/ Үйл ажиллагааны ил тод байдал / 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД МЭДЭЭЛЛЭХ АЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРӨВ

2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД МЭДЭЭЛЛЭХ АЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРӨВ

2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭХАЖИЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНӨРӨВ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасны дагуу тус газраас 2017 оны үйл ажиллагааны тайлангаа иргэд, олон нийтэд хүргэх ажлын хүрээнд нийт сумдад ажлын хэсэг гарч ажилласанаас гадна тайланг эмхэтгэн сэтгүүлээр мөн видео хэлбэрүүдээр цахим сайтад байрлуулж, иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Баянгол сумын иргэд, олон нийтэд үйл ажиллагааны тайланг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тайлагнав. 
Тайланг сумдын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан алба хаагч, иргэдэд мэдээллэсэний зэрэгцээ Цагдаагийн байгууллагын соён гэгээрүүлэх ажлын хүрээнд олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА” арга хэмжээг зохион байгуулж, сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл танилцуулж, алба хаагчид ая дууны бэлэг барин, “ТАЛАРХАЛ”, үйл ажиллагааны тайланг эмхэтгэсэн сэтгүүлийн хамт гардуулан өгөв. 
Арга хэмжээний хүрээнд сумын ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран оюутан, залуучууд, иргэдийн дунд “НӨХӨРСӨГ………..ЧУУД” гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, иргэдэд шинээр батлагдан хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудыг сурталчлан таниулсан үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулав. 
Энэ үеэр улсын хэмжээнд зохион байгуулж буй “СЭРЭМЖИЛЬЕ-НЭГДЬЕ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ЕБС-ийн сурагчдаар дамжуулан иргэддээ уриалав. 
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг Цагдаагийн газрын “Баярын бичиг”, сумын ГХУСАЗСЗ-ийн шагналаар шагнаж урамшуулав.

АЮУЛГҮЙ ИРГЭН-АМАР ТАЙВАН ӨВӨРХАНГАЙ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна