга, түүний эзгүйд дэд даргад мэдэгдэж тухайн алба хаагч болон тасгийн даргад нь анхааруулах хуудас өгч нэг өдрийн ажил тасалсанаар тооцно.

6.14. Ээлжээр ажилладаг офицер, ахлагч нар тулж ажилласан, ажлыг орлон гүйцэтгэсэн тохиолдолд ажлын үр дүнгээр цалинг нэмж урамшуулж олгох асуудлыг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

6.15. Эмнэлгийн магадлагаа, чөлөөний хуудас эргэлзээтэй тохиолдолд тухай бүр албаны шалгалт явуулж, газрын даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

6.16. Цагдаагийн газрын жолооч нар ажилд гарах, буухдаа ерөнхий жижүүрт бүртгүүлэх ба ажилгүй үед албаны автомашиныг гаражид тавина. Албаны автомашиныг газрын дарга, аж ахуйн офицерийн зөвшөөрлөөр гаргаж ажил үүрэг гүйцэтгэж, замын хуудасны тооцоог цаг тухайд санхүүтэй тооцоо хийнэ.

6.17. Хэрэг учралын дуудлагаар ажиллах ажлын хэсэгт мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, шинжээч, зохицуулагч, зөрчлийн хэрэг бүртгэгч ажиллана. Гарсан хэргийн төрөл байдал, харъяаллыг харгалзан газрын болон албаны дарга ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж болно. Хүнд гэмт хэргийн газрын үзлэгт газрын дарга, эрүү, мөрдөн хэрэг бүртгэх тасгийн дарга нар заавал оролцоно.

Долоо. Ажил төлөвлөлт, хяналт, шалгалтын талаар

7.1. Цагдаагийн газрын хэлтэс, тасаг, хэсэг жил улирлын төлөвлөгөө гаргаж цагдаагийн газрын даргаар, алба хаагчид жил, 7 хоног, улирал, жилээр төлөвлөгөө гарган хэлтэс, тасаг, хэсгийн даргаар батлуулж, төлөвлөгөөний гүйцэтгэлд нь байнга хяналт тавьж, биелэлт үр дүнг тооцно.

7.2. Цагдаагийн газрын дарга, дэд дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга, ахлах албан тушаалтан нар хариуцсан алба хаагч, ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга ёс зүй, ажлын үр дүнд хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөж, зааварчилж, өдөр тутмын удирдлагаар хангаж, хамтран ажиллана.

7.3. Цагдаагийн газрын алба хаагчдаас гаргасан гэмт хэрэг, захиргааны зөрчлийг томилгоот дарга, цагдаагийн газрын ёс журмын эргүүл, жижүүрийн офицер нар нэн даруй газар, хэлтсийн удирдлагад мэдэгдэж, хоногийн мэдээнд оруулна. Энэ тухай цагдаагийн газар, хэлтсийн даргын эзгүйд орлон гүйцэтгэж байгаа албан тушаалтан, томилгоот даргад яаралтай мэдэгдэж шийдвэрлүүлнэ.

7.4. Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, Захиргааны удирдлагын тасгийн дарга нар хамтран хэлтэс, тасаг, хэсгийн болон хэсгийн төлөөлөгч, алба хаагчдын ажлыг шалгах, дотоод хяналт шалгалтын графикийг жил тутам төлөвлөн, цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулан, удирдамж төлөвлөгөөний дагуу тухай бүр хяналт, шалгалт явуулж, үр дүнг тооцно.

Найм. Албан бичиг хэрэг хөтлөлт, хадгалалт хамгаалалт,

          эмх цэгц, албан бичгээр харилцах талаар        

8.1. Цагдаагийн газраас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд явуулах албан бичиг, илтгэх хуудас, мэдээ тайлан, мэдэгдэл, танилцуулгыг цагдаагийн газрын дарга, дэд дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нарт ноорог болон цахимаар, хянуулан бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр бичүүлж хүргүүлнэ. Нэг хувь нь бичиг хэргийн эрхлэгчид үлдэнэ, төлөвлөгөө тайлан удирдамж, танилцуулга зэрэг мэдээлэл лавлагааны баримт бичиг боловсруулсан албан тушаалтны нэр гарын үсэгтэй байх ба үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлтийг цаасан суурьтай хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр хүргүүлж болно.

8.2. Алба хаагч бүр баримт бичгийг Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, дүрэм, журмын дагуу боловсруулж, хариуг хүлээн авах албан тушаалтан /линк, outlook/ -ны хаягийг тодорхой тусган цахим хэлбэрээр дотоод сүлжээг ашиглан удирдлагад хянуулна. Боловсруулалтын шаардлага хангаагүй, алдаатай баримт бичиг зохион бүрдүүлсэн алба хаагчид “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ийн 3.5.8-д заасны дагуу хариуцлага тооцож гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.

8.3. Цагдаагийн газар, хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, бичээч, алба хаагч нар нь албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн стандартын дагуу  ажиллана.

8.4 Цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр ирж очих мэдээ мэдээллийг хүлээн авах, бүртгэх, газрын удирдлагад танилцуулж алба хаагч нарт хүлээлгэн өгөх, холбогдох  газар хэлтэст явуулах үүргийг байгууллагын бичиг хэргийн эрхлэгч, бичээч, ЦЕГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Бичиг хэргийн эрхлэгч /архивч/-ийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу бичиг хэргийн эрхлэгч нь байгууллагын архивчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ.

8.4. Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга, алба хаагч нар жилийн ажлын төлөвлөгөө, тайлан, холбогдох бичиг баримтыг он дуусмагц архивын зааврын дагуу үдэж, цэгцлэн, нэгж болгон дараа оны 1 дүгээр улиралд багтаан цагдаагийн газрын архивт шилжүүлнэ. Архивын ажилтан нь “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-120/ -д заасны дагуу үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг хадгаламжийн нэгж болгон болгоно.

8.5. Алба хаагчид зохион бүрдүүлсэн баримт бичгийг цахим баримтын хэлбэрт шилжүүлэн холбогдох албан тушаалтанд “албан захидал” цахим хэлбэрээр явуулж, “Able сloud” цахим системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглана.  Бичиг хэргийн эрхлэгч ирсэн хариутай албан бичгийг хүлээн авч, зөв хаягласан, бүрдэл бүрэн эсэхийг шалгаж Цагдаагийн газрын удирдлагад танилцуулж, цохолт хийлгэнэ.

8.6. Бичиг хэргийн эрхлэгч ээлжийн амралттай, чөлөөтөй, өвчтөй хугацаанд цагдаагийн газар, хэлтсийн даргын шийдвэрээр орлон ажиллах ажилтанг томилж ажиллуулна.

8.7. Тусгай шууданг өдөр тутам бичиг хэргийн эрхлэгч хүлээн авч, нэн даруй нууц хариуцсан албан тушаалтанд хүргүүлж танилцуулна.

8.8. Ажлын өрөө тасалгааны хаалга, сейфийг ажил тарах, удаан хугацаагаар гадагш явах үед түгжиж лацдсан талаар жижүүрт бүртгүүлж тухайн өдрийн ёс журам сахиулах эргүүл хяналт тавина.

8.9. Ажлын цагаар гадагш гарахдаа өрөө, сейф, хаалгыг цоожгүй орхих, албан бичиг, эд зүйл, техник хэрэгслийг ил орхих, ажлын байранд гадны хүн үлдээж гарахыг хориглоно. Ажлын шаардлагаар иргэдтэй уулзах, тайлбар мэдүүлэг авах тохиолдолд дуудаж уулзана.

Хэрэг бүртгэлтийн хэрэг, эрүүгийн хэрэгт ажиллагаа явуулах, гомдол мэдээлэл шалгах ажиллаар иргэдээс мэдээлэг, байцаалт авах дохиолдолд байцаалтын өрөөг ашиглана.

8.10. Албаны телефон утас, хэт богино долгионы станцаар гүйцэтгэх ажлын холбогдолтой асуудал, хувийн яриа ярих, удаан ярих, гадны хүнтэй ярихыг хориглоно.

8.11. Иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай албаны 7032102 дугаарын утсанд хүлээн авах, шуурхай байдлыг хангана. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас авах боломжтой өргөдөл, гомдол, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн болон бусад мэдээллийг холбогдох нэгжүүдээс гаргуулахаар албан бичгээр хүргүүлж зохиомол ачаалал үүсгэхийг алба хаагчдад хориглоно.

Ес. Мэдээ тайлан гаргах, тайлагнах, алба хаагч

нарын ажлыг дүгнэх ажлын талаар

9.1. Цагдаагийн газрын хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар сарын ажлын мэдээ, тайланг сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон ЦЕГ, Цагдаагийн газар бусад холбогдох албадад хугацаанд нь хүргэнэ.

9.2. Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар сар бүрийн 03-нд хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагчдын сарын ажлын дүнг хэлэлцэж, цалинг нэмэх, хасах, шагнах, хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ. Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс нь мөн хугацаанд алба хаагчдын ажлыг үнэлж шийдвэр гаргана.

9.З. Долоо хоног бүрийн даваа гаригт өглөөний хоногийн мэдээний дараа хэлтэс, тасаг, хэсгийн дарга, холбогдох албан тушаалтан нар өнгөрсөн долоо хоногт хийсэн ажил, дараа 7 хоногт хийхээр төлөвлөсөн ажил, удирдлагаас өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж, цагдаагийн газрын удирдлагаас үүрэг чиглэл авч хийж гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг Захиргааны удирдлагын тасагт хүргүүлнэ.

9.4. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гэмт хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөл байдлын мэдээг аймаг, сумын засаг дарга, ИТХ болон газрын дарга болон бусад холбогдох албан тушаалтанд тухай бүр  танилцуулна.

9.5. Эрүү, хэв журмын нөхцөл байдлыг долоо хоног бүрийн даваа гаригт газрын бүрэлдэхүүнд мэдээлэл судалгааны ахлах байцаагч, захиргааны зөрчлийн тоо бүртгэгч мэдээлж, цагдаагийн газрын дарга, дэд дарга нар цаашид хийх ажил, анхаарах асуудлаар хэлтэс, тасаг, хэсийн дарга нар, алба хаагч нарт үүрэг чиглэл өгнө.

9.6. Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, хэсгийн жилийн ажлын тайланг жилд 2-оос доошгүй удаа “Иргэний зөвлөл” болон  иргэд олон нийт сум, багт тайлагнан хэлэлцүүлж, санал шүүмжлэлийн мөрөөр тодорхой ажил зохиож, үр дүнг тооцож ажиллана.

9.7. Цагдаагийн газраас зохион байгуулж буй цаг үеийн шинжтэй ажил арга хэмжээний үр дүн танилцуулгыг байгууллагын цахим хуудсанд тогтмол байршуулж иргэд олон нийтэд сурталчилна.

9.8. Томилгоот үүрэг гүйцэтгэж байгаа эргүүл, жижүүр, харуул, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, зохицуулагч, зөрчлийн хэрэг бүртгэгч болон бусад алба хаагч нарыг хийж гүйцэтгэсэн ажил арга хэмжээ, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, сахилга хариуцлага зэргийг харгалзан тухай өдрийн ёс журам сахиулах эргүүл, томилгоот дарга, ёс журам сахиулах эргүүл, томилгоот даргын үнэлгээг цагдаагийн газрын дарга, түүний эзгүйд дэд дарга А /ажил үүргээ маш сайн гүйцэтгэсэн/, В /ажил үүргээ сайн гүйцэтгэсэн/, C /ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн/, D /ажил үүргээ дутагдалтай гүйцэтгэсэн/, F /ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн/ гэсэн үнэлгээг өгч хянаж баталгаажуулна. Хэрэв “А” үнэлгээ нэг удаа, “В” үнэлгээг хоёр удаа авсан бол сарын ажил дүгнэх үзүүлэлтээр нэг өдрийн цалинг нэмж олгоно, “F” үнэлгээг нэг удаа, “D” үнэлгээг хоёр удаа авсан бол нэг өдрийн цалинг хасч олгоно.

9.9 Алба хаагч нарын сарын

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна